Uncategorized

Нүдний эргэн тойронд үрчлээ бий болсон уу? Нүүрний арьсыг 15-20 насаар залуужуулахын тулд дараах арчилгааг цаг алдалгүй хийгээрэй

Хөгшрөх явцыг хэдхэн жилээр ч болов зогсоох хүсэл – магадгүй бүсгүй хүн бүрийн мөрөөдөл байх. Хэрвээ та амьдралын баяр баясгалантай хүн бол анхны үрчлээ нэг л мэдэхэд гараад ирсэн байхыг үгүйсгэхгүй. Олноо хүлээн зөвшөөрөгдсөн баримт: нүдний үрчлээтэй хэдий хэр эрт тэмцэж эхэлнэ төдий чинээ арьсаа залуугаар нь удаан хадгалж чадна. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг түр хойш тавиад байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж үзвэл яасан юм бэ? Өнөөдөр та бүхэндээ үрчлээний эсрэг үйлчилгээтэй тоснуудыг танилцуулахаар бэлдлээ – 10 төрлийн тос байна. Өөрийн арьсны онцлог, өнгөнд тохируулаад хүслээрээ сонгоорой. Нүүрний үрчлээний эсрэг тос 1. Жожоба тос Нүдний эргэн тойронд гарсан үрчлээг арилгах хамгийн үр дүнтэй тос өөр хаанаас ч олдохгүй байх. Уг тосны гайхамшигт үйлчилгээ нь агуулагдаж буй химийн орцод нь байгаа юм: амин дэмүүд, эрдэс бодисууд болон амино хүчлүүд ихээр агуулагдана. Гэхдээ энэ тосны хамгийн аугаа үйлчилгээний нууц нь тосны эйкозен хүчилд агуулагдаж байгаа юм – нүд орчмын эмзэг арьсанд зөөлөн бөгөөд таатай үйлчилгээ үзүүлнэ. Тосыг маск байдлаар эсвэл өөрийн түрхдэг өдөр, шөнийн тосондоо хэдэн дуслыг дусаагаад түрхэж болно. Жожобын тос хормын дотор арьсанд шингэх тул арьсыг богино хугацаанд чийгшүүлнэ, үрчлээг толийлгож арьсны өнгийг сэргээнэ.   2. Кастровын тос Уг тос нь бусад төрлийн тосыг бодвол хямд бөгөөд хүртээмжтэй. Мөн үрчлээтэй үр дүнтэй тэмцэнэ. Кастровын тосыг тогтмол хэрэглэвэл нүдний доорх үрчлээ багасч унжсан арьс чангарна. Харц ч илүү гэрэлтэж ирдэг. Кастровын тосны гол орц – рецинол, олеин болон лионолын хүчлүүд болно. Эдгээр хүчлүүд нь жижиг үрчлээг арилгаж хуурай арьсыг чийгшүүлдэг. Кастровын тосыг өөр бусад төрлийн тостой хослуулан хэрэглэж болно эсвэл шууд дангаар нь ч хэрэглэх боломжтой. Тосыг эсвэл тосны хослолыг бага зэрэг халаагаад арьсны асуудалтай хэсэгтээ хурууны өндгөөр түрхээрэй. Сарын турш өдөр болгон нүдний доогуур түрхэхэд үр дүн гайхалтай мэдэгдэх болно.   3. Какаоны тос Какаоны тос гоо сайхныг дэмжигч бөгөөд арьсыг эрүүлжүүлнэ. Орцод нь төрөл бүрийн тосны хүчлүүд, амин дэмүүд, танин буюу арьсны эсийг төлжүүлэгч бодис багтсан. Танин нь үрчлээ гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна гадны гаж бөгөөд хортой нөлөөнөөс арьсыг хамгаална. Какаоны тос нүүрэнд сайн шингэдэг. Уг тосоор өдөр тутмын тэжээлийн тосоо бүрэн орлуулж хэрэглэж болно. Хэрэглэхээс өмнө урьдчилан бэлдэх ч шаардлага байхгүй, яагаад гэвэл биеийн дулаанд өөрөө хайлж шууд шингэдэг. Унтахаасаа өмнө нүүрэндээ тэжээл өгөх хамгийн шалгарсан арга ажээ.   4. Наргил модны самрын тос Наргил модны самрын тос – нүүрний болон биеийн арьс арчилгаанд үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх тоснуудын нэг. Хуурай арьсанд гүн шингэнэ, нарны хорт туяанаас арьсыг хамгаална, бодисын солилцоог тэнцвэржүүлнэ. Тосыг түрхсэний дараа арьсанд нимгэн хальс үлддэг – чухам энэ л хальс арьсыг чийгшүүлж үрчлээ гарахаас хамгаалдаг байна.   5. Усан үзмийн ясны тос Шим тэжээлтэй бодисоор баялаг ут тос нь нүд орчмын арьсанд тэжээл өгч үрчлээг багасгана. Дангаар нь эсвэл өөр бусад төрлийн тостой хослуулан хэрэглэж болно. Арьсны өнгө сэргэж, насны өөрчлөлтийн явцыг удаашруулах ажээ. Хэрвээ таны арьс хэтэрхий хуурай бол усан үзмийн ясны тосыг бусад тослог ихтэй тостой хослуулж хэрэглэхийг санал болгож байна (жожоба, наргил модны самрын, ши-гийн тостой). Харин хэвийн бөгөөд тослог арьстай бол дангаар нь хэрэглэх нь илүү тохиромжтой.   