Uncategorized

“Ододтой бүжиглэе” шоуны Аззаяагийн ээж, эмээ хоёр хэн гэдгийг сонсоод та гайхна!

Хорь гаруйхан настай авьяаслаг, гоо үзэсгэлэнтэй мөн чамгүй амжилттай яваа нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Цогт-Очирын Аззаяа гэдэг. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийн хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн. Дунд сургуулийн эрхлэгч нь  түүнийг жүжигчний мэргэжил сонгоход нь “Хайран толгой. Чи бол жүжигчин биш захирал болох хүн” хэмээн загнаж байсан гэдэг. Ц.Аззаяа дунд сургуульд байхдаа математикийн олимпиад болгонд амжилттай оролцдог онц сурагчдын нэг байжээ. Түүний ээж ард түмэнд танигдсан, дуучин Д.Ширмэнтуяа юм. Урлагийн салбарт эцэс төгсгөлгүй сэтгэл шулуудсан түүнийг ээж нь хорьж дийлээгүй юм гэнэ лээ. Харин эмээ МУГЖ Л.Чаминчулуун гуай.Аргагүй л гавьяатын авъяас билгээс өвлөө биз ээ. Түүнийг загварын тайзан дээр хөл тавихад нь эмээ нь туслан дэмжиж, ээжийг нь ятгасан тухай тэр нүүрэндээ инээмсэглэл тодруулан, алаг нүдээ эргэлдүүлэн бидэнд ярьж өгсөн юм. Ингээд хэсэг хором түүний ертөнцөд саатъя. -Тайзны ард хөл хөдөлгөөн ихтэй байна шүү. Драмын театрт харъяалагддаг юмуу? -Би театрынхаа үндсэн жүжигчин биш. Жил болгон маш олон оюутан жүжигчний мэргэжлээр төгсдөг. Бүгд л театрын жүжигчин болохыг мөрөөдөж, шалгалтаа хүлээдэг гэхэд үнэнээс хол зөрөхгүй байх. Театр маань студийн ангидаа жилд нэг юмуу хоёр удаа маш цөөхөн хүүхэд шалгаруулж авдаг. Энэ жил гурван охин, найман залуу шалгаруулж авсны нэг нь би.  Бид хоёр жил дагалдангаар ажиллаад шалгалтаа өгөөд тэнцвэл театрын жинхэнэ жүжигчин болно гэсэн үг. -Яагаад урлагийн хүн болохыг хүссэн юм бэ. Ээж эмээ хоёр тань нөлөөлөв үү? -Мэдээж тэгэлгүй яахав. Урлагийн гэр бүлд төрж өссөн миний хувьд тайз гэдэг салшгүй нэг хэсэг минь юм. Миний  хамгийн том үлгэр жишээ бол эмээ минь. Жүжигчний мэргэжил үнэхээр гоё. Би бүжиглэх дуртай бас багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан болохоор Мюзиклийн анги надад маш том боломж болсон. Ээж маань Чуулгын дуучин байсан болохоор би энэ л театрын коридороор гүйж өссөн. Намайг дуучин болно гэхэд ээж болохгүй гэж их хорьдог байлаа. Би ээжээсээ тэр үед их зөрдөг байсан ч олон улсын эдийн засагч дипломатч болно гээд гадаадад сурахаар болчихсон байв. Харин эмээ маань эсэргүүцэж ээж аав хоёрт маань “Охиноо урлагийн хүн болго. Энэ л түүний зам” гэж хэлсэн. Магадгүй эмээгийн минь хэлснээр энэ л миний явах зам мөн. -Азийн Театрын фестиваль манай улсад анх удаа зохион байгуулагдсан. Та тэр фестивальд оролцож байсан санагдаж байна? -Тэр үед манай СУИС-ийн ангиуд жүжгээрээ өрсөлдөж шалгараад фестивальд оролцохоор болсон. Өрсөлдөөн дундаас манай анги түрүүлж наадамд