Uncategorized

Зурхайн орд чинь таны өмнөх амьдралын талаар бүхнийг хэлж өгнө

Төрсөн өдөр,зурхайн ордоос чинь хамааран таныг өмнө нь ямар хүн байсныг хэлж өгнө. Та урьд өмнө нь ямар нэгэн зүүд зүүдэлчихээд дараа нь тэрийгээ тод томруунаар санаж байсан уу?Магадгүй та зүүдэндээ өмнө нь таньдаг байсан эсвэл мэддэг боловч,урт хугацааны дараа уулзаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхүйц хэн нэгэнтэй учирж байсан байх.Энэ бүхэн таны өнгөрсөн амьдралтай шууд холбоотой байж мэдэх юм.Од эрхэс биднийг өмнө нь ямар хүн байсныг мэддэг бөгөөд үүнд таны зурхайн аль ордод төрсөн чинь ихээхэн хамааралтай.Зурхайн ордоороо өнгөрсөн цаг хугацаанд хэн байснаа мэдэж аваарай. Хонь:Жанжин Манлайлал,эр зориг,тууштай байдал болон хүсэл эрмэлзлийг чинь харахад та өмнөх амьдралдаа гарцаагүй цэргийн жанжин байсан.Энэ нь зөвхөн таны мэдрэмж болон зан чанартай шууд холбоогүй байж болох ч, мэргэн ухаан, бусдыг манлайлах ур чадвартай чинь салшгүй холбоотой.Та дэлхийг эзэгнэгч болох хувьтай төрсөн нэгэн байсан ч байж мэдэх юм.Удирдагчид “үгүй” гэдэг хариулт хүлээж авдаггүй бөгөөд энэ нь Хонины ордынхны зан чанартай яг таг таарна.Учир нь энэ ордынхон хийж,бүтээхийг нэгэнт зорих аваас урд нь юу ч тулгарч байсан давж гарахыг эрхэмлэдэг.Үхэр: Уран бүтээлч Та өнгөрсөн амьдралдаа маш их эрч хүчтэй,бүтээлч сэтгэхүй нь өндөр хөгжсөн нэгэн байсан. Үхрийн ордынхон тав тух,тансаг байдал,гоо сайхан болон урлагт хайртай.Энэ нь таныг өнгөрсөн хугацаанд бусдын адил эгэл жирийн нэгэн байгаагүй гэдгийг баталж байна. Та алтан гартай байсан бөгөөд ямар нэгэн гайхалтай зүйлийг бүтээх,зурах,барих чадвартай,хүсэл эрмэлзэлтэй байжээ.Гоо зүйн мэдрэмжийг чинь харахад та өнгөрсөн амьдралдаа уран бүтээлч байсан бөгөөд бусад хүмүүсийг өөрийн туурвисан бүтээлээр гайхшруулдаг байв.Ихэр:Олны танил хүн Зурхайн ордуудаас хамгийн нийтэч нь Ихэр. Тэд юу ч хийлгүйгээр бусдыг гайхшруулж,сайхан сэтгэгдэл төрүүлэхдээ гаргууд.Таныг бизнесийн салбарт байр сууриа дархалж чадсан хүн байсан гэж бодож байна.Бүтээлч,эрч хүчтэй,оюуны өндөр чадамжтай Ихрүүд бусад хүмүүсийг өөртөө яг л соронз мэт татдаг.Тэд амархан нэр алдарт хүрдэг.Таны нэр алдрын танхимд нэг бус удаа заларч байсан гэдэгтэй маргах аргагүй. Мэлхий:Багш Мэлхийнүүд байгалиасаа хувиа хичээх зангүй,бусдад туслахыг юу юунаас илүү эрхэмлэдэг.Энэ шалтгаанаар одон орон судлаачид тэднийг өнгөрсөн амьдралдаа багш байсан гэж үзжээ.Энэ ордынхон хурц ухаантай,дасан зохицох чадвартай,авхаалжтай бас гайхалтай тэвчээртэй.Эдгээр зан чанаруудаас нь харахад тэд хүүхдүүдтэй ямар ч асуудалгүй ажиллаж чаддаг.