6. Маалингын тос Насны өөрчлөлтийн улмаас гарч байгаа үрчлээтэй маалингын тос үр дүнтэй тэмцэнэ. Мөн эрт суусан үрчлээг арилгах, арьсны өнгө сэргээх, чийгшүүлэх, хар толбо болон сэвхийг цайруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Маалингын тосыг хөвөнд шингээж нүүрэндээ бүхэлд нь эсвэл тодорхой хэсэгт түрхэнэ, бага зэрэг халаавал илүү тааламжтай мэдрэмж төрүүлэх ажээ. 10 минутын дараа тостой бүлээн бигнүүрийг авч усаар угаана. Нүд орчмын арьсанд маалингын тосыг түрхэхгүй байхыг зөвлөж байна, яагаад гэвэл хүнд тосонд тооцогдох тул хавагнуулах талтай. Маалингын тосыг зөвхөн гадна бус мөн дотор хэрэглэх нь ч эрүүл мэндэд тустайг бид мэднэ. Тосыг хоол хүнсэндээ хэрэглэснээр арьсны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө, хөгшрөлтөөс хамгаалахаас гадна хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг.   7. Тоорын тос Тоор жимсний ясны тос – үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүний гол орц болж явдаг. Уг тосонд Е амин дэм ихээр агуулагддаг – арьсыг залуужуулж үрчлээг багасгах үйлчилгээ үзүүлнэ. Тоорын тосны суурьтай маск эсвэл бигнүүр нь арьсыг зөөлрүүлж уян хатан чанарыг хангана. Унтахаасаа өмнө тоорын тос түрхэхийг зөвлөж байна, хурууны өндгөөрөө зөөлөн түрхээрэй. Уг тосыг хөмсөг, сормуусандаа байнга түрхвэл ургалт нь идэвхжиж өтгөрдөг байна, мөн үс унахаас хамгаална.   8. Чацарганы тос Насны өөрчлөлттэйгөөр гарч ирсэн үрчлээг багасгаад зогсохгүй унжсан, өнгөө алдсан арьсыг бүхэлд нь сэргээх үйлчилгээ үзүүлдэг гайхамшигтай тос юм. Чацарганы тосыг цэврээр нь арьсандаа түрхэж болохгүй. Хүйтнээр нь шахсан тосон дээр хэдэн дусал Е амин дэм нэмж сайтар хутгаад суурь тос болгон түрхэнэ. Тосны шим тэжээлийг бүрэн авахыг хүсэж байгаа бол тосоо түрхээд нүүрэндээ зөөлөн иллэг хийгээрэй. Өөрийн хэрэглэдэг тэжээлийн тостойгоо чацарганы тосыг хольж түрхэж мөн болно – амархан шингэхээс гадна арьсны нүхийг бөглөхгүй. Сарын турш нүүрэндээ чацарганы тос түрхэхэд арьс чангарч, чийгшил өндөртэй болдог. Үр дүн – ганц ч үрчлээгүй болно.   9. Бүйлсэн самрын тос Хуурай арьсыг чийгшүүлэх, нүдний доорх хар толбо, хаванг бууруулах байгалийн гаралтай бүтээгдэхүүн бол бүйлсэн самрын тос. Маш их хэмжээний шим тэжээлийн бодис агуулдаг, арьс арчилгааны хамгийн үр дүнтэй тос хэмээгддэг. Уг тосыг тогтмол хэрэглэнэ, унтахаасаа өмнө арьсны асуудалтай хэсэгтээ зөөлөн иллэг хийж түрхэнэ. Шингээгүй тосыг хагас цагийн дараа хөвөнд шингээж авна.   10. Чидун жимсний тос Чидун жимсний тосыг зөвхөн хоол хүнсэнд хэрэглээд зогсохгүй. Гоо сайхны олон бүтээгдэхүүний орцод багтдаг. Өдөрт 10 минут чидун жимсний тостой бигнүүр тавихад жижиг үрчлээнүүд арилж арьс шим тэжээлээр баяжина. Анхилуун үнэртэй тосны маск – зөвхөн дэлгүүрийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй мөн үрчлээтэй үр дүнтэй тэмцдэг. Өдөр тутмын зөв арчилгаа – энэ бол залуу харагдах цорын шалгарсан арга юм. Энэхүү нийтлэлийг өөртөө хадгалж авахаас гадна найз бүсгүйчүүдтэйгээ заавал хуваалцаарай
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.  ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ: Цөс,нойр булчирхай өвддөг,хоолны шингэц муудсан гэдэс цанхайдаг хүмүүсийн анхааралд Сайн юм байна лээ.
Нойр булчирхай өвдөх ба нойр булчирхайн өвчний улмаас ходоодны үйл ажиллагаа хямрах хоол шингээлт муудсан үед, сахар тэнцвэргүй байгаа үед мөн бөөрний бүх өвчнинд сайн.
.? ?? Хусны хагийг хэрэглэхэд ямар нэгэн хоолны дэглэм барих шаардлагагүй бөгөөд хоолтойгоо хамт хэрэглэж ч болдог учир, хүнд хоол идсэн ч хоол сайн шингэнэ.
?? Хусны хаг нь эдгээр өвчинг анагаах шидтэй байгалийн цэвэр эмч юм.?Нойр булчирхайн үрэвслээс болж үүдсэн  V

