Uncategorized

Одгэрэл: Мөнхийн гоо сайхан гэж шал худлаа, хайртай хүнээ хүсэн энэ амьдралыг туулах хэцүү

Хүн л болсон хойно хэн нэгнийг хүсэн, мөрөөднө. А_лхах гишгих тоолонг хүмүүс анхааралтай хянадаг болохоор хэцүү.Нэвтрүүлэгт урилгаар орлоо гэхэд СҮЙ тавилаа гээд л яригдах жишээний.Заавал ор, хөнжилтэй холбодог нь Монголчуудын муухай зан юм даа.Яг үнэндээ сүүлийн үед энэ бүсгүйг их өрөвдөх боллоо. Мөнхийн залуу хүн гэж юу байхав дээ, ямар чөтгөр шулам биш.Манайхан нэг дөвийлгөхөөрөө хүнийг үүлэнд хүртэл нисгээд, нөгөөх нь тэрэнд нь дүйцэх гэж байдгаараа хичээж эцэст нь амьдралын жам, насны намрыг бие махбодь нь дийлэхгүй бодит үнэнд тулдаг.Сүүлийн үед топ модель маань хэчнээн гоё хувцас өмсөж хэчнээн үнэтэй брэнд рекламдавч нэг л биш харагдаад байдаг болж.Хэт туранхай, эцэнхий, нүүрний арьс нь суларч, инээмсэглэж байгаа нь сэтгэлээсээ биш болохоор цаанаа нэг гунигтай.Зөвхөн камерын өмнө инээмсэглэж, бусад үед уйтгарлаж, олноос нуугдан ганцаараа уйлж, баяр ёслолоор хамт суух хань ижилгүй, хайртай хүнээ санасан үедээ залгаад дуудчихаж чадахгүй ийм л амьдралаар хэчнээн ч жил амьдрав даа,Одгэрэл минь.Гадуур топ модель П.Одгэрэл шиг болмоор байна гэх загварын охид бүсгүйчүүдийг хараад үнэхээр гайхдаг. Энэ амьдрал харагдаж байгаа шигээ сайхан биш гэдгийг та нар одоохондоо ойлгохгүй л дээ. Үд хүртэл унтдаг, гэрийн ажил гэж мэдэхгүй, 1 ширхэг буузыг 20 минут зажилж иддэг, жин нэмчихнэ гээд хамт суугаад цатдалаа идэж чадахгүй, ажил нь дандаа үдэш оройн цагаар, эрчүүдийн нүдний зугаа болсон, царай зүс, гоо сайхандаа хамаг мөнгөө зарцуулж, өмсөх зүүхийнх нь үнэ дийлдэхгүй ийм эмэгтэйтэй ямар эр хүн хамт амьдарья ханилья гэж хуримын бөгж барихав дээ.Уулзаж учрах сонирхох эрчүүд захаас аван байдаг л байх.Тэд зөвхөн зугаагаа л гаргана.Тэгээд ч амьдрал дээр загварынхан, олны танил бүсгүйчүүдийн хувьд хэчнээн сайхан залуу байгаад ч халаас нимгэн л бол нэг нүдээрээ ч тоож хардаггүй гэдгийг амьдрал аяндаа харуулаад өгнө.Харин бэл бэнчинтэй,ЖИП голдуу унадаг, шилэн оффис түрээсэлж, хаусд амьдардаг бол баасаар дүүрсэн гүзээтэй, нэвт үнэртсэн хулмастай, авааль эхнэр, ангир үрстэй байсан ч ганц хоёр уулзаад л амраг нь болчихдог хүүхнүүд олон доо олон.Загварынхны амьдрал бол залуу насны л хийх ажил.Насаараа ийм байж чадахгүйгээс хойш ядрахад хөл хучаад өгөх ханьгүй, өвдөхөд шөл чанаад өгөх нөхөргүй хүйтэн хоосон л амьдрал хүлээдэг гэдгийг ядаж энийг уншаад нэг бодоход илүүдэхгүй шүү, охид бүсгүйчүүд минь.Хамгийн гол нь энэ мөнхийн залуу гэгддэг сайхан ах эгч нар чинь охид бүсгүйчүүл та нарт бодит амьдрал нь ийм гунигтай байдаг гэж хэзээ ч хэлэхгүй л дээ. Тэд өөрсдийгөө үлгэрийн мэтээр төсөөлүүлж, хэчнээн хүний амьдралыг үрдэг гээч. Үнэндээ загварын гэгддэг хүүхэлдэй шиг бүсгүйчүүдийн амьдралыг өрөвдөж байна шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!