Uncategorized

Цагаан оймсыг цасан цагаан болгох шилдэг арга

Цагаан өнгийн оймсыг өмсөхөд сайхан ч, угаахад хэцүү. Угаалгын машинд хийгээд хир нь сайн арилахгүй, өнгө орохгүй учир гараараа үрж угаахаас өөр аргагүйд хүрдэг. Харин гартаа цэврүү үсэртэл үрээд ч, олигтой өнгө оруулж чадахгүй байна уу? Тийм бол одооноос энэ асуудалд санаа зовох хэрэггүй. Учир нь бид танд цагаан оймсыг цасан цагаан болгох аргыг зааж өгөх гэж байна. 1. Нимбэг болон давс: Нимбэг болон давсны хольц нь аливаа зүйлсийн толбыг арилгаж, өнгийг сэргээх үйлчилгээтэй. Ус – 2 литр Нимбэг – 2 ширхэг Давс – 125 гр Саван Хувин савандаа усаа хийж, дотор нь угаах оймснуудаа нэмээрэй. Үүн дээрээ нимбэгний шүүс, болон давс болон саван эсвэл угаалгын нунтаг хийж хутгана. Одоо нэг цагийн турш хөдөлгөөнгүй орхиорой. Товлосон цаг болоход оймсоо гаргаж, үрж угаагаарай. Таны итгэмээргүй цагаан өнгө гарах болно. Ингээд оймсоо усаар зайлж хөөсийг нь арилгаад, наранд хатаах хэрэгтэй. 2.Хүнсний сода: Сода нь байгалийн цайруулагч гэдгийг та мэдэх үү? Зөвхөн оймс гэлтгүй бүх зүйлсийг хүнсний соданы тусламжтайгаар цайруулж болно. Хүнсний сода – 3 халбага Ус – 2 литр Угаалгын нунтаг Усандаа хүнсний сода болон угаалгын нунтагаа хийж хөөсрүүлээрэй. Үүндээ оймсоо хийж, 20 минут болсны дараа үрж угаагаарай. 3. Алимны цуу: Эрт үеэс эмээ нар маань цагаан хувцсаа цайруулж, эвгүй үнэрийг нь арилгахын тулд алимны цуу хэрэглэдэг байсан гэдэг. Оймс тань толбо тогтсон, эвгүй үнэртэй болсон бол энэ аргыг хэрэглээрэй. Усандаа оймсоо хийж, дээр нь алимны цуугаа нэмж хутгаарай. 15 минутын дараа угаах бөгөөд угаасны дараа их хэмжээний цэвэр усанд зайлж аваарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!