Uncategorized

Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүх гээд байна уу? Ял тулгаж шууд зарлаад эхэллээ!!! МАНЖИЙН ҮЕИЙН ЭРҮҮ ШҮҮЛТ МАН-ын ҮЕД ДАВТАГДАЖ БАЙНА УУ!!!

Машин машинаар нь Монголчуудыг хорих руу ачиж байна! Харамсалтай нь нэг ч олигархи хулгайч ачигдахгүй юм!

Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ шоронд хориотой, Казиночин Ж.Мөнхбат Сөүлд чөлөөтэй. Төрийн 2 нүүр гэдэг ердөө л энэ… Хэл ам хийгээд байгаа хүмүүсд хандаж хэлэхэд наад хүн чинь чиний өмнөөс чиний чадахгүйг дугараад яваад байна!Бас Мөнх-Эрдэнэ дээ ч биш, Доржоо, Дулмаа даа ч биш. Шүүх хэргийг эцсийн байдлаар шийдвэрлээгүй бол хүнийг цагдан хорих нэрийдлээр 30,30 хоногоор хориод байж болохгүй ээ.Маргааш чамайг, намайг, ээж аав, ах эгчийг чинь цагдан хориод хэрэг тулгаж болохоор болчихоод байна.ЖДҮ хулгайчид, Хөгжлийн банкны дээрэм!Нүүрсний хулгайчид!Тэдэнд өнөөдөр хариуцлага тооцсон уу?!Хууль бүгдэд тэгш үйлчлэхгүй байгаа нь тод байхад өдөр бүр өөрсдийнх нь дээрээс баагаад шээгээд нус цэрээ хаяад байхад л юу ч болоогүй мэт амьдрах хүмүүс бид ингэхэд эрүүл үү?!Нийгмийн харилцаанд орж байгаа л бол энэ нийгмийн нэг хэсэг, эд эс чи, би байх ёстой!Хангалттай эрүүл нийгэм байсан бол юу гээд л ингээд сууж байхав дээ. Наад нийгмийн чинь ялзрал, хамаг болж бүтэхгүй зүйлийн үндэс суурь нь ТӨР өөрөө болчихоод байхад “Чи улс төржлөө” гэж юу гэсэн үг үү?!Өнөөдөр Монголд ипотек, цалингийн зээлгүй энгийн иргэн бараг байхгүй! Сар зээлээ төлөхгүй “Та нар хүн цалинжуулж үзээ юу?! Төлөхгүй за!” гээд хэлбэл юу болох уу?!19 тэрбумын зээл авсан захын бохь зардаг эмээ ч үйлдвэр барина тэх үү!!Өчнөөн хэдэн тэрбумаар нь зээл аваад тэрийгээ төлж чадахгүй хүмүүс өнөөдөр “Хүн хичээвэл болно, ЖДҮ-чидэд зээл өгнө” гэх зүгээр үү?!Тухайн нийгмийг аюулгүй, тайван, тав тухтай хөгжүүлэхийн тулд хууль санаачилж, хэрэгжүүлдэггүй юм уу?!Өдрөөс өдөрт хүмүүс Хууль шүүхийн байгууллага даа итгэх итгэлгүй болж байна. Хууль Монголд хэрэгждэггүй гэх үзэл улам нэмэгдсээр байна. Хэн сайн цүнх барьж, доль цохисон нь дуртай албан тушаал даа очиж томилогдоод байхаар арга ч үгүй биз.Ийм зүйлд хүргэсэн дээдсүүд өнөөдөр нээх ойлгож, анзаарах сөхөөгүй тоохгүй яваад байх шиг…
Маргааш нөгөөдөр энэ нийгмийн сэтгэл зүй “Хууль Монголд хэрэгждэггүй” гээд хүссэн гэмт хэргээ та нарт хийж үзүүлэх вий!
Насаараа Хуулийн сайд хийсэн Нямдоржийн хүү Анхбаярыг шүүмжлээд Д.Мөнх-Эрдэнэ шоронд оров. Өвчиндөө шаналж, хүүдээ зовж хэвтээ хөөрхий Даваа гуайн, хүүдээ санаа нь зовоод л уйлаад ярьж буй Ээжийнх нь насаараа төлсөн татвар нь Нямдорж болон түүний хүү Анхбаярын цалин хангамж болон гэр бүлээрээ төрд шигдсэн олигархуудыг тэжээж буй! Тохуутай …
