Uncategorized

Б.Эрдэнэцэцэг:Газар ганц тавиулдаггүй айлын энхэр охин байлаа би

Сайн байцгаана уу? Нүүр номын эрхэм найзуудаа Өнөөдөр миний ижий аавдаа охин нь болон заяаж миний энэ хорвоод мэндэлсэн өдөр Дээд мөнх хөх тэнгэртээ заларсан ижии аав хоёртоо сөгдөн мөргөе! Та бүхэндээ төрсөн өдрийн бэлэг болгож БИ хэмээх өөрийн шүлгээ бүтнээр оруулж бэлэг барья Энэ шүлгэнээс миний ертөнцийг мэдрээрэй *БИ* Газар ганц тавиулдаггүй айлын энхэр охин байлаа би Гангар шаазан шиг өөгүй төрсөн ижийнхээ Ангир шар уургийг амтланхан Сүү үнэртсэн энгэрт нь бүүвэйлэгдэж Сүрлэг сайхан нутгийнхаа нугын бэлд нь эрхлэж Сүүн далай Тэсийн голдоо умбанхан шумбанхан өслөө дөө Алтанхан нар намайг ээжийн хайраар ивээж Аясын салхи хүртэл аргадан энхрийлж Аяа би аав ээжийн хайртай охин нь болж Алаг дэлхийд мэндэлсэндэ баярланам Хүүхэд нас минь хөх Донын өвөрт хөвөрч Хүний охины адил эрдмийн аянд мордож Хувь заяандаа захирагдан айлын бэр болж үзсэн Хүүхэн заяанд төрснийх Хүйн холбоо тасрах агшинд Хүж дэлхийд би дахин төрж Алаг үр чинийхээ ижии нь болсоон Хүсэл хяслын харгуйд Хазгай газар гишгэж Амь тавин хайрласан амраг ханьдаа хууртагданАлдаж эндэж явснаа амьтан хүнээс би нуухгүй ээ Өвөр дээр нь тоглож өссөн Эмгэнхэн буурал ээжийнхээ Эрээн торгон дээлийг Энгэртээ тэвэрч хоцорсон миний Нойтон сормуус хатаж амжаагүй байхад Насаар надаас залуухан юм шиг Нарийн гоёхон хөмсөгөөрөө Нарыг инээлгэж төрсөн Намбалаг сайхан ээжийнхээ Насыг нь аваад үлдсээн би Түмэн зүйлийн бодол хургасан Буман түүхийг өгүүлэх шиг Бурхан мэт аавын минь магнайн үрчлээс Өөрийн эрхгүй надад ухаарал хайрласан юм Өглөө бүр өрхөө татах ээжийн зай гэрт эзгүйрч Үдшийн бүрийд зулаа өргөх аавын минь харц сүүмийж Гэгэлгэн дуу шиг гунганах Амьдрал таныг яалтай ч билээ дээ Цэнхэртэн харагдах уулсын дээгүүр Цэгээн манан хөшиглөхийн цагт Цээжин доторхи гунигийн хур буужСэтгэлийн гашуун нулимсан далайг Сэлж гатлах сэтгэлийн хат харин надад суужээ Ангирын дэгдээхэй шиг Дэрвэж өссөн үрийнхээ Аяны харгуйг би л гэрэлтүүлж Амьдрал хэмээх их ачааг Атгирхан биеэндээ үүрэх л гэж би төржээ Баярлаж жаргасан өдрүүд надад олон байсаан Бачимдаж цөхрөх үе түүнээс ч их байсан Залуу насандаа эрдэж аагирхаж явсан үе ч байсан Замбуулин энэ хорвоод цалгиж явах үе одоо ч надад байна За яахав зарим нэгэн атаархана л биз Заяа төөрөгтөө л залбирч явья Эргэж олдохгүй ижии аавын минь сүнс намайг өршөөнө Эрийн цээнд хүрсэн хүүгийн минь заяа намайг түших биз дээ 2021.9.10 Хүндэтгэн бичсэн Б.Эрдэнэцэцэг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!