Uncategorized

ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА УЧИРСНАА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Заяаны хань буюу Англиар twin flame гэгдэх сүнсний нөгөө хэсэгтэй учирсан эсэхээ хэрхэн мэдэх аргуудыг танилцуулья. Сүнсний холбоосын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ихэр сүнс, хос дөл, дотно сүнснүүдийн талаар нийтлэлийг уншаарай. Дэлхий ертөнц энергийн түвшинд өөрчлөгдөж буйтай холбогдуулан заяаны учралууд олноор тохиох болжээ. Олон олон хос дөл буюу нэг сүнсний эрэгтэй, эмэгтэй хоёр тал нэгэн зэрэг төрж, бие биентэйгээ учраад байна.Өнөөг хүртэл ихэнх хос дөлүүд зэрэг төрдөггүй байсан бөгөөд хүний амьдралаар ээлжлэн амьдарсаар ирсэн. Сүнсний холбоосууд хүчирхэг, сэтгэл татам, ойр дотно байдаг хэдий ч “заяаны хань” буюу өөрийн сүнсний нөгөө талтайгаа учрах нь сүнсний холбоосоос юугаараа өөр байдаг вэ? 1. Тухайн хүний талаар урьд нь зүүдлэх буюу зөгнөж байсан буюу өмнөх амьдралын энергийн холбоос, харилцаа холбоогоо мөн зүүдэлж, зөгнөсөн байх.  2.Заяаны ханьтайгаа учрах нь “гэртээ ирж буй” мэт ойр дотно санагдаж, урт удаан хугацаанд уулзаагүй үгүйлэн санасан сэтгэлээ нөхнө. Уулзсаны дараа урьд өмнө буюу өөр цаг хугацаа, орон зайд учирч байсан дурсамжууд сэргэнэ. 3. Заяаны хань чинь сэтгэл санаа, тааламжгүй байдал зэргийг тольдон харуулахын зэрэгцээ бие биенийгээ ур чадвар, авьяасаараа нөхдөг. Нэг ёсондоо yin/yang энерги шиг бие биенээ гүйцээн, балансжуулна.  4. Та хоёрын дор хаяж хэн нэг нь өндөр давтамжтай байх бөгөөд Индиго, Кристал юм уу ямар нэг байдлаар дээрх төрлийн генийг өөртөө агуулдаг.  5. Нас, хүйс, өсөж төрсөн орчин, шашин, соёлын хувьд асар их ялгаатай байсан ч маш дотно, нэгдмэл болохоо мэдэрнэ.  6. Та хоёр бие биенийхээ өвчин зовинол, сэтгэл хөдлөлийг хол байхдаа хүртэл мэдэрнэ.  7. Бие биенээсээ хол байхдаа сульдаж доройтдог. Бие, сэтгэл санааны хувьд өвдөнө.  8. Та хоёрын харилцаа эрүүл, тэнцвэртэй байгаа тохиолдолд хэн хэн нь илүү хүчирхэг, чадвартай болдог. Та хоёр бусад хүмүүст, дэлхий ертөнцөд туслах зорилгын доор нэгдсэн болохоо мэдэрнэ.  9. Чи заяаны ханиа хязгааргүй хайрлана. Та түүний аль нэг зан чанарт бусдаас илүү татагдана.  10. Та хоёр учрах үед хэн нэг нь эсвэл аль аль нь өөр хүнтэй байж таарах нь бий. Нэг ёсондоо огт таамаглах аргагүй нөхцөл байдалд учирна. 11. Та хоёрын хэн нэг нь бэлэн биш бол дөлж, зугатах нь бий. Бэлэн болоход нэлээн хэдэн жил шаардагдах магадлалтай. 12. Дөлж зугатсан нэг нь ухаарч, эргэж ирэх үед эхэлж хайрласан нь цөхрөл, гутралд орж, өвчинд баригдсан байх нь бий. Эргэж ирсэн нь хүлээлгэсэнээ бөөцийлж хайралж тэнхрүүлж авна. 13. Та хоёр хэдэн ч удаа салж нийлсэн бай, та хоёр буцаад л нийлэх болно. Ямар нэг байдлаар холбогдох шалтаг, шалтгаан, тэмдэг, давхцал гарч ирсээр байдаг. 14. Харилцаа холбоо нь маш их ээдрээтэй байх болно. Нэг өдөр маш их жаргалтай, дараагийн өдөр нь өмнө нь мэдэрч байгаагүй зовинол мэдрэх жишээтэй. 15. Кармаг нөхөж дуусч, балансжуулахын тулд та хоёр бие биенийхээ дургүйг хүргэх олон зүйл хийх болно. Гэсэн хэдий ч харилцаа холбоо ерөнхийдөө улам сайжран, бат бэх болдог.16. Найз нөхөд, гэр бүлийн гишүүд чинь та хоёрын сайндаж, муудах эрс тэс харилцаа холбоог эсэргүүцэж, өөр хүнтэй учрахыг зөвлөнө. 17. Заяаны учралын тусламжтайгаар маш хурдан өсч дээшлэх боломжтой. Өөр ямар ч харилцаа холбоотой зүйрлэшгүй хурдан дээшилдэг. 18. Таны өмнөх харилцаа холбоо заяаны учралтайгаа учрах бэлтгэх байсныг ухаарах болно. Таны заяаны хань өмнөх учрал, дотно найзуудын олон төрлийн зан чанарыг нэгэн зэрэг агуулсан байна.19. Та бүхий л амьдралынхаа туршид энэхүү хүнийг хүлээж байснаа мэдэрнэ. Туулсан амьдралаа эргээд харахад бүтээгүй учрал, зовлон бүхэн “түүнтэй” учруулахын тулд болж байсныг ухаарах болно. 20. Та энэ 3 хэмжээст ертөнцөд амьдрахаас бүрэн залхсан байсан хэдий ч заяаны ханьтайгаа байхын тулд сайжирж, урам зориг орох болно. 21. Та хөгшин сүнс бөгөөд энэ амьдрал таны сүүлийн амьдрал бол заяаны хосууд учирдаг талтай. ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ: Цөс,нойр булчирхай өвддөг,хоолны шингэц муудсан гэдэс цанхайдаг хүмүүсийн анхааралд Сайн юм байна лээ.
Нойр булчирхай өвдөх ба нойр булчирхайн өвчний улмаас ходоодны үйл ажиллагаа хямрах хоол шингээлт муудсан үед, сахар тэнцвэргүй байгаа үед мөн бөөрний бүх өвчнинд сайн.
.? ?? Хусны хагийг хэрэглэхэд ямар нэгэн хоолны дэглэм барих шаардлагагүй бөгөөд хоолтойгоо хамт хэрэглэж ч болдог учир, хүнд хоол идсэн ч хоол сайн шингэнэ.
?? Хусны хаг нь эдгээр өвчинг анагаах шидтэй байгалийн цэвэр эмч юм.?Нойр булчирхайн үрэвслээс болж үүдсэн  V