Насаараа Төрд ажиллаж, Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг шууж буй Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд С.Амарсайханыг шүүмжлээд Т.Шинэбаяр миний бие Эрүүгийн ял тулгуулж хилийн хориг тавиулж, бүтэн 2 жил Улсын мөрдөн, прокурор, шүүхийн үүд сахих нь! Ажил, амьдралаар минь үнэхээр тоглож байгаа! Миний Ээжийн 40 жил төлсөн татвар, миний ч төлдөг татварын мөнгөөр С.Амарсайханы гэр бүл тэжээлгэж, илүү гарснаар нь өмгөөлөгч хөлслөн жаалж, өөрийгөө хамгаалуулж байна! Хөөрхий Ээж минь санаа алдаад л үлддэг! Охиныг нь дуудсан Улсын мөрдөнгийн зарланг аваад золтой л харваад үхчихээгүй!Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд С.Амарсайханы хөлсөлсөн өмгөөлөгч нь намайг их л басангуй, доромжлох өнгө аястай мушилзаж байсан шүү хурлын явцад! Улны маниусыг уншаад өнгөрнөдөө гэж бардаж буй нь тэр байх л даа! Хүчээ нэгтгээд МАНДУУЛЖ хүчээ харуулж байгаа нь ч тэр байх!Энэ бүхэн шударга уу?! Миний бодлоор дэндүү шударга бус!!!
Хэлсэн, шүүмжилсэн бүхнийг хорих уу?С.Амарсайхан, Н.Анхбаяр нарын тансаг хауснуудыг эхлээд шорон болгох хэрэгтэй байна! Тэнд нь хоригдоцгооё! Үгүй бол Монголын шорон улныхнаар үнэхээр дүүрчихлээ! Машин машинаар нь Монголчуудыг хорих руу ачиж байна! Харамсалтай нь нэг ч олигархи хулгайч ачигдахгүй юм! Үнэхээр зэвүүтэй бас эгдүүтэй!!!
Д.Мөнх-Эрдэнэ бид 2 т өмөөрч хамгаалах өндөр албан тушаалтай, тасархай олигархижсан төрөөс төрсөн тэрбумтан ах дүү, аав алга!Ингээд л эгэл ардын хүүхдүүд болж төрснөөрөө хохирч буй! Дарлуулж байна, амаргүй ч байна!Бид төрд ажилладаггүй, бид төрөөс төрсөн тэрбумтнууд биш, бидэнд төрийн нөлөө бүхий олигархи хаусаа амбаар хэмээн тохуурхаж суудаг аав алга, Туулын бургас хяддаг бүлэглэж дайрдаг ах нар ч биднийх биш тэднийх, бид дэндүү улных учир эд дээрэлхэж болно гэж эрдээд байна!!!Шударга шүүх хуулийн байгууллагатай улсад бол улны ажил, амьдралтай Д.Мөнх-Эрдэнэ бид 2 биш! Улсаар тэжээлгэж тамтаггүй олигархи болсон энэ 2 олигархи шүүгдэж яллагдах ёстой юм шүү дээ!Ийм л Монголд бид өдөр хоногийг өнгөрөөж байна! Тэд ял захиалж бид яллуулж, яргалуулсаар л …
Гэхдээ бууж өгөхгүй шүү! Өөрчлөнө!Бузруудын ээлж иртэл тэмцэнэдээ харин ч нэг. Бүх юм ээлжтэйдээ…Даргын хүүхдүүд, дарга нарт дарлуулж амьдарч тэднийг даам гаргана ч гэж юу байхав!
Сошилоос өөр ямар ч хамгаалалт алгадаа.Итгэж найдаж, дэмждэг та бүхэндээ үнэхээр талархаж байгаа шүү! Олны хүч оломгүй далай.Олигархиуд хүчтэй юу?Олон түмэн хүчтэй юу?Харуулцгаая, мэдрүүлцгээе, сануулцгаая элэг нэгт Монгол ахан дүүсээ???????? Та бүхнээс өөр хэн ч алгадаа…Ёстой нөгөө дээшээ тэнгэр холДоошоо газар хатуу гээч л болоод буй!Сийрүүлсэн сэтгүүлч, яллагдагч Т.Шинэбаяр
Munkh-Erdene Даваагийн Мөнх-Эрдэнэ Хураах

Related Articles

Back to top button
error: Content is protected !!