Uncategorized

12 настай Х.Анар үсний боолт, даруулга урлаж АНУ-руу 300 ширхэгийг борлуулжээ

12 настай Х.Анар гурван сарын өмнөөс үсний боолт, даруулга зэргийг захиалгаар хийн борлуулж эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө 300 ширхэг үсний боолтыг АНУ руу борлуулсан.Харин одоо тэрбээр олсон орлогоороо бага ангийн сурагчдад ус цэвэршүүлэгч авч өгөх зорилго тавин ажиллаж байна.Хамгийн анх 10 настайдаа өөрийнхөө өмсдөг цамцыг тайрч даашинз хийж байсан ч бүтэлгүйтжээ. Гэхдээ тэрбээр шантралгүй, оёж сурах гэсэн хүсэлд хөтлөгдөн youtube-ээс бичлэг үзэн үсний боолт, даруулга хавчаар зэргийг хийж эхэлсэн байна.Одоо тэрбээр өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй, мөн байнгын захиалагчтай болсон.Ялангуяа үеийн найзууд нь түүний хийсэн үсний боолтыг хамгийн их сонирхон худалдан авдаг байна.Х.Анар “Үе тэнгийн хүүхдүүд миний хийсэн зүйлийг их сонирхон авдаг. Үсний боолт, даруулга зэргийг хийж үзээд хантааз хийх санаа төрсөн.Одоо төрөл бүрийн өнгө чимэглэлтэй хантааз хийж байна. Учир нь монгол уламжлалыг шингээсэн өөрийн нэрийн дэлгүүртэй болохыг хүсдэг. Анх бүтэлгүйтсэндээ жоохон урам хугарч байсан.Гэхдээ одоо бол мөрөөдөлдөө тууштай зүтгэнэ” гэлээ.Х.Анараас үеийнхэн нь суралцан түүнээс зөвлөгөө авдаг, өөрсдийн гараар урласан үсний боолтоо түүнд үзүүлэн зарим үед хэрхэн гоёмсог үсний даруулга хийх талаар ч туслалцаа хүсдэг байна. Мөн үеийнхэн нь гэлтгүй дээд ангийн эгч нар нь ч гэсэн түүнээс суралцан Х.Анарыг өөрсдөд нь зориулан сургалт явуулах санал тавьжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!