Uncategorized

Ш.Болд: Өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөг үлдээсэн!!! Oдоогоор 900 орчим зүйлийн эмийн ургамал ургаж байна

Энэ төсөл Монгол Улсын уламжлалт анагаах ухааны салбарын хөгжилд шинэ өнгө төрх, гарц, шийдэл авчирна

-Монгол нутагт хэдэн төрлийн эмийн ургамал ургадаг вэ? Мөн бусад оронд ургадаггүй, эмчилгээнд хэрэглэж болох ямар төрлийн ургамлууд манай оронд ургадаг талаар мэдээлэл өгөхгүй юу? Ш.Болд: -1990 оноос өмнө Монголд 600 гаруй зүйлийн эмийн ургамал ургадаг гэж үзэж байсан. Сүүлийн 30 жилд ховордсон, улаан номонд орсон эмийн ургамал байхаас гадна ургамлын төрөл, зүйл шинээр бүртгэгдэн тоо нь нэмэгдэж одоогоор 900 орчим зүйлийн эмийн ургамал ургаж байна. Яг тухайн бүс нутагтаа тэмдэглэгдсэн унаган ургамлыг эндемик гэж нэрлэдэг. Ийм эмийн ургамлууд манай оронд байна. Зарим нь төдийлөн судлагдаагүй. Жишээ нь: Бүтэн навчит хонлин байна. Энэ ургамлын химийн найрлага сайн судлагдаагүй боловч уламжлалт анагаах ухааны эмийн сударт хямарсан халуун, цулын халууныг арилгах, суулгалтыг зогсоох, охор хатгалгыг дарах, халуун бүхнийг арилгадаг гэж тэмдэглэсэн бөгөөд олон жоронд хөл эм болж ордог. Энэ төслийн хүрээнд бага судлагдсан хэд хэдэн ургамлын судалгааг хийнэ. -Манай оронд ургадаг эмийн ургамлын талаарх өмнөх судалгаа, мэдээллийн сан хангалттай түвшинд байдаг уу?
Ш.Болд: -Уламжлалт анагаах ухааны эм судлалын талаарх өмнөх үеийн судлаач, судалгааг дурдахдаа Сүмбэ хамба Ишбалжирын ”Эмийн нэрс ба эмт бодисыг таних болор толь”, Цахар гэвш Лувсанчүлтэмийн ”Эмийн аймгийн номлол хийгээд хөтөлбөр”, Үзэмчин гүн Гомбожавын ”Элдэв чухал хэрэгт эмийн найрлага”, Тойн Жамбалдоржийн “Үзэсгэлэнт нүдэн чимэг” зэрэг эмийн судрыг заавал оруулах ёстой. Эдгээр бүтээл эмийн ургамлын мэдээллийн сангийн суурь болно. Дараагийн үеийн гол судалгааг өнгөрсөн зууны 50-аад оноос эхлэн хийж эхэлсэн. Энэ судалгааг бидний багш, академич Ц.Хайдав тэргүүлэн хийж, олон сайн судлаачдыг бэлтгэсэн. Түүний шавь нарын нэг Б.Хүрэлчулуун багшаа онцлон тэмдэглэмээр байна. Багш нарын маань эмийн ургамлын бүтээлүүд уламжлалт анагаах ухааны эм судлал, эм найрлагын судлалд онцгой байр эзэлнэ. Түүнчлэн доктор У.Лигаа, профессор Б.Болдсайхан, профессор Д.Суран гээд олон хүн мэдээллийн санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
-Танай судалгааны баг судалгааны ямар арга барилыг сонгон ажиллаж байна вэ? Ямар хугацаанд аль аймгуудад судалгаагаа хийв?
Ш.Болд: Өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөг үлдээсэн Ш.Болд: Өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөг үлдээсэн
Ш.Болд: -Судалгааны арга зүйн хувьд эхлээд эмийн эртний сонгодог судар номоос зорилтот ургамлуудаа амт, чанар, чадал, тус эрдмээр нь ялган авч хасах шалгуураар дахин нягталж үзээд 40 орчим ургамлыг судалгаанд хамруулсан. Түүнчлэн уг ургамлуудын нөөц, тархац, жоронд орох давтамж, судлагдсан байдал, тарих технологийг хамтруулан судалсан. Нийтдээ таван аймгийн нутагт ургадаг эмийн ургамлаас аль хэсгийг нь хэзээ түүх ёстой яг тэр ёсоор нь дээж авч, стандартын дагуу хатааж бэлтгэсэн. Эдгээр ургамлаа тусгай протоколын дагуу буцалган, гаргаж авсан хандыг өтгөрүүлээд дараа нь хасах 20 хэмд хатаан хуурай хандаа бэлтгэсэн. БНСУ-ын Дэгү Хааны Их Сургуулийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд фитохими болон бусад нарийн судалгааг хийнэ. Манай хүрээлэнгээс хоёр судлаач очиж солонгос судлаачтай хамтран ажиллах ёстой. Харамсалтай нь, ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болоод хойшлоод байна.
-Судалгааны онцлох үр дүнгээс уншигчдад хуваалцаж болох уу?Ш.Болд: -Төслийн эхний үр дүнг базаад дөрвөн зүйлээр хэлье.
