Uncategorized

Д.Сумъяабазар Нарантуул, Хархорин тэргүүтэй захуудыг нүүлгэхээр ачлага, уналага бэлдэж эхлэв ээ

Үе үеийн эрх баригч нам, Хотын удирдлагууд “Нийслэл хотоос захуудыг нүүлгэн шилжүүлнэ” гэж амладаг. Тэдний амлалт бүтэлтгүй зүйл учраас захын эзэд “Төр засгийн шийдвэрээ даган нүүмээр байна” хэмээн жуумалзах. Үнэндээ хотын удирдлагуудын эрх мэдэл, эр зориг Захуудыг нүүлгэж чадахгүй өнөөг хүрсэн. Харин хотын дарга Д.Сумъяабазар Нарантуул, Хархорин тэргүүтэй захуудыг нүүлгэхээр ачлага, уналага бэлдэж эхлэв ээ. Энэ бол хэр баргийн хотын даргын хийдэг ажил биш. Нүүлгэчихэж гэмээнэ түгжрэл тодорхой хэмжээгээр буурах, төвлөрөл гадагшлах магадлалтай юм. Нүүлгэх буруу биш ч хүч хүрэх үү, наймаачид хөдлөх үү гэсэн асуулт хэвээрээ байна. Захуудын босс нартай учраа ололцоно гэдэг ихээхэн эр зориг шаардагдах улс төрийн дэмжлэг бүхий ажил юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!