Uncategorized

Аюулд орсон хүмүүсийн амь минут секундээр хэмжигдэж байдаг учир!!! Приуснээс бууж ирсэн эмч эгч, цагдаагийн бие бүрэлдэхүүнд баярлалаа

Өнгөрсөн 4 дэх өдрийн орой 22:00 цаг орчим 10 мянгатад Өндөр хөхий дэлгүүрийн засмал зам дуусаад шороон зам дээр машинтайгаа явж байхад дээшээ хараад хэвтэж байгаа шороотой хутгалдсан хүн харагдлаа.
Урд явсан нилээд хэдэн машинууд хажуугаар нь хараад дайжаад өнгөрөв.
Иймэрхүү зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй учраас машинаасаа бууж ойртож очоод үзэхэд огт хөдөлгөөнгүй амьсгалж байгаа эсэх нь мэдэгдэхгүй ахимаг насны эрэгтэй хүн хэвтэж байлаа.
Намайг очихоос өмнө хэр удаан шороон дээр хэвтсэнийг мэдэхгүй байна тийм учраас шууд 7043-102,103 луу залгаж дуудлага өгөөд тэр хавь гэрэлтүүлэггүй байсан учир аваар гархаас сэргийлж машиныхаа гэрлийг ах хүүрүү тусгаж гэрэлтүүлээп машиндаа сууж хүлээлээ.
Машинууд дээгүүр нь дайрчих шахам өнгөрч байсаныг хараад үнэндээ гутарсан шүү.
Хажуугаар өнгөрч машинуудаас Улаанбаатрын дугаартай Prius маркын машин зогсож эмч бололтой нэг эгч бууж ирэн надаас юу болсон талаар асууж анхны тусламжыг үзүүлж ямар ч байсан амьсгалж байгаа талаар хэлсэн юм.Приуснээс бууж ирсэн эгчдээ баярлалаа та шүү хүний сайн нь илүү олоон ?Тун удалгүй Ховд аймгийн ЦЕГ-ын бие бүрэлдэхүүн ирж ах хүүд анхны тусламж үзүүлхэд ах хүү ухаан орсон юм.
Тэр хаяаад дайжаад өнгөрч байгаа хүмүүсд хандаэ хэлье

Яагаад өчүүхэн ч сэтгэлгүй юм бэ
Ах хүү халтар хувцастай, ар.хи уусан уугаагүй, гудамжны, өвчтэй бие нь муудсан,аваарт орсон ямарч хүн байж болно шүү дээ энэ хүн бусдын адил аваад явах гэр бүлтэй, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэй л байгаа хүний өмсөж зүүсэн ядарсан,ядараагүйгээр ялгаж харах биш чин сэтгэлээсээ нэгэнийгээ хайрлаж тусалдаг баймаар байнаа!


Таны дуудлага өгхөд зарцуулсан ганцхан минут нэг ч гэсэн аав ээжүүд үр хүүхэдтэйгээ, нэг ч гэсэн гэр бүл, бяцхан үрс элэг бүтэн амьдрах боломжыг өгч байгаа юм шдээ.Азаар ах хүү сэргэж аюул ард хоцорсон учраас цагдаагийн албан хаагч нар цааш нь авах арга хэмжээгээ авлаа.
Цагдаа нар маань дуудлага өгсөнд талархаж манайхан иймэрхүү зүйл дээр дуудлага өгөхийг хүсдэггүй, асуудалд орчих вий гэдгээс эмээгээд байдаг энэ нь буруу шүү ийм байж болохгүй.


Аюулд орсон хүмүүсийн амь минут секундээр хэмжигдэж байдаг учир Иргэний үүргээ биелүүлж өөрийн чадах тусламжаа үзүүлж байхыг хүссэн юм.
Амьдрал богинохон шүүХовдчуудаа нэгэндээ хайртай байцгаая❤️ Д.Нямаа

Related Articles

Back to top button
error: Content is protected !!