Нэг. Уламжлалт анагаах ухааны судлаачдын мэддэг эмийн судруудаас гадна шинээр хоёр эмийн судар олж судалгааны эргэлтэд оруулсан. “Элдэв зүйлийн эмийн нэр, тодотгосон бичиг” хэмээх маш ховор гар бичмэл номыг Буриад Монголын увш Ванчүг гэдэг лам 1846 дугаар онд эхлэн бичээд, христосын 1847 дугаар онд дуусгажээ. Бид энэ бүтээлээс үе мөчний өвчин болон бодисын солилцооны хам шинжийг эмчлэх эмийн ургамлын тухай зарим чухал мэдээллийг олж авсан. Нөгөө судар нь Сэмбээжав ламын Дэүмар Данзанпунцагийн зохиол “Манжийн гүйва дэмэд шилгон” судрын төвөд, монгол хадмал орчуулга юм.
Хоёр. Үе мөчний үрэвсэл, бодисын солилцооны хам шинж, таргалалтыг эмчлэх эндемик эмийн ургамлыг уламжлалт эмийн эртний судар номоос судлан тогтоож, тарималжуулах шаардлагатай эмийн ургамлын төрөл, зүйлүүдийн генофондыг хадгалах, хамгаалах, тарималжуулах ажлыг хэрхэн хийх зөвлөмж боловсруулсан.
Гурав. Энэхүү судалгаагаар уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмийн ургамлаас гарган авах брэнд бүтээгдэхүүн, брэндийн зах зээлд болон хэрэглэгчдэд хүрэх үнэ цэнэ, брэндийг мэдэх байдал, брэндийн чанар зэргийг тодорхойлох оролдлого хийсэн.
Дөрөв. Уламжлалт эмийн борлуулалт ойролцоогоор жилд 1,5 тэрбум төгрөг л болж байна. Энэ бол бага тоо. Учир нь манай зах зээл бага. Тиймээс нэн хэрэгцээтэй зөвхөн Монголд ургадаг эмийн ургамлыг судалж тариалах, эмийн ургамал тарих плантаци, томоохон ферм аж ахуйн нэгж байгуулах, цаашлаад шинэ технологоор үйлдвэрлэсэн уламжлалт эм, эмийн ургамлыг экспортод гаргах боломж байгааг судалсан. Ш.Болд: Өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөг үлдээсэн -Төслийг хэрэгжүүлж дуусах үед Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эрдэм Судлалын Хүрээлэнгийн багийн зүгээс ямар үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй ажиллаж байна вэ?Ш.Болд: -Хүн амын дунд элбэг тохиолддог үе мөчний үрэвсэл, бодисын солилцооны хам шинж, таргалалтын эсрэг үйлчилгээтэй эмийн ургамлуудыг анагаах ухааны эртний ном судраас судлан тогтоож, магадлан жагсааж мэдээллийн сан бүрдүүлнэ. Дараа нь эдгээр ургамлуудаа багтаасан номыг англи, монгол хэлээр бичиж хэвлүүлнэ. Үе мөчний өвчин, таргалалтын эсрэг үйлчилгээтэй эмийн ургамлуудын эм судлалын судалгааг хийж, тарималжуулна. Ингэснээрээ дээр дурдсан өвчнийг эмчлэх шинэ эм бэлдмэл гаргахаас гадна, эмийн түүхий эдээ экспортод гаргах боломжтой болно. Бидний төлөвлөж байгаагаар энэ төслийн үр дүнгээр дор хаяхад таваас найман судлаач докторын зэрэг хамгаална. Эхний судлаачид судалгааны ажилдаа өнгөрсөн зунаас аль хэдийн орсон.
-Орчин үеийн анагаах ухаанаар эмчилж чадаагүй өвчин эмгэгийг Монголын уламжлалт анагаах ухаан, ялангуяа Монголд ургадаг эмийн ургамал, түүгээр хийсэн эм, бэлдмэлээр эмчлэх бололцоо бий юу?Ш.Болд: -Бүрэн бий. Ингэж хэлэх хоёр гол үндэслэл байна. Юуны өмнө бидний өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөгийг үлдээсэн. Энэ санг зөв арга зүйгээр, зөв сэтгэлээр, зүй зохистойгоор нээн ашиглаж чадвал одоогийн тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг шийдэх боломж бүрэн бий. Эртний эмийн судрыг үзэж судлах тусам итгэл үнэмшил улам төрж байна. Нөгөө талаас тоног төхөөрөмж сайтай, судалгааны арга зүй нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нотолгоо түшсэн лабораторитой БНСУ-ын томоохон их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа нь том боломж олгож байна. Ерөнхийдөө энэ төсөл бол Монгол Улсын уламжлалт анагаах ухааны салбарын хөгжилд шинэ өнгө төрх, гарц, шийдэл авчирна гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Нэг ёсондоо уламжлалт анагаах ухааны салбарт шинэ үзэгдэл бий болно гэсэн үг.