оролцох эрхээ авсан. -“Мисс Монголиа 2015” тэмцээний титэм чинийх. Үзэгчид тэр үеээс л чамайг илүү мэддэг болсон шиг санагддаг. Ер нь яаж яваад загварын тайзан дээр анх гишгэв ээ? -Миний бодож санасан, хүсэл мөрөөдөл бүхэн биелээд байх шиг санагдаж байна. Бага байхдаа дуулахыг, бүжиглэхийг, загвар өмсөхийг мөрөөддөг байсан. Яг л хүслээр минь болж байна. Би “Андра модель” агентлагийн загвар өмсөгч. Энэ агентлагт СУИС-ийн жүжигчний уран чадварын багш н.Энхтуяа маань намайг хөтөлж оруулж байлаа. 2013 оны“Мисс Монголиа” тэмцээнд орсны дараа багш маань энэ саналыг надад тавьсан юм. Ингээд л загварын агентлагт Топ модель Х.Бадамгэрэл багшийнхаа шавь болсон. Түүнээс өмнө манай эмээ /МУГЖ Б.Чаминчулуун/ “Торго” агентлагт багшилдаг байсан. Нэг өдөр эмээтэйгээ “хуйвалдаад” ээжийгээ ятгуулж чадсанаар “Торго” агентлагт 2011 онд гэрээт загвар өмсөгчөөр орж, хоёр жил ажиллаж байсан. 12 жил тасралтгүй үргэлжилсэн энэ тэмцээнд 2013 онд оролцохдоо хэд хэдэн номинацид шилдгээр дуудагдаж, тусгай байр, “Мисс авьяас” төрөлд тэргүүлсэн боловч амжилт минь чамлалтай байсан. Харин өнгөрсөн жилийн тэмцээнд зөвхөн шилдгийн төлөө өрсөлдөх зорилго тавьж өөрийгөө бүхий л байдлаар дайчилж, асар их бэлтгэл хийсэн дээ. Тэгээд л хүсэн хүлээсэн зүйлдээ хүрсэн. -Загвар өмсөх, тайзан дээр алхахын юу нь чамд хамгийн сайхан байдаг вэ? -Мэргэжил бүхэн өөр өөрийн гэсэн сайн сайхан чанаруудтай. Загвар өмсөх бас л мэргэжил. Дурын нэг хүн загвар өмсөөд алхаж гишгэж чадахгүй. Загварын тайзан дээр алхаж хувцасныхаа сайхныг үзүүлэхээс гадна, өөрийн гоо сайхан бүхнээ мэдрүүлэх хамгийн гоё. Яг тийм гэж мэдрэмжээ тодорхойлж чадахгүй байна. Ямартай ч энэ хоёр тайзнаас би хагацаж чадахгүй. -Ц.Аззаяаг 15 жилийн өмнө кинонд тоглож байсан гэж сонссон. Тэр талаараа дурсаач? -Сургуульд ороогүй байсан юмдаг. “Вансэмбэрүү” гээд кинонд Батцэцэг эгчийн багын дүрд тоглож байсан. Хөдөө хоёр сар кино зураг авалтанд гараад гэрээсээ хол явж байснаа санадаг юм. Ээж маань ямарч зоригтой байсан юм, тэр жаахан охиноо хөдөө хээр танихгүй хүнд өгөөд явуулчихдаг гэж ярьдаг юм. Санаанаас гардаггүй хөөрхөн дурсамж л даа. Одоо бодоход маш мундаг мундаг жүжигчидтэй тоглосон байдаг юм. Тэр үедээ ахаа эгчээ гээд л гүйдэг байсан. Сувдаа багш, Цэрэндагва ах, Батцэцэг эгч, талийгч Машбат ах тэдний хүүхдүүдтэй явж байсан. -Ер нь хэдэн кинонд дүр бүтээсэн бэ? Багадаа тоглосон энэ киног бодвол өөр кинонд тоглож үзээгүй. Харин энэ зун өөрийнхөө үеийн жүжигчин охидтой “Рэкет”  кинонд тоглосон. Миний хувьд бараг л анхны кино маань. – Ямар дүрд тоглосон бэ. Шинэ киноны талаар ярилцъя? -Уг нь дүрээ нууцалж байгаа юмсан. /инээв/ Би ээрүү охины дүр авсан. Кино эхлээд талдаа ортол нэг ч үг дуугарахгүй. Хөөрхөн