Uncategorized

Б.Эрдэнэтуяа: Дандаа сайхан зүйл ярьдаг хүнтэй уулзаж бай. Сэтгэлд чинь буй буртаг нэг л мэдэхэд сарниад алга болно

Намайг хайрлаач гэж хэнээс ч битгий гуй. Намайг хүндлэ гэж хэнийг ч бүү албад. Хүмүүжил сайтай хүн хэнийг ч байсан хүндэлдэг. Сэтгэл сайтай хүн хэн ч байсан хайрладаг. Сонгосон зам чинь зөв бол ганцаараа ч хамаагүй урагшаа зоригтой алх. Зөвийг угаасаа олон хүн дагана. Уур зөвдөж байсныг би мэдэхгүй. Тэвчээр илүүдэж байсныг би санахгүй. Зөвхөн авдаг хүмүүс, өгч буй хүнийг үнэлдэггүй. Тэд авч сурснаас, өгөх ямар байдгийг, өгөхийн тулд яаж хөдөлмөрлөж, яаж ядарсан гэдгийг огт мэддэггүй бас боддоггүй.Авахад сэтгэл хэрэггүй ч өгөхөд сэтгэл байдгийг мэддэггүй.Төрсөн үрээ байнга үгийн дээдээр хэлэхэд үйлс нь өөдрөг, төөрөг тавилан нь жаргалтай байдаг юм шүү. Сайхан сэтгэл гэдэг чинь хүн бүрт байдаг ч тэрийгээ чин сэтгэлээсээ гаргах нэгэн тун ховор. Хуурамч байх тусам чиний тойрог жижгэрч, үнэнч байх тусам чиний тойрог томорч байдаг. Хүний сэтгэлийг дуусгадаг биш цэнэглэдэг хүн нь байгаарай. Туулаад дуусах амьдралаа тунгалаг байлгахыг хичээгээрэй. Туждаа хамт байх гэр бүлийнхээ итгэлийг бүү алдаарай. Төрсөн Туждаа хамт байх гэр бүлийнхээ итгэлийг бүү алдаарай. Төрсөн ганц биеийнхээ эрүүл мэндийг бодоорой. Төрсөн нутаг усаа жилдээ нэг эргээрэй.Үрээс илүү баясал, ханиас илүү жаргал, ээжээс илүү халамж, ааваас илүү нөмөр гэж байдаггүй юм. Дандаа сайхан зүйл ярьдаг хүнтэй уулзаж бай. Сэтгэлд чинь буй буртаг нэг л мэдэхэд сарниад алга болно биеийнхээ эрүүл мэндийг бодоорой. Төрсөн нутаг усаа жилдээ нэг эргээрэй. Үрээс илүү баясал, ханиас илүү жаргал, ээжээс илүү халамж, ааваас илүү нөмөр гэж байдаггүй юм. Дандаа сайхан зүйл ярьдаг хүнтэй уулзаж бай. Сэтгэлд чинь буй буртаг нэг л мэдэхэд сарниад алга болно

Related Articles

Back to top button
error: Content is protected !!