Uncategorized

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Хятадуудтай нууцаар уулзсан уулзалтын талаар Хятад элчид сайдын яамнаас албан мэдэгдэл хийгээгүй байна

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Old city” обьект доторх пабын вип өрөөнд ХЯТАД иргэдтэй уулзаж, хууль бус үйлдэл хийж байх болзошгүй гэх мэдээллийн мөрөөр ASU.mn сурвалжилжээ.

Сэтгүүлч зураглаач тус газарт очиход сайд Ч.Хүрэлбаатар Хятад иргэдтэй байсан бөгөөд кордиорруу сэтгүүлчийг дагуулан гарч тайлбар өгжээ.

Тэрбээр: Удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятад улсад айлчилна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын талаар Хятадын иргэдтэй уулзаж байна гэх хариултыг өгсөн байна.

Олон нийтийн зүгээс сайд Ч.Хүрэлбаатарыг “Төрийн ажлыг шөнө дөлөөр Хятадуудтай Сансарын паб-д сууж хийдэг болоо юу” хэмээн шүүмжлэлтэй хандаж байна. | www.key.mn See less мэдээлсэн ч Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Хятадуудтай нууцаар уулзсан уулзалтын талаар Хятад элчид сайдын яамнаас албан мэдэгдэл хийгээгүй байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!