Uncategorized

Жүжигчин Д.Оюунтуул:Би яг л та нартай адилхан нэг нөхөртэй тэр маань эгэл жирийн нэг монгол эр хүн

“Овжин охид” киногоор олны танил болсон жүжигчин Д.Оюунтуул сүүлийн үед нам гүмхэн амьдарч байгаа билээ.. Миний бодол шүү. Эерэг хүлээж аваарай. Хүмүүс бие биенээ сайн танихгүй байж,бусад хүмүүсийн хувийн амьдралыг яг хажууд нь байсан мэт амаа олохгүй ярьж, хэдэн сайт нь дураараа зохиож бичдэг. Одоо цаг үед ер нь хүний хувийн амьдрал хэнд ч хэрэгтэй юм.Уран бүтээлч хүмүүсийн тоглосон уран бүтээлийг нь харин сайн муу гэж шүүмжлээд яриад сууж байвал зүгээр санагддаг.Надаас маш их асуудаг юм л даа. Хүнтэй суусан уу? Хүүхэдтэй юу? Нөхөр чинь ямар хүн бэ? Чи хаана амьдардаг вэ? Одоо нас чинь хэд вэ? гэх мэт Өөрсдөө зохиож ярьдаг болохоор нь өөрөө хариулчихлаа. Би яг л та нартай адилхан нэг нөхөртэй тэр маань эгэл жирийн нэг монгол эр хүн. Хоёр дахь үрээ өлгийдөн авсан манай гэр бүл. Гэр маань бидний ярьж хэлдэгээр орон сууцанд байдаг. Одоогоор урлаг соёлын ажлаа хийгээгүй байна. Цаг үе ямар байгаа билээ..За тэгээд энгийн нэг монгол эмэгтэй хүн байна оо би чинь. Бусад бүсгүйчүүдийн адил жирэмсэн үеийнхээ зургийг авахууллаа. Гоё мэдрэмж байдаг юм байна. Амьдралд тэгээд элэг бүтэн, эрүүл саруул байхад сайхан доо хэмээжээ.Тэрээр нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг 1997 онд төгсөөд СУИС-д элсчээ. 2001 онд сургуулиа амжилттай төгсөж, тэр жилдээ “Овжин охид” уран сайхны кинонд гол дүр бүтээж жүжигчин болох гараагаа эхлүүсэн юм. Гавъяат жүжигчин Б.Батзаяагын хамтлагт тоглож байгаад дараа нь “Шинэ үе” продакшнд харъяалагдах болсон билээ.Авьяаслаг бүсгүй анх “Овжин охид” уран сайхны киноны Мишээлийн дүрд тоглосноор урлагийн ертөнцөд хөл тавьсан гэдэг. Одоо жүжигчин Д.Оюунтуул “Шинэ үе” продакшны жүжигчин төдийгүй тайз, дэлгэцийн олон уран бүтээлд тоглож буй билээ. Түүнийг найз нөхөд, ойр дотныхон нь “Алаг нүдэн” хэмээн дууддаг аж. Арван жилийн сургуулийн сурагч байхаасаа урлаг, соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан тэрбээр шинэ жилээр сургуулийнхаа алиалагчийн дүрд хүртэл тоглодог байжээ. Тэрээр 2020 оны 11 дүгээр сарын 02-нд Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм. Авъяаслаг жүжигчиндээ аз жаргал эрүүл энхийг хүсэе.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!