Uncategorized

Иргэн бүрт зөвхөн нүүрсний баялагыг хуваахад 12.3 сая доллар ногдож байна. Харин энэ баялагт Хятадууд эзэн сууж байна

ЯДУУРЛААС ГАРАХ ЗАМ
Мянга мянган жилийн түүхт өвөг дээдсийн минь өлгий нутаг, мянга мянган жил өвлөн үлдэх нялх үрсийн минь дархан нутаг. Түүхийн нугачаанд уруудаж мандсан ч газар шороогоо нүдний цөцгий мэт хайрлан ирсэн Монгол түмний мохошгүй зориг, мятаршгүй зүтгэл бидэнд энэ сайхан эх орныг минь бүрэн бүтэн өвлүүлэн үлдээсэн билээ.
Өнөөдөр тэгэхэд газар шороогоо хөндийлөн сийчиж, охь шимийг нь ухан маажиж бүрэлдэн бий болсон төрөлх нутгаас нь тастан харийн нутаг руу зөвхөн хагартлаа баяжих гэсэн өөрийн явцуу эрх ашигтаа хөтлөгдөн ард түмний баялгийг гарын сарвууныхаа завсраар хулгайлан савируулан зөөж байна. Гэтэл харанхуй бүдүүлэг, мөхөж буй үндэстэн хэмээн үзэгдэж Манжийн дарлалд хөмөрсөн тогоонд байсан Монголчууд тэртээ 1906 онд манж түшмэлээс таван толгойн нүүрсийг аваад ир гэж явуулсан бичигт Түшээт гүн Гандинбалын Чагдаржав түдгэлзсэн мэдүүлэг хүргүүлж байсан түүхтэй.
Эх дэлхий минь, унаган газар шороо минь хэвлийгээ сийчүүлэн онгичуулсандаа өвдөөд биш энэ нутгийн эзэн болсон иргэн болгон үр шимээс нь хүртэж чадахгүй байгааг харж байгаадаа мэгшин уйлж байна. Дөнгөж гуравхан сая гарч яваа монголчууд нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж, хөрсөн доорх баялгаараа дэлхийд ноёрхох атлаа таван хошуу малаа бэлчээх газаргүй хавчигдан, алгын чинээ гэрээ барих газаргүй адлагдан, өвчин зовлонд нэрвэгдэн, маргаашдаа итгэх итгэлгүй хорвоогийн өдрийг өнгөрөөх гэж үү?
2015 онд Олон улсын Валютын сангийн (ОУВС) тайланд Монгол Улсын баялгийг 3 их над ам доллартой мөн 2.7 тэр бум тонн нүүрстэй гэж үнэлсэн байдаг. Үнэн хэрэг дээрээ Монгол Улс 174 тэр бум тонн нүүрстэй. Ганцхан 5 толгойн нүүр гэхэд 7.3 тэр бум тонн нүүрстэй юм. Хэрэв бид ОУВС-ийн үнэлсэн 3 их наяд долларын баялгийг 3.4 сая хүндээ хуваах юм бол хүн бүхэнд сая доллар оногдохоор байна. Монгол Улсын баялгийн талаар товч тоочвол нүүрснээс алмаз эрдэнэ хүртэл 10 000 илэрц, 82 төрлийн ашигт малтмал хөрсөн доор маань байна. Жонш, цайр, уран, алт, газрын тос, төмрийн хүдэр, зэс, нүүрс, занар гээд эхний 9-хөн ашигт малтмалыг дэлхийн зах зээлийн үнээр бодох юм бол Монгол Улс 44.6 их наяд долларын баялагтай. Хэрвээ 44.3 их наяд долларыг 3.4 сая хүндээ хуваахад хүн бүхэнд 12.3 сая доллар ногдоно. Швецарчууд дэлхийд 660000 ам доллароор нэгдүгээрт байгаа бол Монгол Улс 15 сая ам доллартой болох боломж байна л гэсэн үг.
