Uncategorized

Б.ЖАРГАЛСАЙХАН: ШАГНАЛЫН СИСТЕМД ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ…

Шагналын систем цаг үетэйгээ таарахгүй олон нийтээс шүүмжлэл дагуулах болсон. Энэ системд өөрчлөлт оруулахгүй бол бахирдаг, барилддаг нөхдүүдийг ээлжилж шагнаад дуусах нь. Соц нийгмийн үед гахайчин, тахиачнаас өгсүүлээд малчин тариаланчид Хөдөлмөрийн баатар болж залуус бахархан дуурайдаг байв. Өнөө үеийн шагнал “Нүдээ олохоо байгаад нүгэл олдог болов.1990 оны сүүлээр “Төв Ази” гэдэг банк дампуурч тус банкны 1000 гаруй хохирогч нарын хохирлыг Засгийн газар төлж барагдуулсан байдаг юм. Гэтэл Төв Ази банкыг дампууруулсан П.Улаанхүү гэгчид Гавъяат эдийн засагч болж байх жишээтэй. Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал урамшуулалд шинэчлэл хийж ажил хөдөлмөрт онцгой гавьяа байгуулсан хүнд одон медаль олгохоо зарлан анхны шагналаа малчин хүнд олголоо. Ажил хөдөлмөр хийсэн, нийгэмд үлгэр дуурайлал болсон Хөдөлмөрийн баатар цол олгодог тогтолцоо бий болоосой…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!