охин ээрээд байвал тэнэг биздээ. /инээв/ Киноныхаа зохиолыг уншаад л энэ дүр надад үнэхээр их таалагдсан. Киноны маань зураг авалт яг театрын амралттай үед таарсан болохоор цаг завын хувьд харьцангуй боломжтой үе таарсан. Жинхнээсээ ээрүү хүн шиг ээрч сурсан шүү. Уран бүтээлч талаасаа чадвар ч мөн шаардсан. Долоо хоног зохиолоо уншаад өдөр шөнөгүй ээрээд, гэрийнхэнтэйгээ ч ээрүү маягаар ярьж байлаа. Эхэндээ жаахан албаар ч юм шиг худлаа сонсогдоод, Дооёо ахын ээрүү бичлэгийг судалж үзсэн. Одоо бараг өөрөө ээрүү болчихсон. /инээв/ Зүгээр ярихдаа хүртэл ээрчих гээд л. -Ээрүү дүрээ өөрөө сонгосон уу. Эсвэл чамд шууд оноочихов уу? -Сонголт байсан. Ерөнхий найруулагч Бондоолой ах маань манай өмнөх төгсөлтийнх л дөө. Над руу яриад энэ кинонд тоглох санал тавьж Халиунаа, Соко хоёрын дүрийн нэгийг сонгоорой гэсэн. Надад Сокогийн дүр илүү таалагдсан учраас л энэ дүрээ сонгосон доо. Ээрүү дүр маань үзэгчдэд ч таалагдана гэж бодож байна.  -Үе тэнгийн хөөрхөн охид тоглосон байна лээ? Мишээл Жерри хоёр манай нөгөө анги байсан. Бид ер нь нэг үеийн охидууд. Хоорондоо амь нэгтэй, нэгнийгээ өмгөөлж хамгаална. Ер нь энэ кино группт нэгдсэнээсээ хойш амьдрал дээр ч сайн найзууд болцгоосон. -Киноны үеэр хүндрэлтэй зүйл олон гарсан байх? -Мэдээж жижиг сажиг асуудал бол гарна. Хамгийн хэцүү нь шөнийн зураг авалтууд л байсан. Өдөржин шөнөжин зураг аваад үүрээр тарна. Манайхан тараад цөөхөн цаг ч болов унтчихна. Харин би театр дээр ажилтай. Бүтэн сар иймэрхүү байдалтай явсан. Нойр дутуугаасаа болоод суухаараа л унтчих гээд байсан.Юм мартаж санаад ядарчихсан болохоор тоглолт гарахгүй, тархи ажиллахгүй. Гэхдээ тэмцээд тоглоод дуусгасаан. -Амжилттай яваа залуу бүсгүй гэвэл таныг л хэлэх байх. Чамд урам зориг өгдөг, ташуур болдог гэмээр зүйл бий юу? -Намайг гэр бүлийнхэн маань маш их тусалж дэмждэг. Бүгд л чи чадна гэж бодож байвал өөрөө зүтгэ, хүр л гэдэг. Зарим хүмүүс хүүхдээ чадахгүй бол араас нь улайраад л чи чадах ёстой гээд тулгадаг. 2013 онд би 18 настай миссийн тэмцээнд орж байхад юугаа ч мэдэхгүй хоосон орсон боловч тусгай байр, авъяас миссийн шагналыг авч байсан. Түрүүлнэ гэж бодсон боловч чадаагүй л дээ. Тэр үед ээж маань “миний охины бэлтгэл дутлаа, дараа нь орно гэвэл сайн бэлдээрэй” гэж захисан. Намайг зөв хор шартай байлгаж чаддаг хүн бол миний ээж юм. Х.Бадамгэрэл багш маань надад мөн үлгэр жишээ болж, надад их зүйлийг сургасан. Тэр ч утгаараа би шантралгүй зүтгэж хүссэн амжилтандаа хүрсэн. -Богинохон ч гэсэн цаг заваа бидэнд зориулан ярилцсан чамд баярлалаа ажлын амжилт хүсье! –Баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье. Эх сурвалж: Time.mnШЕЙР ХИЙХ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!