Uncategorized

“Ажнай”-н мөнгө гишүүдийн кнопны үнийг нэг тэрбумд “хүргэв” үү

Монголд улс төрчдийн арын өрөө хэсч, цүнхтэй мөнгө тавьсаар ирсэн хүмүүсээр банкны эзэд тэргүүлдэг бол араас нь Ажнай, Алтай Бат-Эрдэнэ нар зүй ёсоор жагсана.
“Алтай”-н Х.Бат-Эрдэнэ,Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад арын өрөөнд нь ажлаа явуулсаар, эцэст нь түүнээс 10 мянган.га талбай бүхий тусгай зөвшөөрлийг 1 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Тэр явдлаас үүдэж, Ж.Эрдэнэбат аавын хаалга татсан бол “Алтай” Х.Бат-Эрдэнэ ямар ч хуулийн хариуцлага хүлээлгүй үлдсэн түүхтэй. Тэрбээр одоогийн Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн төлөөлөл юм.”Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьд,Орон нутгийн Тавантолгойг Өмнөговь аймагтай хамтран эзэмших замаар тус аймгийн засаг, захиргааны бүтцийг сүүлийн 10 гаруй жил хөшигний ард “базаж” буй. Тухайлахад, одоогийн Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж буй Р.Сэддорж нь “Ажнай” талаас орон нутгийн Тавантолгойн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүхтэй.
Энэ долоо хоногт УИХ-аар “Ажнай” Д.Бат-Эрдэнийг гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэнэ. Удаан хугацаанд дуншиж байж, нэр нь орж буй ч парламент хамгаалаад аваад үлдэх бүрэн боломжтой тохиолдол юм. Учир нь, түдгэлзүүлэх саналыг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэхдээ нууцаар санал хураадаг.
Хөшигний ард яригдаж байгаагаар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ эдүгээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэйгээ бүрэн ойлголцолд хүрч, кнопыг нь худалдан авсан гэх мэдээлэл байна. Улмаар эрх баригч намын гишүүдтэй өнгөрөгч амралтын өдрүүдээр эрчимтэй уулзаж, кнопыг нь 1 тэрбум төгрөгөөр үнэлэх санал тавьсан гэгдэж буй.Уг мэдээллийг эх сурвалжууд бататгаж, “УИХ-ын гишүүд мөнгө муутай байгаа учир Д.Бат-Эрдэнийн санал хайрцаглагдах боломжтой” гэж онцолж буй нь анхаарал татав. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Халдашгүй байдлын дэд хорооны саналыг бүлгээр хэлэлцэх агаад уг асуудлаар саналыг хайрцаглахгүй байх гэсэн чиг барихаа илэрхийлсэн.Гэвч саналыг нууцаар хураадаг тул 1 тэрбумаар кнопоо үнэлүүлсэн гэх гишүүд Ажнай Д.Бат-Эрдэнийг аваад үлдчихэж мэдэх дүр зураг харагдаж буй. Үүнийг дагаад Д.Аюурсайхан, Н.Наранбаатар ч УИХ-ын гишүүн хэвээр үлдэх нөхцөл байдал үүсч мэдэхээр яригдаж байна. Т.Аюурсайхан гишүүний хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гишүүдийн саналыг хайрцаглах, хуулийн байгууллагад хэлж өгөх зэрэг асуудлаар дэмжлэг хүссэн гэгдэж байгаа юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!