Заримдаа Мэлхийнүүд хэтэрхий эмзэг болчихдог бөгөөд үүнээс болоод маш их уй гашууг мэдэрдэг.Уян зөөлөн сэтгэл нь зонхилсон энэ ордынхон тэр чинээгээрээ хүүхдүүдэд хайртай хүмүүс байдаг.Арслан: Зохиолч Арслан үргэлж бүтээлч санаагаар дүүрэн байдаг бөгөөд сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэхээ маш сайн мэддэг:хүмүүст болон цаасан дээр.Та өмнөх амьдралдаа гарцаагүй зохиолч байсан.Арслангууд зүрх сэтгэл нь юуг өгүүлж, хэлэх гээд байгааг маш сайн сонсож чаддаг.Урам зоригтой,бүтээлч сэтгэхүй нь өндөр хөгжсөнөөс гадна, өөрийгөө үнэлэх үнэлэмжээрээ зурхайн ордуудын эн тэргүүнд бичигддэг тэд өнгөрсөн хугацаанд олон гайхалтай зохиолуудыг туурвисан биз ээ.Охин: Эрдэмтэн Охины ордынхон жижиг зүйл дээр ч гэсэн дүн шинжилгээ хийх,тооцоолох болон бодолхийлэхдээ гаргууд учир, тэд өнгөрсөн амьдралдаа эрдэмтэд байсан байх магадлалтай.Таны бодол санаа болон аливааг өөр өнцгөөс харах ур чадвар чинь үргэлж хөгжил дэвшлийг дагуулдаг.Та аливаа зүйлийн нарийн,жижиг деталь хэсэг бүрт анхаарлаа хандуулж,болгоомжтойгоор дүн шинжилгээ хийдэг.Та бусдад туслах чин хүсэлтэй, бусдын амьдралыг хөнгөвчлөх эрмэлзэлтэй эрдэмтэн байжээ.Жинлүүр:Шүүгч Жинлүүрийн ордынхонд шударга ёс тогтоох, тэгш эрхийг дээдлэх болон аз жаргалыг бусдад бэлэглэх эрхэм чанар зонхилдог. Тэд өнгөрсөн амьдралдаа шүүгч байсан бөгөөд энэ мэргэжил тэдэнд төгс тохирно.Тэд аз жаргал,энх тайвныг цогцлоохын төлөө өөрийнхөө үнэт хэрэгцээг хүртэл золиослож чадах хүмүүс бөгөөд бусдын сайн сайхныг өөрийнхөө ашиг сонирхлоос дээгүүрт тавьдаг.Зөв,шударга шүүгч гэдэг нь хэзээ ч алдаа гаргадаггүй эсвэл хуулийг огтхон ч зөрчдөггүй гэсэн үг биш боловч,тэд бусдад хэрхэвч муу муухай зүйл хийж тэвчихгүй.Хилэнц:A.лyyрчин Нууцлаг,димпломатч,нарийн төвөгтэй нөхцөл байдал үүсгэгч Хилэнцүүд ихэнхдээ тайван,дөлгөөн байдаг ч,тэдний энэ маскны цаана жинхэнэ төрх нь нуугдаж байдаг.Хилэнцийн ордынхны дургүйг хүргэх эсвэл тэдэнд муу зүйл хийвэл,тэд өршөөл гээчийг огтхон ч мэддэггүй а.юултай,хэ.рцгий нэгэн болж хувирдаг.Өөрөөр хэлбэл тэд өмнөх амьдралдаа aлyyрчин байсан бөгөөд хүмүүс тэдэнд мөнгө төлж,бохир ажил хийлгүүлдэг байжээ.Харин Хилэнцүүд ажлаа гүйцэтгэхдээ нэг ч удаа алдаа гаргаж байгаагүй гэдэгт эргэлзэх юм алга.Нум:Да.йчин Эрх чөлөө таны хувьд эрхэм чухал зүйл бөгөөд бooлчлол,дa.йн,дa.pангуйлал ба ядуу тарчиг амьдрал зонхилж байсан цаг үед та дайчин байжээ.Та чөтгөрийн эсрэг жадаа бариад тэмцэж байсан.Нэг газраа удаан хугацаанд байж чаддаггүйгээр барахгүй,үргэлж адал явдал эрэлхийлж байдаг бөгөөд өнгөрсөн амьдралдаа муу муухай, буруу бүхний эсрэг сөрөн зогсох нь таны гол зорилго байжээ. Харин одоо цагт Нумын ордынхон шинэ санаа дэвшүүлэх тал дээр дaйчин зан чанартай байдаг гэхэд болно.