Uncategorized

Жүжигчин Бархүү: Охинтойгоо уулзаагүй 12 жил болсон. Охин минь намайг аавыгаа гэж мэдэж байгаа байх гэсэн зөн совин надад байдаг юм

Жүжигчин Бархүү авъяас чадварын их уурхай билээ. Түүнийг юугаарч хэн барахгүй гэдэгтэй санал нийлэх бизээ. Тэрээр мундаг залуу маан ийн ярьжээ. -Бархүү өмнө нь амьдралтай байсан, тэр амьдралаасаа нэг охинтой гэж сонссон. Охин нь одоо хэдэн настай вэ. Уулзаж, холбоотой байдаг уу -Одоо 13 настай охин байгаа. Охиноо 10 сартай байхад би Швед рүү явсан. Тухайн үед би хүнийг бодоод, өөрийгөө золиосолсондоо харамсдаг. 2006 онд ирснийхээ дараа охинтойгоо нэг удаа уулзсан. Түүнээс хойш 12 жил уулзаагүй явна. -Ямар шалтгаанаар охиныхоо ээжээс салсан, яагаад охинтойгоо уулздаггүй талаараа ярьж болох уу? -Намайг Швед рүү явснаас хойш долоо хоногийн дараа л охины ээж өөр хүнтэй сууж, өөр амьдрал эхлүүлсэн байсан.Надаас зангаа хувиргасан. Сэтгэлийн шарх тэр цагаас л эхэлсэн. Миний охиныг надаар ч овоглодоггүй юм, би тэднийхэнд үнэхээр их гомддог. Гэхдээ одоо би тэр эмэгтэйг хүндлээд, элдэв явдлыг сөхөж яримааргүй байна. Шинэ жил болгоноор манай “Х Түц”-ийнхэн миний охинд бэлэг өгдөг. Тэр бэлгийг нь хадгалж байгаад, хүн амьтанд тараагаад өгчихдөг байж билээ. Би охинтойгоо уулзах гэж нэг хэсэг нэлээд хөөцөлдсөн. Ээж нь надаас зайгаа бариад, олддоггүй юм. Фэйсбүүкээ ашиглахгүй байгаа юм билээ. Нэг утас байсан, тэр лүү нь их залгадаг байлаа.  Сүүлдээ утас нь ч байхгүй болсон. Дугаараа сольсон байх. Ээж нь надаас “Охинтойгоо уулзаад хэрэггүй” гэж гуйсан болохоор би тэгээд орхисон. Одоо ямар ч холбоо байхгүй. Хаана, яаж амьдарч байгааг нь мэдэхгүй. Тухайн үед бидэнтэй ах, эгч нь гээд том хүүхдүүд хамт амьдардаг байсан. Тэд одоо том залуус, охид болчихсон болохоор намайг энд тэндээс реклам, клипнээс хараад “Чиний аав шүү дээ” гэж дүүдээ хэлдэг байх гэж боддог. Охин минь намайг аавыгаа гэж мэдэж байгаа байх гэсэн зөн совин надад байдаг юм. Зурагтаар ч юм уу, тайзан дээрээс намайг хараад, юм бодоод зогсдог байх гэж боддог.  Тухайн үед би ээжийнх нь хүсэлтээр охинтойгоо уулзъя гэж бодохоо больсон. Харин одоо охинтойгоо уулзах оролдлогыг өөрөө эхлүүлэх ёстой гэж ойлгож байгаа. Охин минь одоо 13, 14-тэй, юм ойлгох насанд хүрсэн. Хүнийг бодож явах чинь нэг талдаа алдаа болдог юм байна. Би тэр үед “Та нар юу яриад байгаа юм, би охинтойгоо уулзана” гэж үзэж тараад явсан бол одоо охинтойгоо уулзаад л явж байх байсан. -Сууний эгчийнхээ талаар мэдэх үү. Ер нь танилцуулна гэж бодож байгаа юу? -Сууний тэр талаар юу ч мэдэхгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт миний хоёр охин уулзаж, танилцах байх аа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!