/ баруун зүүн хавирга доогуур өвдөх. Цанх татах өвдөлтийг зогсооно. /
~Нойр булчирхайн үрэвслээс хоолны шингэц муудахаас үүсэх гүйлгэлтийг зогсоодог аргаах үйлчилгээтэй. ?Бөөрний үрэвсэл болон бөөрний бүх өвчинд маш сайн.?Сахар тэнцвэржүүлнэ. ??Хэрэглэх заавар:? ?2 амны халбага хэмжээтэйг 800мл варианы шил саванд хийгээд дээрээс нь буцалсан халуун ус хийж дүүргээд таглаж хөртөл нь хандлан тавина. ♻️Хусны хагийг хандалж зөөлөн амттай уусан ч болно. 5минут буцалгаж өтгөрүүлж уусан ч болно♻️


❓Учир нь Монголын уламжлалт анагаахын практикт хусны хагийг 6с 12 цаг буцалсан усанд хандалж дарж хэрэглэдэг байна. Харин эмийн ургамал судлалын төвийн эрдэмтдийн туршилтаар хусны хагийг 5с 8минут буцалгаж хэрэглэж болно гэж зөвлөдөг байна. ✅✅ Тасалгааны нөхцөлд хөргөж хэрэглэнэ ? Хөргөгчид хийж хүйтэн болгож ууж хэрэглэвэл ходоод болон нойр булчирхайнд сөрөг нөлөөлнө.
‼️Хоолны дэглэм хорихгүй ч архи согтууруулах ундааг хорино. ‼️‼️Эмчилгээний хугацаанд а6рхи уувал ямар ч үр дүнгүй. ❗Халуун хоол идсэний дараа шууд хүйтэн агаарч гарч ходоод гэдсээ дааруулах, хүйтэн ус ундаа уух хориотой. Түүнээс гадна Эмчилгээний хугацаанд болж өгвөл сүү, хурц өөх тос,

