Uncategorized

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатарын хулгайн мөнгөнөөс шавхруу долоогч “боол”-ууд эзнээсээ цалин авж байж өнцөгөө зөв олж намайг гөвөөчээ❗️

Ч.Хүрэлбаатарын хулгайн мөнгөнөөс шавхруу долоогч “боол”-ууд эзнээсээ цалин авж байж өнцөгөө зөв олж намайг гөвөөчээ❗️Төрийн өмч дэх хулгай, төрийн өмчийн компаний шинэчлэлийг сүүлийн 6 жил тасралтгүй ярьж, энэ чиглэлийн эрх зүйн реформыг УИХ дээр манлайлж байгаа, УИХ-ын ил, хаалттай хурал бүр дээр сүүлийн хоёр жил төмөр зам, нүүрсний нууц гэрээг ил болгохыг нэхэж шаардаж, удахгүй “цөмийн бөмбөг” дэлбэрэх тухай сануулж байсан намайг “Нүүрсний мафи”-чин болгох гэж хөөрхий тэрүүхэн тэндээ их л хичээгээстэй. Наад чинь ер явахгүй. Хэн ч итгэхгүй. Надад нүүрс байтугай юу ч шахаж байсан намтар түүх байхгүй. Нэг ч хүн төрийн өмчийн компанид шахаж, гуйж, оруулж байгаагүй. Яагаад гээч⁉️Та нар шиг хулгайч нарт барьцаалагдахгүй, Та нарыг илчлэх нэр нүүр, зам мөртэй байх гэж тэр. Цаг өөрчлөгдөж байгаа. Ард түмэн тэнэг биш, маш ухаантай, хэрсүү болсон. Хэн тийм болгосон гээч? Та нар гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Энхбаяр, Ч.Хүрэлбаатар хоёр бол энэ парламентын хонь, чоно хоёр. Тэд чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр нэгнийгээ элдвээр хэлж, цахим орчинд маргадаг хүмүүс. Өчигдөр ч Хөгжлийн банкны нээлттэй сонсголын III шатны сүүлийн өдөр ч ан мана үзэлцээд авав. Сонсголд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар гэрчээр оролцсон юм.Түүнээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Банкуудад байршуулж болохгүй гээд татсан гэж байна. Нийт 83 тэрбум төгрөгийн хөтөлбөр дахиад арилжааны банкууд руу очиж. Нэг банкаас татаад нөгөө банканд өгөх нь ямар вэ. Таныг Сангийн сайд болонгуут Таванбогд групп, Хаан банкаар бүх төсөл хөтөлбөрийн санхүүжилт яваад эхэлдэг нь ямар учиртай юм бэ” гэж шууд асуув.Өөрөөр хэлбэл тэрбээр арилжааны банкуудад байршиж байсан Хөгжлийн банкны активыг татаж, ХААН банканд давуу эрхтэйгээр байршуулсан гэх шинжээчийн дүгнэлт гарчээ.Тэгэхээр олон нийт үүнээс өөрийн найз гэгддэг “Таванбогд” группийн Ц.Баатарсайханы банканд давуу эрх олгосон. Тэгээд Худалдаа хөгжлийн банкны Сангийн яаманд төлөх ёстой алдангийг төлүүлэхгүй харилцан суутгахаар тохиролцож, амыг нь хаасан гэх хардлага дайгаад эхэлжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!