Uncategorized

Д.СЭРЖМЯДАГ охины ээж Б.ХОРОЛМАА: Охин минь “ирнэ” гэсэн

Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод дөрвөн жил 22 хонож байна. Тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуульд сурдаг байв. Д.Сэржмядаг сураггүй алга болох үедээ 130-150 см өндөртэй, цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл сураг ажиг гараагүй билээ. Сүүлийн үед охиныг эрэн хайх ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар түүний ээж Б.Хоролмаатай холбогдож, цөөн хором ярилцсан юм.-Сүүлийн үед охиныг хайх эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ. Цагдаагийн байгууллагаас та бүхэнд мэдээлэл өгсөн үү?-Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн. Би сүүлийн үед цагдаа нартай уулзаагүй байгаа. Шалгалтын ажиллагаа хэрхэн яаж үргэлжилж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй байна. Тийм учраас эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Охиныг минь хайх ажлын хэсэг олон удаа солигдсон. Өнгөрсөн хугацаанд Эрээний цагдаа нар манай цагдаа нартай хамтарч ажилласан. Тэгэхдээ “Хилээр гарсан ул мөр байхгүй” гэх мэдээллийг бидэнд өгсөн. Үүнээс өөр тодорхой мэдээлэл байхгүй.Танай гэр бүлийн зүгээс цагдаа нараас гадна сураг чимээ тавьж байна уу?-Бид лам, бөө, үздэг, мэргэлдэг хүн дээр очихоос өөрийг хийж чадахгүй юм. Өнгөрсөн хугацаанд маш олон хүнд үзүүлсэн.-Хамгийн сүүлд хэзээ лам, бөөд хандсан бэ?-Бидэнд очиж үзүүлээгүй лам, бөө гэж бараг байхгүй байх. Тэд ихэнх нь “Амьд байна, хилээр гарчихсан байна, автомашинаар мөргөчихөөд аваад явсан байна” гэж хэлдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард зурхайч, ламд очиж үзүүлсэн. Гэтэл охиныг минь “Хилийн цаана амьд байна. Эргэж ирнэ. Гэхдээ хугацаа нь болоогүй байна” гэсэн. Түүнийг сонсоод их баярлаж, охин минь ороод ирэх юм шиг итгэл найдвар төрж байгаа. Гэхдээ ү.хэн ү.хтлээ охиноо хүлээх байхдаа хэмээн урам хугарах үе ч байна. Хэрвээ охин минь амьд бол хаана байгаагаа, юу хийхээ мэдэхгүй айж, сандраад биднийгээ ямар их санаж байгаа бол гэхээс зүрх, сэтгэл урагдах шиг болдог. Бидэнд охинтойгоо уулзана гэх маш их итгэл найдвар байгаа учраас монголын цагдаа нар сайн, нягталж шалгаад, эрж хайгаад охиныг минь олоод өгөөч гэж гуйж байна. Охиныгоо өвөр монгол айлд мал маллаж байж магадгүй гэж боддог.Танайхыг Улаанбаатар хотод шилжиж ирсэн гэж сонссон. Хэзээ ирсэн бэ?-Өнгөрсөн оны есдүгээр сард хотод нүүж ирсэн. Одоогоор Гандангийн нийтийн байранд байр түрээслэн амьдарч байна. Би “Хархорин зах”-д хүний лангуун дээр өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай суудаг. Нөхөр минь төмөр замд ажиллаж байгаад эрүү мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан. Одоо хувийн компанид ажиллаж байгаа. Том охин тусдаа гарчихсан. Удаахи нь оюутан, бага нь гандангийн сургуульд сурдаг. Хүүхдүүдээ гэрээсээ хол сургуульд явуулахаас их айдаг. Дөрвөн жилийн өмнө мэдэрсэн айдас одоо хүртэл арилаагүй байгаа.-Та бүхэнд охиноо дурсан санахгүй өдөр, хоног гэж үгүй шүү дээ. Хамгийн сүүлд хэзээ зүүдэндээ охинтойгоо уулзсан бэ?-Аравдугаар сард охиноо өндөр болчихсон байгаагаар зүүдэлсэн. Би охиноосоо яагаад, яаж явсан талаар асуутал “Намайг вагонд суулгаж авч явсан” гэж хэлснээс өөр зүйл санаанд орохгүй байгаа. Аав нь бас байн, байн зүүдэлдэг. Харин саяхан эгчийнхээ зүүдэнд доголж яваагаар орсон гэсэн. Тэгэхээр охин минь алга болдог өдрөө автомашинд мөргүүлсэн байж магадгүй. Ингээд л бид зүүдэлж, санаж дурсаад л суудаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу болж өнгөрснийг бодох санах сөхөөгүй байлаа. Маш хурдан юм шиг мөртлөө удаан өнгөрсөн байна.Ergelt.mn-Танайх Замын-Үүдийнхээ хашааг зарчихсан юм уу. Тэнд танай хамаатнууд бий юү?-Тиймээ, хямд үнээр яаралтай зараад өрөө дарж, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт нэмэрлэсэн. Тэр хашаанд бидэнд мэдээлэл өгөхөөр хүн байхгүй. Суманд хамаатан саднууд бий. Бид цаашид хотод амьдрах бодолтой байгаа.-Та охиныгоо алга болдог өдөр утсаар ярьж чадаагүйдээ их харамсаж, бачуурдаг байх даа?-Тэгэлгүй яах вэ. “Яагаад утсаар ярих нөхцөл бүрдээгүй юм бол” гэж хэнд ч юм хачин их харамсдаг, бүр харамсаад ч барахгүй шүү дээ. Тэр үед утасны цэнэг дуусаагүй байсан бол бид хагацахгүй, амьдын та.мд унахгүй байх боломжтой байсан. Тэр өдөр миний, бидний аз, хувь заяа тийм их дутсан юм байлгүй дээ.Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!