Uncategorized

Долоон хүрдний ТАРНИЙГ өглөө бүр уншиж байвал Муу бүхнээс холуур өнгөрөх болно

Долоон хүрдний тарни өглөө бүр сэрэнгүүтээ уншиж хүрдээ эрчимжүүлж байвал тус эрдэм нь цаглашгүй болой. ДАЛД УХАМСАР БУЮУ БАРУУН ТАРХИА ЗӨВӨӨР КОДЛОХ ХҮРД-1 Би эх болсон газар дэлхий дээрээ бат зогсож, миний амьдрал тэнцвэртэй агаад амьдралын ноён нуруу маань тэгш сайн сайхан амьдарч байна. Амьдралаа авч явах хүч, сэтгэлийн тэнхээ, итгэл маань улам улам нэмэгдэж байна.Талархаж байна. Миний хөлийн сарвуу, хурууны үенүүд, өсгий, шагай, шилбэ, өвдөг, дунд чөмөг, сүүж, олон уулзах яс, нуруу, сээр, хүзүү, булчин судас, шөрмөс, төв мэдрэлийн систем маань анагаагдаж улам эрүүл болж байгаад талархаж байна. Гарын сарвуунууд, хурууны үенүүд, бугалга, бугуй, тохой, харьт, дал мөр ангаагдаж улам эрүүл болж байна.Энэ бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна. ХҮРД-2 Түшиж тулах сайн сайхан хань ижилтэйгээ аз жаргалтай, хайр энэрэлтэй, амар амгалан түвшин сайхан амьдарч,хүсэн хүлээсэн үр хүүхэд заяаж, эрүүл энх, эрдэм чадалтай, тэгш сайхан амьдарч, үр ханийн сайхан хувь заяаг хайрлаж байгаа Бурханы өршөөл хайранд баярлалаа. Талархаж байна. Үтрээ, умай өндгөвч”түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн”давсаг, бөөрний дээд булчирхай, бөөр, шулуун гэдэс анагаагдаж улам эрүүл болгох залуу эд эсээр сэргээгдэн залуужиж байна.ХҮРД-3 Орлогын олон, олон эх үүсвэрээс мөнгөний хүч надруу тасралгүй урсан орж ирж миний эд хөрөнгө орлого мөнгө урсан орж ирж байна.Би эд баялагтай хайр энэрэлтэй элбэг хангалуун амьдарч байгаад талархаж байна.Миний элэг цөс ходоод нойр булчирхай дэлүү 12 нугалаа гэдэс, нарийн бүдүүн гэдэс анагаагдаж,эрүүл залуу шинэ эд эсээр нөхөн сэргээгдэж улам эрүүл болж байгаад талархаж байна. ХҮРД-4 Би өөрийн өвөг дээдэс , эцэг, эх, ах дүүс, үр хүүхдүүд, анд найзууд, хүн төрөлхтөнийг ачлал хайр хүндэтгэлийг бишрэн хүндэтгэж бурханû бүтээсэн тэр л байдлаар нь хүлээн авч байна. Тэдний тухай бодсон бодсон бодол амссан догдлол хэлсэн үг хийсэн үйлдлийнхээ төлөө өршөөл уучлал гуйж байна.Намайг уучилж өршөөсөнд баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна.Миний зүрх сэрээ булчирхай уушиг цагаан мөгөөрс бүгд анагаагдаж би улам эрүүл болж байна.Талархаж байна. ХҮРД-5 Миний хийморь сүлд сэргэж,ажил үйлс хийгээд хийж бүтээхээр зорьсон бүхэн маань санаснаар бүтэж ,амжилт,алдар хүндийн дээдийг хүлээн авч байгаадаа талархаж байна.Миний бамбай булчирхай, улаан хоолоой, цагаан мөгөөрсөн хоолой, дууны хөвч маань,дархлааны систем,бодисийн солилцоо анагаагдаж улам эрүүл болж байгаадаа талархаж байна. ХҮРД-6 Миний оюун санааны саад бэршээл бүхэн арилж шинээр эерэг эд эсүүд бий болж байгаад талархаж байна.  Миний алсийн хараа, зөн совин, сэтгэхүйн цаг хүрээ улам улам тэлж, сурч мэдэх, хөгжиж дэвших,бүтээж туурвих, шинээр сэтгэн бүтээх оюун ухааны хүч мааньулам нэмэгдэж байна. Уураг тархи,нүд, чих,нүүр, ам хамар,арьс анагаагдаж,улам бүр эрүүлжин залуужиж байгаад талархаж байна. ХҮРД-7 Эцэг болсон мөнх тэнгэр, сансар огторгуйн гайхамшгийг бүтээгч эрчим хүч миний зулайгаар нэвтэрч , эх болсон газар дэлхийн шимт урсгал хөлийн улаар дээш урсан орж байна. Газар дэлхий дээрх амьдрал минь бат бэх байр суурьтай,тэнцвэртэй агаад амьдралын маань ноён нуруу тэгш, эцэг эх, ахан дүүс ,хань ижил,үр хүүхдүүд маань бүгд эрүүл энх,эцэг эх,элэг бүтэн,эв эе,энрэл хайр,аз жаргалаар бялхсан амар амаглан амьдралыг цогцлоож байна.Эрхэт тэнгэрийн бурхаддаа талархаж байна. Миний бүх эд эс, эрхтэн системүүд анагаагдаж эрүүлжсэнд талархаж байна.