Тэгвэл яагаад бид ядуу байна вэ? Яагаад бид ийм ядуу байгаа вэ гэхээр 70 жил өмчлөх эрхгүй явж ирсэн. Манай 4 үндсэн хууль дөрвүүлээ социализмын үеийн хууль 4 Үндсэн хууль дөрвүүлээ өмчлөх эрхийг хаасан хууль. 1992 оны Үндсэн хуулиар өмчлөх эрхийг нээсэн боловч газрын баялаг үйлдвэрээ төрийн өмч болгосон. Тийм учраас монгол хүн 100 жил, 5 үеэрээ ядуу байгаа нь энэ. Нэгэнт өнөөдөр ийм байдалд хүрчихээд байгаа тул ядуурлаас гарахын тулд байгалийн баялгийг ард түмэндээ өмчлүүлэх ёстой.
Гэтэл Монгол улсын хэмжээнд 1100 гаруй орд олборлогдож байгаагийн зөвхөн 5 хан орд буюу 0,45 хувь нь төрийн мэдэлд байна. Үлдсэн ордын талаас эх хувь нь гадаадын иргэдэд, тэдгээрийн 80 гаруй хувь нь БНХАУ-ын иргэнд байна. Таван толгой бол Монголын нийт ордын зөвхөн 0.09 хувь. ШИНЭ нам зөвхөн Таван толгойгоо л ард түмэнд өмчлүүлэх талаар ярьж байна. Зөвхөн 0.1 ч хувь хүрэхгүй хэсгийн тухай ярьж байна. Хэрэв, 5 толгойн 15 тэр бум ширхэг хувьцааг 3.4 сая хүндээ үнэ төлбөргүй өмчлүүлэх юм бол хүн бүхэнд 4400 ширхэг хувьцаа ногдоно. Нэг хувьцааг дэлхийн зах зээлийн үнээс бараг 8 дахин бага үнээр тооцоход л хүн бүхэнд 88 000 ам.долларын хувьцаа оногдоно. Одоо өмчилж байгаа 1072 хувьцаа дээрээ хүн бүр 3328 хувьцааг нэмж авна л гэсэн үг. Тэгээд 4400 ширхэг хувьцаагаа өмчлөх эрхийн хувьцаа болгоод зах зээлийн эргэлтэд оруулж чадах юм бол хүн бүхний 4400 ширхэг хувьцаатай болсноор иргэн бүр 303 мянган төгрөгтэй болно. Нэг өрхийг дунджаар 4 ам бүлтэй гэж үзэх юм бол нэг өрхөд 1,2 тэр бум төгрөг ногдоно.
Хэрэв өрх болгон байгалийн баялгаа эзэмшиж, таван толгойн 4400 хувьцаатай болох юм бол 44 их наядын нүүрсний хулгай дахин гарахгүй, 5 толгой ордоо гадаад, дотоодын компаниудад алдахгүй, ядуурал устаж хүний гар харж, зээлээс зээлд амьдрахгүй болно, байргүй нэг нь байртай болж, байртай нэг нь амьдралын нөхцөлөө дээшлүүлэх болно, утааг үүсгэж буй хүчин зүйлүүд багасаж утаанаасаа сална.
Ард түмэн 5 толгойгоо авахгүй бол таван удаа алдах дөхсөн шиг нэг л мэдэхэд Оюу толгойгоо шиг алдчихсан байх вий дээ. Хамгийн анх Австралийн Эч би билитон компанид алдсан байснаа арай гэж буцааж авсан, дараа нь монголын 13 олигарх компани 5 толгойг хувьдаа авсан байсныг буцааж авсан, дараа нь 350 саяар Чалкод алдахаа шахсан. Мөн 700 саяар Ай Пи Оу хийнэ гээд 5 толгойг зарчихаа шахсан. Хамгийн сүүлд 2019 онд нэг тэр бум доллароор зарчихаа шахсан гашуун туршлагыг ард иргэд зөвхөн өөрийн өмч болгож байж давтахгүй бөгөөд, толгойгоо алдахгүй харин хувь хүн болон улс орны эдийн засаг болон түүнийг дагасан олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болж ядуурлаас бид нэн тэргүүнд гарна.
АШУ-ны доктор, профессор
ШИНЭ намын Дэд дарга See less

Related Articles

Back to top button
error: Content is protected !!