Uncategorized

Тэнгэрийн орон луу утас цохих боломж олддог бол Тэнд байгаа аавтайгаа хамгийн түрүүнд ярихсан

Тэнгэрийн орон луу утас цохих боломж олддог бол Тэнд байгаа аавтайгаа хамгийн түрүүнд ярихсан Тэнэг охин нь одоо айлын гэргий болоод Тэнцвэргүй амьдралд хөлөө олох гэж тэмцээд А.лдаж оносон аль болох л хүн чигээрээ Асгартал уйлсан ч маргааш нь инээх тэнхээтэйгээр Ам бүл олон болсон ч таныг санасан хэвээрээ Ах эгч нарыгаа түшээд нартыг туулдаг гэдгийгээ Бүгдийг нь ярьж бүх л сайныгаа дуулгаад Бүтэн нэрийг тань сэвтээгээгүй гэдгийгээ Их л чангаар ярьж инээж хамт хуучлахсан Тэгж л жаргааж охин нь таныгаа амраахсан Бурууд хатуу ч охиндоо дэндүү зөөлөн та минь Бухимдаж загнахгүйг тань мэднээ үр чиньБузгай сайн захиж хэлээд цээж тань нимгэрэх учир Буурал аавынхаа зөөлөн хоолойг тогтоож сонсох юмсан Амар мэндийн хамаг сайныг дэлгэж хуучлаад Ахан дүүсийн хачин сонинг илчлэн ярилцаад Аавын эзгүй хорвоо ямар хатууг ховлоод Амин үгсийг хоёр зүрхээрээ хэлэлцэх юмсан Тэнгэрийн орон луу ганцхан удаа утас цохь гэвэл Тэнхээ чадлаараа хамгаа зориулахад би бэлээн Тэнд байгаа аавдаа ганцхан сайныг л дуулгаад Тэгээд охин нь ганцхан таныхаа хоолойг сонсоод Тэвэрч үнсүүлсэн юм шиг уужирч сэтгэл зогоох юмсан Ааваа гэдэг үгийг амаараа хэлээгүй зөндөө удлаа А.лаг хорвоог таньгүйгээр туулаад олон жил боллоо Аргаа барахдаа хамгийн түрүүнд л үгүйлдэг болохоор А.лаг үрийгээ тэвдэж явахыг мэддэг л байсан биз ээ Ганцхан удаа хоолойг тань сонсоод л гэж дотроо бодох ч Ганцхан удаа бас цээжинд тань тэврүүлэхсэн гэж их хүсэхХүний хүсэлд ямар хязгаар гэж байх биш дээ Хүрч болдог бол бүр буцаагаад аваад ирмээр их шунал төрөх юм даа Уйлах өч төчнөөн өдрүүд ард хэдий нь хоцорсоон Ухаан зарж удмын галаа бадрааж явнаа охин чинь Дуулгах зүйл түм бумаараа их олон байгаа ч Дууг нь сонсоод таныхаа л үгийг чимээгүй сонсохсон Зүүдэнд ирэх айлчлал тань хэтэрхий богинохон Зүс харуулсан агшин тань дэндүү бүдэгхэн Үг горьдсон охиндоо үнэр байхгүй хоосон Үргэж нисэх мэт тэр уулзалт даанч хэврэгхэн Он цагийн эрхээр охиноосоо холдоод байгаа юм уу Олон шалтгааны улмаас удаан байж болдоггүй юм уу Их л зөөлөн инээгээд хаяахан ганц үнсчихээд Ижийг минь асуух мэт охиноо зөөлөн ширтчихээд Дуудаад дуу гарахгүй хоосон зүүдэнд үлдээгээд Дугарахаар уйлчихмаар их санасан сэтгэл сэргээчихээд Чамламаар богинохон ирээд буцдаг болохоор зүүдлэхээр Цээжинд бөөн үүл хураад хэцүү байх юм аа Тэнгэрийн орон луу утас цохиж болдог бол аавтайгаа Тэнэгхэн охин нь зөндөө ихийг ярилцмаар байх юм аа Санаж байна таныгаа

Related Articles

Back to top button
error: Content is protected !!