Uncategorized

Дэлхийн хамгийн сайн эм эмийн санд биш бид бүхэнд өөрт нь байдаг байх нээ!!!

Хамгийн сайн хавдрын эсрэг эм бол өдөр бүр гүйх ?Хамгийн сайн дархлаа дэмжих эм бол халуун усанд хөлөө дүрэх?Хамгийн сайн уушигны эм бол гүн амьсгалах?Хамгийн сайн ходоодны эм ходоодоо илэх?Хамгийн урт наслуулах эм бол инээх
?Хамгийн эрүүл байлгах эм бол өдөр бүр бүлээн ус сайн уух ?Хамгийн сайн сэтгэлийн эм бол бясалгах гэж Японы??эрдэмтэд нотолжээ.
☝️Тэгэхээр дэлхийн хамгийн сайн эм эмийн санд биш бид бүхэнд өөрт нь байдаг байх нь ээ.
Амьдралын хэвшлээ зөв болгож, уур уцааргүй үргэлж инээмсэглэж байгаарай Эмийн бизнест цэг тавья
Оросын хил дээр Монгол эмэгтэй 2.5 мянган ширхэг эм оруулж ирэх гэж байгаад баригдсан тухай мэдээлэл бий. Тэрбээр бараан дундаа нуусан тэр эмнүүдээ “Монголд зарах гэж авч яваа” гэж мэдүүлсэн байдаг…


Энэ тухай өгүүлж буйн учир нь манай улсад эмийн хараа хяналт үнэндээ байхгүй, энэ асуудлыг зөнд нь хаяж, орхигдуулсаар ирсэнд буй юм. Хэрэв хууль дүрэм нь хатуу чанга, эм эмнэлгийн хэрэгсэл нь хүртээмжтэй , нэгдсэн зохион байгуулалтаар нэг дороос ханган нийлүүлдэг бол эмийн бизнес эрчтэй цэцэглэхгүй байх байлаа. Мөн хүн ард нь эмэнд хордож, айл өрхийн амьдрал, эдийн засаг сүйрэхгүй, ядуурал уу маршлахгүй байх байв.Эмийн бизнес хүчтэй цэцэглэсээр бид 10-15 жилийг үдэж.

Энэ хугацаанд “Эмийн сангууд шөнийн од лугаа адил олширч, нэг гудамжинд 2-3 байх бөгөөд эмнэлгүүдийг тойрч шамбааралдсан байх жишээтэй. Тэгвэл энэ олон эмийн сангуудыг эмч зүйч нар ажиллуулах нь дамжиггүй. Энэхүү эрэлтээ дагаад Анагаахын сургуулиуд ч бас сүйхээтэй ажиллаж, эмч зүйч нарыг 2-2.5 жилээр бүхэл бүтэн

“арми”-ийг жил бүр бэлтгэн гаргаж байна.Товчхондоо бол эдгээр асуудал нь өнөөгийн Монгол Улсыг ядуурал руу хөтөлж, эмийн гаж нөлөөнд автсан эрүүл бус ирээдүйг бий болгож байна.Харамсалтай нь энэ асуудлаар дорвитой дуугарч ажил хэрэг болгосон нэгэн үгүй. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг харин овоо зэгсэн дуугарч харагдлаа.Түүнд талархъя. Нэг ч гэсэн улстөрч энэ тухай олж харж. Тэрбээр “ Манай нийт хүн амын 42 хувь нь ядууралд өртөхөд бэлэн байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь эм тариа, өргөн хэрэглээний бараа…” гэсэн. Үнэн, юу үнэн тэр үнэн.


Дэлхийн стандартаас харахад өрхийн сарын орлогын 10-15 орчим хувь нь эмэнд зарцуулагддаг байхад манай улсад дор хаяж 40 хувь нь зарцуулагддаг гэдгийг ч тэрбээр хэлсэн. Тэгвэл тэр одоо “эмийн бизнес” гэх энэ сүйрэлд хазаар тавих нь гэх найдлагыг олон түмэнд төрүүллээ. Учигны үзүүрээс чимхээд авлаа, одоо харин лавшруулах хэрэгтэй шүү, гишүүн ээ.https://paparazzi.mn/y8y?fbclid=IwAR27bmvrNmL7qa-smCAlO2fQplZ4KROoKXzRcm1WViDNg61_Z3KAk5-MVj8

Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!