Таны өөдрөг үзэл болон эр зориг бусдад амьдралаа сайн тал руу нь өөрчлөх урам зориг өгдөг.Матар:Дарга Шаргуу хөдөлмөрлөдөг зан чанараараа Матартай дүйцэхүйц зурхайн орд өөр байхгүй.Тэд ажиллах,зорилгодоо хүрэх,бусадтай хамтарч ажиллах зуураа шинэ зүйл сурч мэдэхийн төлөө төрсөн хүмүүс.Логик сэтгэхүй нь өндөр хөгжсөн,үргэлж тайван дөлгөөн Матрын ордынхон эцсийг нь үзэх хүртлээ юунд ч,хэзээ ч бууж өгөхгүй.Тэд өнгөрсөн амьдралдаа дарга байсан нь лавтай.Одоо ч гэсэн Матрууд амжилтын ноён оргил дээр тугаа мандуулахыг зорьдог.Хумх:Эмч Өнгөрсөн амьдралдаа та бусдын төлөө өөрийгөө золиослох хувь тавилантай төрсөн нэгэн байжээ.Таны өгөөмөр,бусдыг гэсэн зан чанарын ач буянаар олон хүн өвчин зовлонгоосоо салж,vхэл амьдралын дэнсэн дээр амь аврагдаж байсан. Та бол дэвшилттэй, биеэ даасан хүн бөгөөд бусдын үзэл бодол,санал сэтгэгдлийг сонсох,ойлгох тал дээр мэргэжлийн сэтгэлзүйчээс дутахааргүй чадвартай нэгэн. Та амьдралынхаа хэтийн зорилгыг 10 жилээр нь тодорхойлдог. Ядарсан, зовсон, тусламж хэрэгтэй хүмүүсийг эмчлэх, оношлох онцгой авьяастай нэгэн байв. Загас: Философич Та оюун бодлынхоо тусламжтай үргэлж үүлэн дээгүүр ниссэн, гайхалтай ертөнцийг олж харсан, бодит ертөнцөөс ангижирсан нэгэн байжээ. Сурч боловсрох болон зөн совингийнхоо дагуу амьдралын зам харгуйгаа чиглүүлэхийг эрхэмлэдэг нэгэн. Тиймээс та урьд өмнө нь философич байсан. Өнгөрсөн амьдралдаа та эдгээр асуултуудын хариултыг олоход бүхий л цаг хугацааг зориулсан: бид хэн юм бэ, бидний амьдарч буй зорилго юу юм бэ, сайн болон муу үйл гэж юуг хэлэх вэ? Амьдралынхаа ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлсэн бөгөөд өөрийн аз жаргал, үүх түүхийн араас биш, хүн төрөлхтний сайн сайхны төлөө илүү гайхалтай дэлхийг бүтээх зорилгоор мэргэн ухаандаа хөтлөгдсөн нэгэн байжээ.Эх сурвaлж ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.  ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ: Цөс,нойр булчирхай өвддөг,хоолны шингэц муудсан гэдэс цанхайдаг хүмүүсийн анхааралд Сайн юм байна лээ.
Нойр булчирхай өвдөх ба нойр булчирхайн өвчний улмаас ходоодны үйл ажиллагаа хямрах хоол шингээлт муудсан үед, сахар тэнцвэргүй байгаа үед мөн бөөрний бүх өвчнинд сайн.
.? ?? Хусны хагийг хэрэглэхэд ямар нэгэн хоолны дэглэм барих шаардлагагүй бөгөөд хоолтойгоо хамт хэрэглэж ч болдог учир, хүнд хоол идсэн ч хоол сайн шингэнэ.
?? Хусны хаг нь эдгээр өвчинг анагаах шидтэй байгалийн цэвэр эмч юм.?Нойр булчирхайн үрэвслээс болж үүдсэн  V

