Uncategorized

Б.Эрдэнэтуяа:Энхрий үрдээ хайраа дэвсэж Эрэлхэг дайчин босоо оршихын Эрчтэй сайхан ерөөлийг өргөе!

ХҮҮДЭЭ ӨРГӨХ ЕРӨӨЛ Эрдэнэт сайхан хүүгийн минь Этүгэнд заларсан энэ л өдөр Эцэг тэнгэртээ сөгдөн мөргөмү Эжий газартаа сүслэн залбирму Эцэг өвгөдөө бахдан мэхиймү Эмгэд буурлуудаа бишрэн дээдэлмү! Эрхэт тэнгэрээс илгээлт аваад Эрхэс гаригаас ивээл тосоод Эрчит нарнаас хүч уудлаад Эжий сарнаас эрдэм өвөрлөөд Энэхэн замбуулинд эргэн тухласанЭнэхэн насны минь чимэг болж Эгэлхэн заяаны минь наран болж Эцэг өвгөдийн минь үргэлжлэл болж Элбэрэл хайрын минь үр шим болж Эжийдээ ирсэн үр чамдаа Эд эс бүхнээрээ талархан мэхийж Элэг зүрхэнд тань хайр бялхааюу Эзэн заяанд тань буян халгиаюу! Эгэл сайхан төрхөндөө Энэрэл хайр шингээсэн Эгшиглэнт сайхан зүрхэндээ Эрдэм билиг ундраасан Эрхэм дээдийн жаргал бүхнийг Эрхшээж бидэндээ бэлэглэсэн Энхрий сайхан үр чамдаа Эрүүлийн жаргалыг дээдлэн ерөөж Эжий, аав, эмээ өвөө нь Элэг дэвсэн хүндэтгэн мэхийе! Үргэлж инээж, өнөд жаргаарай үр минь Ямагт ялж, өндөрт дүүлээрэй хүү минь Эгнэгт дэвшиж, эрэлхэг замнаарай баатар минь Энхэд дэлгэрч, мөнхөд гэрэлтээрэй эрдэнэ минь! Б. Эрдэнэтуяа 2021.9.11

Related Articles

Back to top button
error: Content is protected !!