Uncategorized

Б.Эрдэнэтуяа:Худал үгэнд хуягтай яв Хуурамч төрхөнд нүдтэй яв

АМГАЛАНД ДӨТЛӨХҮЙ… Худал үгэнд хуягтай яв Хуурамч төрхөнд нүдтэй яв Хул.гайч сэтгэлд зөнтэй яв Хуйсганах занд хүлээцтэй яв! Харын бодолд хаалттай яв Хамаг олонд буянтай яв Харийн боолчлолд сэрэмжтэй яв Ханийн заяанд ханамжтай яв! Харсан тэнгэртээ өргөлтэй яв Халуун ам.индаа хайртай яв Хатан газартаа энэрэлтэй яв Хан төрдөө дэмтэй яв! Хүний амьдралд хүндэтгэлтэй яв Хүүрнэх үгэндээ бодолтой яв Хүрэн зүрхэндээ гамтай яв Хүсэл шуналдаа хязгаартай яв! Хийх үйлэндээ итгэлтэй яв Хилэн уурандаа хямгатай яв Хилс гүтгэлэгт уужуу яв Хийсэн бүхэндээ эзэн яв! Хэний ч үртэй мэндтэй яв Хэрэг үйлэндээ тууштай яв Хэт туульшралгүй голчтой яв Хэлбэрт авталгүй чөлөөтэй яв! Хөших биендээ хөдөлгөөнтэй яв Хөврөх амьдралдаа мөрөөдөлтэй яв Хөх тэнгэртээ сүслэлтэй яв Хөтөлсөн багшдаа дээдлэлтэй яв! Хорвоо дэлхийд хөгтэй яв Хоёрын сэтгэлд баясалтай яв Хоосон чанарт тэмүүлэлтэй яв Хосгүй сайханд бишрэлтэй яв аа! Б. Эрдэнэтуяа 2018.7.23

Related Articles

Back to top button
error: Content is protected !!