Хүний гэргий хүн хань ижил,үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан,аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой.Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс.Үс гэзгээ янзлан,нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй.Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө.Цайны дээж хэт халуун байж болохгүй,хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой.Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй.Үгийн хүч,энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй.Жишээ нь:Үр хүүхдийг минь өвчин зовлонгүй,биднийг өр ширгүй,идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй.Жишээ нь: Өвөг дээдэс,элэнц хуланц,эмээ өвөө,эцэг эх(хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байна гээд нэг өргөнө.Дараа нь уул ус,хангай дэлхий,наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байна гээд нэг өргөнө.Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх,урт удаан,элбэг хангалуун,аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй,харж хандаж байгаарай гээд өргөнө.Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө. Энгийн хэрнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнцөд ирж,үр хүүхэд биднийгээ эргэж тойрч,харж хандан,муумуухай бүхнээс холдуулж явдаг юм гэнэ лээ.Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж,бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр,балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж  байх хэрэгтэй юм шүү. Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх,ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм.Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй,тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй.Харин бид 7 бурхныг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ. Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг.Тиймээс айл гэрийн эзэгтэй,ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдгийг хэлж өгье.Долоон бурхан одны тэгширдэг цаг: Зун:02:30–04:30 Намар:21:30–23:30 Өвөл:19:00–20:30 Хавар:00:30–02:30 Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурхны буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг ЭХ СУРВАЛЖ: WWW.BUDDA.MN

“Сүнс зайлах” гэдэг нь ямар учиртай вэ? Хааяа ажил төрөл бүтэлгүйтээд, бие хаа нь өвдөөд, тааруухан болоод ирэхээр хүмүүс үзүүлж харуулахаар “сүнс чинь зайлчихсан байна” гэдэг үгийг сонсдог. Тэгвэл хүний сүнс яагаад зайлж оддог талаар бурханы шашинд юу гэж үздэгийг хүргэе.Хүн бүр сүнстэй. Тэр бүү хэл амьд бүхэн ногоо ургамал, амьтад хүртэл сүнстэй байдаг. Товчхондоо Сүнс гэдэг зүйл бидний биед үхэх хүртэл байна. Тэгээд энэ хорвоод амьдрах хугацаа дууссаны дараа, дараагийн шинэ биеэ хүлээж авдаг аж. Манайхан сүнс зайлна гэж буруу ярьдаг бөгөөд хүний сүнс үхсэн хойно л зайлдаг байна. Харин тухайн хүний хийморь сүлд зайлахаар ажил төрөл бүтэхгүй, цаанаасаа бүх зүйл нь нураад ирдэг гэнэ. Тиймээс тэр даруйд нь хийморь сүлдээ дуудуулж байх хэрэгтэй аж.Хүний сүлд хийморь дараах нөхцөл байдалд эзнээ хаяж оддог байна.-Шөнө оройн цагаар муу газраар хэсэхэд-Архи ууж ухаан санаагаа алдахад-Хэрүүл уруул хийж хүнтэй маргалдахад-Хар цагаан хэл ам хүрсэн үед-Аливаа зүйлээс хүчтэй цочиж сандрахадМөн өөрийн энерги шингэсэн хувцсаа өөр хүнд өмсүүлэх буюу сольж өмсөхөд, тэр тусмаа малгай солихыг сүлд хийморио сольж байна гэж ойлгон малгайгаа бусадтай солихыг чанд цээрлэх хэрэгтэй.Монголчууд эртнээс малгайгаа солихыг цээрлэж ирсэн бөгөөд гарцаагүй тохиолдолд дом үг хэрэглэж ирсэн нь их учиртай байсан ажгуу.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!