Uncategorized

Иргэд UNIVISION-ний үйлчилгээнд шүүмжилэлтэй хандаж эхэллээ!!! Гацалт төлбөрийн нэмэгдэл зэрэг

Энэ UNIVISION-ний хулгайг яах вэ⁉️
Сар бүрийн төлбөр дээр 18 мянга нэмэгдэж гараад байхар нь төлбөр гэсэн цэс рүү орж харав. Багц идэвхжүүлсэн гэжээ. Гэхдээ ямар багц, хэзээ зэрэг нь алга. Лавлах руу нь залгалаа. Гөлөг төөрүүлдэг оператор нь арай гэж утсаа авлаа. Тэгсэн чинь та хэдэн сарын өмнө багц идэвхжүүлчихсэн юм байна, тэр багц чинь автоматаар сунгагдаад яваад байгаа юм бна гэнэ. Тэгэхээр нь гэрийнхнээсээ асуулаа. Манай хүн хэдэн сарын өмнө ганц кино үзсэн юм байна. Зөвхөн тэр киног л төлбөртэй үзлээ гэж бодсон юм байна. Тэгсэн чинь тэр киног агуулж байсан багцыг нь тэр чигт нь идэвхжүүлсэн болж таарлаа. Энэ одоо боловсон дээрэм мөн үү!?Ганц кино нэг удаа үзээд өнгөрөх гэж байгаад бүтэн багц сар болгон автоматаар сунгагддаг юм руу орчихдог. Тэрийгээ ч хэрэглэгч мэдэхгүй. Хэрвээ залгаж асуугаагүй бол төлөөд л, гайхаад л явах байсан байжээ. Сүүлдээ дасал болно. Хэдэн мянган айл ингэж мэдэхгүйгээр нэмэлт төлбөр төлдөг бол?
Залилангийн шинжтэй, монополь компани уу?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!