гэх мэт нойр булчирхайн үйл ажиллагаанд цочрол өгдөг хүнсийг хэрэглэхгүй байвал илүү үр дүнтэй. ✅⁉️ЯМАР Ч ТОХИОЛДОЛД НОЙР БУЛЧИРХАЙН ДЭЭР ХАЛУУН ЖИН ТАВИХ ХОРИОТОЙ⁉️?? ?? ?? Хориглох заалт ?? ?? ?? ~Даралт огцом ихэдсэн үед,~Өндөр халуурсан үед, ~Жирэмсэн болон хөхүүл үед, ~Хус модны ургамлаас харшилтай хүн ~Хууч өвчин амархан хөдөлдөг хүн ~ эдгээр нөхцөлд хусны хагийг хэрэглэж болохгүй ? Хоол идэхээс 30минутын өмнө 2-3 балгыг буюу жижиг аяганы тал дундуураас дээгүүр 150гр ууж хэрэглэнэ. Бусад үед өвдөж байх үед уувал өвчин намдаж хоолны шингэц сайжирна. ✅Их өвдөж байгаа үед яаралтай бол хуйраагаар нь 3 н хуруугаар чимхэж аваад амандаа хийж сайтар зажилж бүлээн усаар даруулж хэрэглэнэ. ?Хэрэглэж байх явцад өвдөлт зогсвол тэр дор нь хусны хагийг уухаа зогсоолгүй үргэлжлүүлэн хэсэг хугацаанд хэрэглэвэл гүйцэт эмчилгээ болдог. #copy Нойр булчирхайн өвчнөөр шаналж хэвтэрт бсан хүн тэнхэрч боссон гэхээр нь ууж хэрэглээд надад,гэрийнхэнд болон танилуудад маань үр дүнгээ өгсөн тул та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.


Эход харуулахад: Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвссэн гэж байсан.
Сүү,сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг,хурц хоол, чихэрлэг зүйл идсэний дараа баруун,зүүн хавир ганы доогуур нумласан, хатгуулсан,таталдсан хорссон юм шиг хэвлий барисан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг гүйлгэдэг, хамаагүй хоол идэж болохоо байсан би хус модны хагийг хэрэглээд хүссэн хоолоо хүссэн үедээ идэж байна.Тостой цуйван,хорхог,шорлог,өөхтэй хавирга,аагтай цай,хятад со хоол…гд л бүгдийг нь. Хусны хаг нь хар ногоон өнгийн модныхоо гадуур үйсэн дээрээ бурзайж ургасан зүйл.Модноос нь авахдаа халбага болон мохоо зүйлээр хөнгөн хусаж авна.Зажлахад модлог хатуувтар зүйл зажлагдана. Гашуувтар амттай.

Буцалгаж хандалж хэрэглэнэ. Ханднаасаа хооллолт бүрийн өмнө 2-3 балгыг дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5аягыг ууж хэрэглэнэ. Мөн өвдөж бгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад өвдөлт намдахгүй бол 5,6 мин дараа дахиад тэр хэмжээгээр ууна. Тэгээд л өвчин намдаах эм уусан мэт өвдөлт алга болно.Биед маань сөрөг нөлөөгүй өвдөлтгүй болж бсан тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг байсан. Өвдөхөө байхаар нь хэрэглэх нь багасаад одоо бүүр хэрэглэхээ болисон.Хусны хаг ууснаар биед минь гарсан өөрчлөлтүүд:Хоол ны дэглэм барихаа болисон.Цээж дал хөшихөө болисон.Гүйлгэхгүй.Цанхайхгүй.Гэдэс дүүрэхгүй.Хатгуулсан таталдсан, нумласан өвдөлтгүй болсон.Та бүхэнд хандаж хэлэхэд: Өвдөлт (үрэвсэл) намдтал хоолны дэглэмээ бариарай! Ардын эмчилгээ тул өөрсдийн мэргэн ухаанаар тунгаана буй за.Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүс их бдаг тул бусдадаа түгээнэ үү!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!