/ баруун зүүн хавирга доогуур өвдөх. Цанх татах өвдөлтийг зогсооно. /
~Нойр булчирхайн үрэвслээс хоолны шингэц муудахаас үүсэх гүйлгэлтийг зогсоодог аргаах үйлчилгээтэй. ?Бөөрний үрэвсэл болон бөөрний бүх өвчинд маш сайн.?Сахар тэнцвэржүүлнэ. ??Хэрэглэх заавар:? ?2 амны халбага хэмжээтэйг 800мл варианы шил саванд хийгээд дээрээс нь буцалсан халуун ус хийж дүүргээд таглаж хөртөл нь хандлан тавина. ♻️Хусны хагийг хандалж зөөлөн амттай уусан ч болно. 5минут буцалгаж өтгөрүүлж уусан ч болно♻️


❓Учир нь Монголын уламжлалт анагаахын практикт хусны хагийг 6с 12 цаг буцалсан усанд хандалж дарж хэрэглэдэг байна. Харин эмийн ургамал судлалын төвийн эрдэмтдийн туршилтаар хусны хагийг 5с 8минут буцалгаж хэрэглэж болно гэж зөвлөдөг байна. ✅✅ Тасалгааны нөхцөлд хөргөж хэрэглэнэ ? Хөргөгчид хийж хүйтэн болгож ууж хэрэглэвэл ходоод болон нойр булчирхайнд сөрөг нөлөөлнө.
‼️Хоолны дэглэм хорихгүй ч архи согтууруулах ундааг хорино. ‼️‼️Эмчилгээний хугацаанд а6рхи уувал ямар ч үр дүнгүй. ❗Халуун хоол идсэний дараа шууд хүйтэн агаарч гарч ходоод гэдсээ дааруулах, хүйтэн ус ундаа уух хориотой. Түүнээс гадна Эмчилгээний хугацаанд болж өгвөл сүү, хурц өөх тос,

