Uncategorized

Гавьяат тамирчин О.Насанбурмаа гал голомтоо бадраалаа

ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа өнөөдөр гал голомтоо бадраалаа. Түүний ханийг С.Доёддорж гэдэг. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат тэрбээр аймгийн начин цолтой. 2 хүн, үүнд О. Ука болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно О.Насанбурмаа гавьяат насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин.Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд ДАШТ-ий хүрэл медалийн төлөө дөрвөн удаа барилдан, гуравт нь ялсан (2008, 2011, 2013) цорын ганц тамирчин тэрбээр хамгийн залуудаа буюу 16 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн бахдам амжилтын эзэн билээ. Мөн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс 15, ДАШТ-ээс 18 насандаа хүрэл медаль хүртсэн ховор амжилт түүнийх.Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, хошой мөнгө, нэг хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай гээд түүний амжилтын тухай бичвэл цаг, цаас нэлээд орно. 2 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Т.Дамбарагчаа нарын удирдлагад 14 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэн, амжилтын төлөө зүтгэсэн тэрбээр хэдхэн хоногийн өмнө зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан юм. Гавьяатынхаа гэр бүлд аз жаргал хүсье.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!