Uncategorized

Таны Хийморийн дарцаг хийсгэх зүг буюу хийморь гүйх өдөрүүд ХАДГАЛААД АВ

Хийморийн дарцаг гэдэг нь:
Дорно дахины болон Монгол зурхайн амьдын зурхайн зурлагат хийморийн дарцаг хийсгэх гэдэг нэгэн зурлага ёс бий. Энэ нь хүний нарийн бие болох таван хий мах бодь нь гадны элдэв зохисгүй үйл, элдэв бузар жатага, хэл ам (хар, цагаан), зарга зэргээс бохирдон доройтож хүний өнгө зүс, цог золбоо хүч доройтдог хэмнэлт үеийг Дорно дахины болон Монгол зурхайн амьдын зурлагат хийморь унах буюу доройтох гэдэг. Ингэж хийморь доройтсон үеийн хариулга засал нь хийморийн дарцаг хийсгэх зан үйл юм. Хүний нарийн биеийн илэрхийлэл болох хийморийн дарцаг нь 12 жилтнүүдиин хийморь мах бодитой шүтэлцэн өөр өөр өнгийн зохицолыг агуулсан байдаг. Дорно дахины болон Монгол зурхайн амьдын зурхайн зурлагат хүмүүсийн хийморийн дарцагийг тухайн хүний хийморийн мах бодид шүтэлцүүлэн дарцагийн өнгийн зохицол учир зүйг нь мах бодийн онолоор авч үзэн бүтээнэ. Рид хувилгааны гадна хүчний илэрхийлэл морио дарцагийн голд байрлуулан морины өнгийг хүний хийморь мах бодийн өнгөөр хийх тул түүнийг хийморийн дарцаг гэдэг. Дарцагний өнгө нь хийморь мах бодийн эх өнгө, тарнийн үсгийн өнгө хийморь мах бодийн хүү өнгө, зах эмжээрийн өнгө нь хийморь мах бодиин нөхөр өнгө, илүү гарах хэлийг хийморь махбодийн дайсан өнгөөр хийн зохицуулна. Хийморь, дарцаг , хийсгэх өдөр, зүг, цаг бүхэн хийморь мах бодитой хийморийн буулттай хэмээх эзэнт өдөр, эсвэл балжинням, Дашнямтай өдрүүд болон сүлд өдрийн цог хийморийн зүгт хийсгэнэ. Ийнхүү хүний биеийн нарийн таван мах бодь нь сав ертөнцөөс тэжээллэг хүчийг авч тухайн жилтнүүдийн хийморь лундааг сэлбэн өгдөг. Хийморийн буулттай буюу хийморь гүйх өдрүүд нь 12 жилтнээ оноогдохдоо: Хийморийн дарцаг хийсгэх зүг буюу хийморь гүйх өдөр нь:Ивээл жилтнүүдийн Дарцагны өнгө, дэвсгэр, Гараг, Дарцаг хийсгэх зүг, жил, өдөр:
Бар, морь, нохой жилтэнДэвсгэр шар, морь хөх, хэл улаан, иш цагаан, эмжээр ногоон, уяа цагаан. Урих ном нь: махгал, лхам, найман гэгээнБаасан гарагт Төмөр бич өдөр баруун зүгт хийсгэнэ.
Туулай, хонь, гахай жилтэнДэвсгэр ногоон, морь шар, хэл нь хөх, иш нь улаан, эмжээр цагаан, уяа нь улаан. Урих ном нь: жамсран догжир, лхам, норжсүн, дашзэвэг.Ням гарагт Улаагчин могой өдөр өмнө зүгт хийсгэнэЛуу, хулгана, бич жилтэнДэвсгэр хөх,морь улаан,хэл цагаан, иш ногоон, эмжээр шар, уяа ногоон. Урих ном нь: нанжид, лхам, чилхсан, норжсүн.Пүрэв гарагт Модон бар өдөр зүүн зүгт хийсгэнэ.

Могой,үхэр,тахиа жилтэнДэвсгэр цагаан, морь ногоон, хэл нь шар, эмжээр нь улаан, уяа нь хөх. Урих ном нь: цагаан шүхэрт, довжир, гомболхам.Даваа гарагт Харагчин үхэр өдөр хойд зүгт хийсгэнэ.

Тус тус оноогдсон хийморийн буултад өдрүүдэд хийсгэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!