Uncategorized

Б.Болдсайхан эмч: Монгол махаа идэж байж л химийн эмчилгээгээ даваад гарах бололтой

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан нэгдүгээр сарын 22-ны өдөр БНСУ-руу эмчлүүлэхээр МИАТ компанийн карго нислэгээр явсан. Тэрээр ходоодны хорт хавдраар өвдсөн бөгөөд нэгдүгээр сарын 13-нд бие нь муудаж, 19-ний өдрийг хүртэл “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлсэн байна. Энэ хооронд биеийн байдал нь хүндэрсэн хүүхдүүдэд мөн өөрийн биеэр хагалгаа хийжээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр эмчилгээнд яваад нэг сар хагас орчим болоод ирэх байх.“Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй. Намайг байсан ч, байхгүй ч үргэлжлүүлээд явах 20 гаруй хүнтэй чадвартай сайн баг болох Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулж, ажлаа хийнэ. Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья” хэмээн нэг сарын өмнө эх орноосоо мордож байсан. Түүний БНСУ-д хийгдсэн хагалгаа амжилттай болж өнөөдөр эх орондоо ирсэн.  Тэрбээр өнөөдөр эх орондоо ирсэн даруйдаа “Өвчүүн цаагуур хүйтэн илд хуйлах шиг сэрүүн цэнгэг агаар уушиг зүрх сүлбэн Монгол нутагтаа буун эхний амьсагаа авах сайхан хөл хорио бас 10 хоног болсон. Нэг жил хими эмчилгээ Монголдоо хийлгэнэ. Нэгдэхээс эхлээд. Гуравдугаар сарын 1-нээс хөл хорио ч дуусна, хүлээгдсэн хүүхдийн хагалгаа ч гурван сарын 1-нээс эхлэнэ. Вакцин хийлгэвэл бүүр наана н ч хөл хорионоос гарна гэж найдая. Дөрвөн газар үсэрхийлсэн тул 2 дахин өндөр тунгаар 1 жил хими эмчилгээ хийнэ гэсэн. Монголдоо ирж хийлгье гээд эм ээ аваад ирсэн. Ажилаа ч жоохон явуулъя. Монгол мах идэж байж л 1 жилийн хими давах байх аа. Даваад гарна даа” гэж бичжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!