Uncategorized

iPhone-н хэрэглэгчдэд өгөх 7 зөвлөгөө

Та iPhone-н шинэ, хуучин аль ч хэрэглэгч байсан технологийн гайхамшиг болсон энэ төхөөрөмжийг хэзээ ч тултал нь ашиглаж үзээгүй гэдэгт итгэлтэй байна.
Гэхдээ та ганцаараа биш учраас санаа зовох зүйлгүй. Халаасанд багтах хэмжээний компьютер гэж болох iPhone өөртөө олон зуун боломж агуулдаг.
“Мэдээж бид бүгд дуудлага хийх, мессеж бичих, аппликэйшн татах, тоглох, зураг, бичлэг хийх гээд үндсэн үйлдлүүдийг сайн мэднэ. Гэхдээ iPhone-д үнэндээ түүнээс цааш маш олон гайхалтай зүйлс хийх боломж байдаг.” хэмээн “iPhone ашиглах 101 зөвлөгөө” номын зохиолч, технологийн сэтгүүлч Рич ДеМюро хэлж байна.
Супер хурдтай камерАмьдралд ганц удаа тохиох мөчийг алдалгүй зураглан буулгахад асуудалгүй боллоо. iPhone 11, iPhone 11 Pro загварын камерын хамгийн доор байрлах 0,5Х товчийг дарснаар шууд хэт өргөн өнцгийн камер идэвхэжнэ. Удаавтар дарснаар дүрсийг ойртуулж авна.
Хурдан хугацаанд видео бичлэг хийх бол Shutter товчийг удаавтар дарна. Видео бичлэгийн хэмжээ нь фото зургийнхтай адил бичигдэх ба үргэлжлүүлж бичлэг хийхээр бол Shutter товчийг баруун тийш чирж, видео горим руу шилжээрэй.Өндөр чанартай видео бичихийг хүсвэл Settings – Camera – Record Video гэж сонгоод 4K, 60 fps гэж сонгоорой.Slofie буюу удаашруулсан сельфи авах бол нүүрний камер дахь Slo-Mo функцийг баруун эсвэл зүүн тийш чирээд, дараа нь улаан өнгийн Record товч дээр дараарай.Home товчийг ашиглахТа хамгийн сүүлд 2017 онд iPhone 8-аас хойш алга болсон Home товчийг үгүйлж байна уу? Тэгвэл та дассан товчоо дахин ашиглах нэг төрлийн боломж байна.Assistive Touch функцийг идэвхжүүлснээр дэлгэц дээр цагаан өнгийн виртуал товч гарч ирнэ. /Settings – Accessibilty – Touch гэж идэвхжүүлнэ./  Виртуал товч дээр дараад нүүр дэлгэц рүүгээ буцаж, /Аппликэйшн эсвэл вэбсайт дотор байх үед/, Control Center эсвэл Notification Center-ээ нээж, дэлгэцээ түгжиж, утсаа restart хийж, Siri дуудах зэргээр ашиглах боломжтой. Энэхүү виртуал товчийг Home товчгүй болсон бүх iPhone-д идэвхжүүлэн ашиглаж болох юм.
Dark Mode идэвхжүүлэхБусад iPhone-д байхгүй, iOS 13-д дагалдаж ирсэн нэг онцгой функц болбүүдгэр орчинд ч дэлгэцийг нүдэнд эвтэй харагдуулах Dark Mode юм. Цагаан дэвсгэр дээрх хар текстийн оронд, хар дэвсгэр дээрх цагаан текстийг уншина гэсэн үг. Хэрэв таны машин GPS газрын зурагтай бол энэ функц танд танил санагдана байх.Settings – Display & Brightness гэж нэвтрээд Dark гэж сонгон Dark Mode идэвхжүүлээрэй.Түргэн цэнэглэхiPhone 11 Pro загварт 18 ваттын цэнэглэгч дагалдаж байгаа бол энгийн iPhone 11 загварт дагалдахгүй байгаа.Танд iPad-ын 12 ваттай цэнэглэгч байдаг бол iPhone 11-ээ түүгээр хурдан цэнэглэх боломжтой. Эсвэл 49 доллараар Apple 29 ваттын USB-C цэнэглэгч, 29 доллараар USB-C холбогч авч ашиглаарай.Гүйлгэж текст бичихТа мэдрэгчтэй дэлгэц дээр тектс шивэхдээ одоо хүртэл дасаагүй, төвөгтэй байдал бол iPhone 11 загварт SwiftKey, Gboard зэрэг Самсунгд байдаг шиг гүйлгэж бичих боломжтой болжээ. Та үсэг бүрийг нэг бүрчлэн дарахын оронд дэлгэцнээс хуруугаа салгахгүйгээр хэрэгтэй үсгээ дараалуулан гүйлгэж бичих боломжтой.Ингэж бичихдээ 2017 онд iPhone дээр чимээгүйхэн нэмэгдсэн trackpad функцийг ашиглабал улам хялбар болно. Жишээ нь, та мессеж, мэйл, тэмдэглэл бичээд яг дуусахын өмнө ямар нэг засвар хийх хэрэг гарвал keyboard дээрээ удаавтар дарахад заагч сум нь автоматаар компьютерын хулгана шиг үйлдэлтэй болно.Одоо тэр сумыг засварлахыг хүссэн газраа аваачаад хүссэн засвараар хийгээрэй.Siri-г зөв дуудаарайApple -ийн хувийн туслах гэгдэгч Siri таны дуу хоолойд захирагдаж, цаг агаар, зүг чиглэл, байршил, мэдээ зэрэг олон мэдээлэл өгдөг заримдаа дуудлага нь буруу байдаг. Ялангуяа хүний нэр, газрын нэр зэргийг зөв дуудахад хэлний онцлогоос болоод Siri-д бэрхшээлтэй байдаг.Хэрвээ Siri буруу хэлбэл, та шууд засах боломжтой. Жишээлбэл, “That’s not how you pronounce xxxx.” гэж хэлэхэд Siri зөв дуудлагыг асуух болно. Энэ үед та дуудлагыг засаж хэлж өгөөрэй.Мобайл тоглоомоо удирдiOS 13 үйлдлийн систем Bluetooth-ээр PlayStation 4 Xbox One тоглоомын гартай холбогдож, ажиллах боломжтой болсон.Эхлээд тоглоомын гараа Pairing горимд оруулна. PS4 бол PlayStation товчийг Share товчтой хамт 3 секунд орчим дарна. Xbox-ын гар бол ард нь байрлах Pairing товчийг урд байрлах гэрэл анивчих хүртэл дарна.Одоо iPhone дээрээ Settings – Bluetooth гэж сонгоод On гэж асаана. Холбогдоход бэлэн харагдаж байгаа төхөөрөмжүүдээс хэрэгтэйгээ сонгоод тоглоомоо тоглоорой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!