/ баруун зүүн хавирга доогуур өвдөх. Цанх татах өвдөлтийг зогсооно. /
~Нойр булчирхайн үрэвслээс хоолны шингэц муудахаас үүсэх гүйлгэлтийг зогсоодог аргаах үйлчилгээтэй. ?Бөөрний үрэвсэл болон бөөрний бүх өвчинд маш сайн.?Сахар тэнцвэржүүлнэ. ??Хэрэглэх заавар:? ?2 амны халбага хэмжээтэйг 800мл варианы шил саванд хийгээд дээрээс нь буцалсан халуун ус хийж дүүргээд таглаж хөртөл нь хандлан тавина. ♻️Хусны хагийг хандалж зөөлөн амттай уусан ч болно. 5минут буцалгаж өтгөрүүлж уусан ч болно♻️


❓Учир нь Монголын уламжлалт анагаахын практикт хусны хагийг 6с 12 цаг буцалсан усанд хандалж дарж хэрэглэдэг байна. Харин эмийн ургамал судлалын төвийн эрдэмтдийн туршилтаар хусны хагийг 5с 8минут буцалгаж хэрэглэж болно гэж зөвлөдөг байна. ✅✅ Тасалгааны нөхцөлд хөргөж хэрэглэнэ ? Хөргөгчид хийж хүйтэн болгож ууж хэрэглэвэл ходоод болон нойр булчирхайнд сөрөг нөлөөлнө.
‼️Хоолны дэглэм хорихгүй ч архи согтууруулах ундааг хорино. ‼️‼️Эмчилгээний хугацаанд а6рхи уувал ямар ч үр дүнгүй. ❗Халуун хоол идсэний дараа шууд хүйтэн агаарч гарч ходоод гэдсээ дааруулах, хүйтэн ус ундаа уух хориотой. Түүнээс гадна Эмчилгээний хугацаанд болж өгвөл сүү, хурц өөх тос,

гэх мэт нойр булчирхайн үйл ажиллагаанд цочрол өгдөг хүнсийг хэрэглэхгүй байвал илүү үр дүнтэй. ✅⁉️ЯМАР Ч ТОХИОЛДОЛД НОЙР БУЛЧИРХАЙН ДЭЭР ХАЛУУН ЖИН ТАВИХ ХОРИОТОЙ⁉️?? ?? ?? Хориглох заалт ?? ?? ?? ~Даралт огцом ихэдсэн үед,~Өндөр халуурсан үед, ~Жирэмсэн болон хөхүүл үед, ~Хус модны ургамлаас харшилтай хүн ~Хууч өвчин амархан хөдөлдөг хүн ~ эдгээр нөхцөлд хусны хагийг хэрэглэж болохгүй ? Хоол идэхээс 30минутын өмнө 2-3 балгыг буюу жижиг аяганы тал дундуураас дээгүүр 150гр ууж хэрэглэнэ. Бусад үед өвдөж байх үед уувал өвчин намдаж хоолны шингэц сайжирна. ✅Их өвдөж байгаа үед яаралтай бол хуйраагаар нь 3 н хуруугаар чимхэж аваад амандаа хийж сайтар зажилж бүлээн усаар даруулж хэрэглэнэ. ?Хэрэглэж байх явцад өвдөлт зогсвол тэр дор нь хусны хагийг уухаа зогсоолгүй үргэлжлүүлэн хэсэг хугацаанд хэрэглэвэл гүйцэт эмчилгээ болдог. #copy Нойр булчирхайн өвчнөөр шаналж хэвтэрт бсан хүн тэнхэрч боссон гэхээр нь ууж хэрэглээд надад,гэрийнхэнд болон танилуудад маань үр дүнгээ өгсөн тул та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.


Эход харуулахад: Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвссэн гэж байсан.
Сүү,сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг,хурц хоол, чихэрлэг зүйл идсэний дараа баруун,зүүн хавир ганы доогуур нумласан, хатгуулсан,таталдсан хорссон юм шиг хэвлий барисан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг гүйлгэдэг, хамаагүй хоол идэж болохоо байсан би хус модны хагийг хэрэглээд хүссэн хоолоо хүссэн үедээ идэж байна.Тостой цуйван,хорхог,шорлог,өөхтэй хавирга,аагтай цай,хятад со хоол…гд л бүгдийг нь. Хусны хаг нь хар ногоон өнгийн модныхоо гадуур үйсэн дээрээ бурзайж ургасан зүйл.Модноос нь авахдаа халбага болон мохоо зүйлээр хөнгөн хусаж авна.Зажлахад модлог хатуувтар зүйл зажлагдана. Гашуувтар амттай.

Буцалгаж хандалж хэрэглэнэ. Ханднаасаа хооллолт бүрийн өмнө 2-3 балгыг дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5аягыг ууж хэрэглэнэ. Мөн өвдөж бгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад өвдөлт намдахгүй бол 5,6 мин дараа дахиад тэр хэмжээгээр ууна. Тэгээд л өвчин намдаах эм уусан мэт өвдөлт алга болно.Биед маань сөрөг нөлөөгүй өвдөлтгүй болж бсан тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг байсан. Өвдөхөө байхаар нь хэрэглэх нь багасаад одоо бүүр хэрэглэхээ болисон.Хусны хаг ууснаар биед минь гарсан өөрчлөлтүүд:Хоол ны дэглэм барихаа болисон.Цээж дал хөшихөө болисон.Гүйлгэхгүй.Цанхайхгүй.Гэдэс дүүрэхгүй.Хатгуулсан таталдсан, нумласан өвдөлтгүй болсон.Та бүхэнд хандаж хэлэхэд: Өвдөлт (үрэвсэл) намдтал хоолны дэглэмээ бариарай! Ардын эмчилгээ тул өөрсдийн мэргэн ухаанаар тунгаана буй за.Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүс их бдаг тул бусдадаа түгээнэ үү!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!