Uncategorized

Г.Загдааг Шорон цаашаа… шоронгийн цаана юм бий шүү гэж дарамталж байгаа гэнэ!!! Түүнд бурууг хэлж, хатууг сөрж зогсох хүч бий гэж итгэж байна

Тэднийг ийнхүү золиосолсноороо Монголын шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын нэр хүнд ч навс унасан

“Зөв амьдрах ухаан ТББ”-ын үүсгэн байгуулагч Г.Загдаатай ярилцаж байна.. Амьдрал Сайхан Монголын төр бидний 17 н жил үр дүнтэй хийсэн ажлыг зогсоохыг оролдсон тэгээд зогсоож чадаагүй чадах ч үгүй. Харин халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого гаргаж байгаа юм шиг байна бид үүнийг 17 н жилийн турш хийсэн байна одоо ч хийсээр л байна илүү Ихийг хийнээ
Цөвүүн цагийн ЗОЛИОС

Г.Загдаа суллагдахтай зэрэгцэн элдэв үг яриа усны урсгалд мэт үргэлжилсэн. Гэхдээ баярласан, талархсан, хийж буй ажил үйлсэд нь амжилт хүссэн, ерөөлийн сайхан үгс илүү олон байсан нь ард түмэн Г.Загдаа, Г.Амаржаргал гэх 2 хүнд аль хэдийн дүн тавьж.

Тэгвэл олны хүндлэл хүлээсэн тэд хэний дургүйг хүргэсэн учраас эрх чөлөөгөө хасуулж, хоригдов…” гэх асуулт хариулт нэхэх нь мэдээж.
Тэгвэл тэд үнэндээ энэ нийгмийн золиос болсон. Энэ бол гашуун бас үнэн… Тэднийг ийнхүү золиосолсноороо Монголын шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын нэр хүнд ч навс унасан. Учир нь түүнийг мэдүүлэг тайлбар авах хуудсыг нь хүлээж аваагүй учраас хорхой идсэн араандаа зууж тийнхүү ялласан. Тийм дээ ч Загдаа “Би хэрэг хийгээгүй учраас өршөөлийн хуульд хамрагдахгүй” гэж шазайсан. Одоо ч тэрбээр сэтгэл гундуу, үг дуу цөөн нэгэн болсон байна билээ.
2020 оны 4 дүгээр сарын 9 бол тэдний хувьд хар өдөр байв. Загдаад Халиун гэж хүүхэн хү6чиндүүлж байхад хажууд нь хараад зогсож байсан юм шиг ярьж байсан Иргэний хөдөлгөөний “Нөгөө Оюунцэцэг” гэгчийг ч одоо анхаарах хэрэгтэй. Тухайн үед “Зөв амьдрах ухаан” ТББ-д улсаас жилдээ 100 сая төгрөг өгдөг, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдэд хамрагддаг гэсэн хуумгай ярианд тэр эмэгтэйг шунасан гэж байсан нь үнэний ортой ч байж мэднэ.
…Тэднийг эзгүйд байгууллага нь зэвий дааж, зөв амьдрах арга ухаанд суралцаж асан хүмүүс нь гудамжинд гарч, архинд орж, өнчирч хэцүүдэж буй дүр зургийг хэсэг хугацаанд бид харцгаасан, өрөвдсөн, хаагласан. Гэхдээ тэдний төлөө хэн нь ч Г.Загдаа Г.Амаржаргал хоёр шиг сэтгэл гаргаагүй нь ч бас гашуун үнэн.
Нөгөөтэйгүүр “Хүч6ингийн хам хэрэгтнүүд” гэж эхнэр нөхөр 2-ыг яллахдаа тэдний үр хүүхэд, ах дүү хамаатан садныг нь ч давхар яллаж, нийгмээрээ үзэн ядаж харааж зүхсэн хар дарсан өдрүүд тэдэнд амар байгаагүй нь мэдээж. Одоо ч тэд айдастай, сэтгэл тавгүй байгаа.
Итгэл, сэтгэл нь хугасарч цаанаа л нэг гунигтай ч “Загдаагийн хорооллынхон”-ыг зөвхөн Г.Загдаа, Г.Амаржаргал хоёр л удирдаж чадна гэдгийг бултад нь харуулж байна. Гэхдээ л төрийнхөө ажлыг үүрэлцэж яваад төрдөө гүжирдүүлэн яллагдсан учраас итгэл нь хөсөрдөж, сэтгэл нь өвдөж бачуурсан хэвээр…
Гомдож цөхөрсөн эрийн дуу дотогшоо ордог. Г.Загдаа тийм л байна. Гэхдээ тэр монгол эр хүн. Харин ч хатуужсан байж мэднэ. Түүнд бурууг хэлж, хатууг сөрж зогсох хүч бий гэж итгэж байна.
Халамжинд нь байсан нөхөд нь ч түүнийг суллагдсан сургаар гүйгээд ирчихсэн өнөөдөр 200 дөхсөн ам бүлийн амьдрал тэнд буцалж байна.
Яагаад гэвэл тэдэнд хүнлэг нинжин сэтгэл, хүнийг хайрлах, халамжлах хатуурхах ухаан бий учраас төр асрамжиндаа авсан байсан хүүхдүүд хүртэл ээж аав нь ирсэн мэт эргээд гүйгээд ирчхэж.
Зөвхөн энэ дүр зургаас Г.Загдаа, Г.Амаржаргал 2-ын хэн бэ гэдгийг харцгаа, та нар.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!