Uncategorized

МОНГОЛЧУУДАА АНХААРАЛТАЙ УНШ!

Хэдэн жилийн өмнө нэгэн Монгол залууг Хөх хотод явж байхад нь тэндэхийн үзэмчин хөгшин таарч их л аминчлан нэгэн зүйлийг захисан гэдэг. “Монголдоо очоод олон түмэнд миний хэлсэнийг уламжлаарай. Хятад улс хо.риод жилийн өмнөөс малчдыг малынхаа тэжээлийг өөрсдөө тариалдаг болгож хэсэг хэсэгхэн газрыг хашиж өмчлүүлсэн юм. Малчид нүүдэл хийхээ больж тэр газартаа тэжээлээ тариалж суудаг боллоо. Фермерийн аж ахуйтай болох малчинд зээл олгож байна – гээд малчид газраа, хашаа байшинтайгаа барьцаанд тавиад Монгол малаа үгүй хийж сүү ихтэй үүлдрийн үхэр авцгаасныхаа зээлийг сүүгээ худалдаж төлөх юм болсон.Гэтэл хятадын сүүний үйлдвэрүүд урд зүгээсээ сүүгээ авцгаагаад бидний саасан сүүг хэрэглэх хүн олдоогүй. Нөгөө их сүүтэй үнээнүүдийн сүүг саахгүй байх аргагүй, саасныхаа дараа хийх газаргүй тарианы талбайд асгахаас өөр аргагүй. Нил үмхий болсон. Сүүгээ зарж чадахгүй байгаа хүмүүс зээлээ төлж дийлэхгүй барьцаанд тавьсан юмсаа газартайгаа алдаж эхлэсэн дээ. Ингээд амьдрах гэр оронгүй, газаргүй болсон малчид үхрээ ч байлгах аргагүй тул үхэрнүүдээ үгүй хийсэн ба хятадын засгийн газар хотуудад олноор барьсан орон сууцандаа биднийг албадан нүүлгэсэн.Одоо хотод ирсэн Монгол хүүхэд хятад хэлгүй бол сурах боломжгүй. Улсаас жаахан тэтгэлэг олгодог, түүгээр л бор хоногийг өнгөрөөж байна. Адуу мал зэрлэгшээд хог идээд явж байдаг болсон. Амьд яваа насандаа ийм юм үзэх байжээ би…Монголчууддаа хэлж захихад фермтэй л болж болдоггүй юм шүү Монгол мал бол амьдын зол, Монгол үндэстний язгуур өв соёл, зан заншил,эрх чөлөө юм шүү нүүдэллээд өөртөө эзэн болж яваарай гэж захиарай.” ~гээд уйлж суусан юм гэдэг. Бэлчээрийг хувьчлахад ийм л ирээдүй хүлээж байгаа шүү МОНГОЛЧУУД минь. МОНГОЛ УЛС ТҮҮХЭНДЭЭ ГАЗРЫГ ХАШИЖ ХУВЬЧИЛЖ ЯВААГҮЙ. ХАРИЙН ХҮМҮҮСИЙГ ДАГАЖ САЛТГАНАЖ ЯВЖ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛНО ШҮҮ. Copy…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!