гэх мэт нойр булчирхайн үйл ажиллагаанд цочрол өгдөг хүнсийг хэрэглэхгүй байвал илүү үр дүнтэй. ✅⁉️ЯМАР Ч ТОХИОЛДОЛД НОЙР БУЛЧИРХАЙН ДЭЭР ХАЛУУН ЖИН ТАВИХ ХОРИОТОЙ⁉️?? ?? ?? Хориглох заалт ?? ?? ?? ~Даралт огцом ихэдсэн үед,~Өндөр халуурсан үед, ~Жирэмсэн болон хөхүүл үед, ~Хус модны ургамлаас харшилтай хүн ~Хууч өвчин амархан хөдөлдөг хүн ~ эдгээр нөхцөлд хусны хагийг хэрэглэж болохгүй ? Хоол идэхээс 30минутын өмнө 2-3 балгыг буюу жижиг аяганы тал дундуураас дээгүүр 150гр ууж хэрэглэнэ. Бусад үед өвдөж байх үед уувал өвчин намдаж хоолны шингэц сайжирна. ✅Их өвдөж байгаа үед яаралтай бол хуйраагаар нь 3 н хуруугаар чимхэж аваад амандаа хийж сайтар зажилж бүлээн усаар даруулж хэрэглэнэ. ?Хэрэглэж байх явцад өвдөлт зогсвол тэр дор нь хусны хагийг уухаа зогсоолгүй үргэлжлүүлэн хэсэг хугацаанд хэрэглэвэл гүйцэт эмчилгээ болдог. #copy Нойр булчирхайн өвчнөөр шаналж хэвтэрт бсан хүн тэнхэрч боссон гэхээр нь ууж хэрэглээд надад,гэрийнхэнд болон танилуудад маань үр дүнгээ өгсөн тул та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.


Эход харуулахад: Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвссэн гэж байсан.
Сүү,сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг,хурц хоол, чихэрлэг зүйл идсэний дараа баруун,зүүн хавир ганы доогуур нумласан, хатгуулсан,таталдсан хорссон юм шиг хэвлий барисан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг гүйлгэдэг, хамаагүй хоол идэж болохоо байсан би хус модны хагийг хэрэглээд хүссэн хоолоо хүссэн үедээ идэж байна.Тостой цуйван,хорхог,шорлог,өөхтэй хавирга,аагтай цай,хятад со хоол…гд л бүгдийг нь. Хусны хаг нь хар ногоон өнгийн модныхоо гадуур үйсэн дээрээ бурзайж ургасан зүйл.Модноос нь авахдаа халбага болон мохоо зүйлээр хөнгөн хусаж авна.Зажлахад модлог хатуувтар зүйл зажлагдана. Гашуувтар амттай.

Буцалгаж хандалж хэрэглэнэ. Ханднаасаа хооллолт бүрийн өмнө 2-3 балгыг дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5аягыг ууж хэрэглэнэ. Мөн өвдөж бгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад өвдөлт намдахгүй бол 5,6 мин дараа дахиад тэр хэмжээгээр ууна. Тэгээд л өвчин намдаах эм уусан мэт өвдөлт алга болно.Биед маань сөрөг нөлөөгүй өвдөлтгүй болж бсан тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг байсан. Өвдөхөө байхаар нь хэрэглэх нь багасаад одоо бүүр хэрэглэхээ болисон.Хусны хаг ууснаар биед минь гарсан өөрчлөлтүүд:Хоол ны дэглэм барихаа болисон.Цээж дал хөшихөө болисон.Гүйлгэхгүй.Цанхайхгүй.Гэдэс дүүрэхгүй.Хатгуулсан таталдсан, нумласан өвдөлтгүй болсон.Та бүхэнд хандаж хэлэхэд: Өвдөлт (үрэвсэл) намдтал хоолны дэглэмээ бариарай! Ардын эмчилгээ тул өөрсдийн мэргэн ухаанаар тунгаана буй за.Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүс их бдаг тул бусдадаа түгээнэ үү!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!