Uncategorized

Монгол бяслаг нь элэгний өвчин болон чихрийн шижинд сайн үл орлох амин хүчил, кальци, фосфорын найдвартай эх үүсвэр юм.

Монгол бяслаг нь элэгний өвчин болон чихрийн шижинд сайн. Мөн цус багадах, цөс өвдөх зовиуртай бол бяслаг идээрэй. Бяслаг нь үл орлох амин хүчил, кальци, фосфорын найдвартай эх үүсвэр юм. Зөвлөгөө #5Цагаан идээний гайхамшиг ???Сүү цагаан идээнд шүдэнд нэн хэрэгтэй бактери устгагч, өвөрмөц кальци, кали ихээр агуулагддаг. -ТарагТараг нь амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар эмгэг төрөгч үржих нөхцөлийг саатуулдаг.
-АаруулАаруулыг сайтар зажилж идэхэд шүдний бөх бат байх нөхцөлийг бүрдүүлж, цусан хангамж сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.
-ЭэзгийЭэзгийг мөн зажилж идэхэд цавуулаг наалдамхай чанар нь шүдний өнгөрийг арилган цэвэрлэдэг. Дашрамд сонирхуулахад шүдний өнгөрийн 70 хувийг нян эзэлдэг ба нэг мг өнгөрт өвчин үүсгэгч 250 сая нян агуулагддаг байна.-БяслагБяслаг мөн шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигтай нөлөөтэй. Aаруул, ээзгий зажилж идэх нь эрүүний ясны өсөлтөд нөлөөлж Монголчууд өргөн шанаатай, эрүүний өсөлт сайтай, хаш цагаан, том шүдтэй байсны бас нэг гайхамшиг гэж үзэх бүрэн үндэстэй юм. Тиймээс танан цагаан шүдээ эрүүл бүтэн байлгахад хүн бүр багаасаа анхаарах хэрэгтэй. -СүүСүүг өдөрт нэг аяга уухад хоногийн кальцийн хэрэгцээ хангагдаж амны хөндий дэх ашигтай микроплорын лактай бактери үржиж сүүний хүчил үүссэнээс гэдэсний савханцар, гэдэсний балнад, цусан суулгын савханцрын үржлийг зогсоодог.ж М-Үнээний сүүҮнээний сүү нь сэрүүн чанартай. Буцалгаж уухад толгой эргэх, ядрах, цэртэй ханиах, уушигны архаг гэм, шарлах, чихрийн шижин, зэрэг өвчнийг эмчлэхэд тустай. Хоол шингээлтийг сайжруулж, нойр хүргэнэ. Гуч хоногийг нэг хугацааны эмчилгээ болгон өглөө бүр өлөн элгэн дээрээ үнээний 200 мл халуун сүү уувал цус, улаан бөөмийн хэмжээ нэмэгдэж цус багадах, шим тэжээл дутагдах өвчнийг анагаана. Ханиад болон архаг өвчинд сайн.ж М
-Хонины сүүАмтлаг бүлээн чанартай тул хий дарах, хөлийн бам өвчнийг засах, эмийн хөлөг болгон хэрэглэдэг. Хий өвчнийг дарна. Зүрхэнд муу учир болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.-Ямааны сүүАмтлаг сэрүүн чанартай. Хөөрүүлж уухад хий, бадгана, хүйтнийг арилгаж биеийг чийрэгжүүлнэ. Сайн ширгээж уувал хийг дарж, сэтгэлийг тайвшруулж, цусны даралт ихсэлтийг бууруулахад тустай. Мөн амьсгаадахад ууна.ж М
-Гүүний сүүАмтлаг, хүчиллэг чанартай. Уушигны өвчин, үе мөч хийн өвчнийг эмчилнэ. Айрганд холестериноор хооллодог нэг төрлийн нян байдгийг илрүүлсэн байна. -Ингэний сүүАмтлаг бүлээн чанартай тул голдуу чих дүлийрэх, шээс хаагдах, солио өвчин эмчлэхэд тустай бөгөөд могойд хатгуулсан үед угаах, түрхэхэд хорыг сайн тайлдаг увидастай.ж Мж М

Related Articles

Back to top button
error: Content is protected !!