Uncategorized

Халдвар аваад гэртээ эмчлүүлсэн бол өрхийн эмчийнхээ тодорхойлолтоор тэтгэмж авна

Коронавирусийн халдвар аваад, гэрээрээ эмчлүүлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл хувиараа төлдөг болон ажил эрхэлдэг хүмүүс Нийгмийн даатгалын сангаас олгодог хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хэрхэн авах талаар ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Анхбаяраас тодрууллаа. Коронавирусийн халдвар авсны улмаас гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авахын тулд ямар баримт бүрдүүлэх вэ?-Ковид-19-ийн халдвар авсан иргэн энэ тухайгаа өрхийн эмнэлэгтээ утсаар мэдэгдэж, бүртгүүлнэ. Ийм тохиолдолд байгууллага нь цалинг нь бүтнээр олгож болно. Бүтэн цалинг олгохгүй гэвэл өрхийн эмчээсээ тодорхойлолт авч, албан байгууллагадаа өгч, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болно.Халдвар авсан гэдгийг өрхийн эмнэлэг юугаар нотолж, тодорхойлолт гаргаж өгөх вэ? Халдвар авсан иргэд багц шинжилгээ өгч, мэдээлэл нь цахим бүртгэлд орж байгаа. Өрхийн эмч энэ мэдээлэлд үндэслэн тодорхойлолт бичих юм. Харин өрхийн эмнэлэгтээ мэдээлэл өгөөгүй, бие даан эмчилсэн тохиолдолд тэтгэмж авах боломжгүй гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!