– Цаг гарган ярилцсанд баярлалаа.

ЭМИЙН УРГАМАЛЫГ ИД ШИД!!! Эртний эмийн судрыг үзэж судлах тусам итгэл үнэмшил улам төрөх юм Задь.Зүрхний хэм алдагдал.нойргүйдэлд ууна.Сүүтэй цайнд хийж уухад тархины цусан хангамж сайжруулан. даралт бууруулна.Лиш. Голын хий болон судасанд сайн.Хөх дэгд.Элэг цөсний үйл ажилгааг сайжруулна.Шаралсан хүний бүхэл буулгах. хоолойн өвчинд зайлах. ханиад томуу. цус цэвэрлэх. гэдэсний дүүрэнги болон шээс өтгөрөх. өтгөн хаталт зэрэг өвчинд хэрэглэнэ.Хандыг өдөрт 100 гр 3 удаа ууна. Газрын хаг.Бөөр нурууны өвчинд хандыг хэрэглэнэ..Өдөрт 100 гр 2 удаа ууна.
Хушны шүүс.Зүрх судасны өвчинд хэрэглэнэ.өдөрт 50 гр 3 удаа ууна..Чага мөөг.Элэг цөсний хэвийн үйл ажилгааг хангаж дэлүү. тунгалагийн зангилааны шүүрэл сайжруулахад ууна.өдөрт 50 гр 3 удаа ууна.Манжингарав.Хоолой өвдөх. ханиад томуу. цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ.
хандыг өдөрт 100 мл ээр 3 удаа ууна.Туплин.Хий ядаргаатай хүн борви тойгны шөлөнд чанаж хэрэглэнэ.
Тэхийн шээг.Бөөрөнд сайн.өдөрт нэг аягыг чанаж ууна.Цагаан мөөг.Шарх.сав болон дотор халуунд хоолонд хийж иднэ.Мөн хандалж уух ба шөл хийж уухад тохиромжтой.
хандыг өдөрт 100 мл .2-3 удаа ууна.Халгай.Үсний өнгө алдахад хандалж угаахад сайн.Мөн цусан хангамж муудах. кали кальцын дутагдалын үед хоолонд амталж. дотор хий гадагшлуулах. ядаргаа ба амин дэм нөхөх зорилгоор хэрэглэнэ.Барагшуун.108 өвчин эмгэгт сайн.5 цул. 6 сав өвчнийг эдгээх чадалтай.Их Шүүдэргэнэ.
Монголчууд эрт үеээс мянган уулын их Шүүдэргэнэ гэж нэрлэж ирсэн.Арьсны элдэв өвчин. зүрх судас .шулуун гэдэс. чихрийн шижин. тархинд цус харвах. даралт ихдэх. хорт хавдрын эсрэг хэрэглэнэ.өдөрт 1 л усанд хийж хандлан 1 аягыг ууна.Таван салаа.Ходоод гэдэсний үрэвсэл. шарх. шулуун гэдэсний өвчинд хэрэглэнэ.өдөрт 50 гр 3 удаа ууна.Модны агь.Ходоод гэдэсний өвчинд вирус устгах. дотор илүүдэл өнгөр арилгана.Чихэр өвс.Цэр ховхлох. хий ханиалга намдаахад тустай.хандыг өдөрт 3 удаа 100 мл ууна.Ганга өвс.Утлаганд хэрэглэнэ.Үс угаах. бөөр нурууны өвчин. хөхүүл ханиалга. элэг томроход хэрэглэнэ.хандыг 100 гр 2 удаа хэрэглэнэ.Алтан гагнуур.Ил болон далд шарх шархлаанд гадуур шавиших ба дотуур хэрэглэнэ.хандыг 100 гр 3 удаа ууна.Цагаан түрүү.Шарханд гадуур болон дотуур ууж хэрэглэнэ.Даралтанд уланд дэвсэнэ.
50 гр өдөрт 5 удаа.Зүрх цэцгийг цэвэр а.рхинд хийж дарж уухад та зүрхээр (явахгүй) гэнэ. Зүрх өвс: Зүрх өвсны 28ширхэг цэцгийг 500грамм цэвэр архинд хийж сэрүүн газар 45 хоног хадгалгалаад өдөр бүр 35граммыг уухад та зүрхээр (явахгүй) гэнэ.
#Монгол_ардын_уламжлалт_эмчилгээ Зүрхэн цэцэг буюу зүрх өвс.
Хэрэглэх заалт: Зүрхээр хатгаж өвдөх, зүрхний хаван судасны хатуурал,зүрх томрох, уушиг бөөрний үрэвсэл зүрхний төрөл бүрийн өвчинд хэрэглэнэ. 7ширхэгийг 250мл усанд 200мл хүртэл ширгээж сайн шүүгээд өдөрт амны халбагаар 3 удаа ууна.7 хоног уугаад 7 хоног амарна.Мөн 0.5 л сайн чанарын архинд 21ш хийж 14-21 хоног дарж хэрэглэхдээ сайн сэгсэрнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!