Uncategorized

Нитритгүй хиам хийх Жороо Шэйрлэж аваад өөрсдийн гараар хийж идэцгээе!

Хиам хийх жор: Мах-4 кг,сармис 2 толгой,хар амтат перец-өөрийн амтлагаагаар,давс хоолны халбагаар бүүр овоолон биш дүүрэн 5 халбага,мөн мах амтлагч өөрийн амтлагаагаар хийгээд ус 250-300 гр.
Тэгээд машиндсан махан дээрээ эд бүгдээ нэмээд буузны мах шиг хольж базаад урьдчилж угааж бэлдсэн өлөн гэдсэндээ амталсан махаа чихнэ,үзүүрүүдийг нь мөн мяндсан тасардаггүй утсаар бэхлэж уяж өгнө. Дараа нь хөргөгчинд байлгах хэрэгтэй 1-2 цаг. Хиамаа гаргахын ѳмнѳ хавтгай ёроолтой хоолны саванд ус буцалгана.Усаа буцалсан хойно бэлдсэн хиамаа хийгээд 20-30 минут чанана. Хиамаа чанаад гаргасны дараа урьдчилан бэлдэж халаасан, тугалган цаас дэвсээд ургамалын тосоор тосолсон листэн дээр тавьж доор дээрээс нь 10,10 минут нийт 20 минут шарах шүүгээнд 200-220 градусын халуун температурт шарна.Чанах шарахынхаа өмнө зүү юмуу шүдний чигчлүүрээр хийг нь гаргаж 1 хиамандаа л гэхэд нэлээн хэдэн газар хатгаж хийг нь гаргаж байж чанаж шарах ёстой Гаргаад хэсэг хугацаанд хөргөсний дараа утаж болно, утахгүй идсэн ч болно. Хиамыг хэрхэн утах вэ?  Гэрийн нөхцөлд аргалын утаанд утаж болно, утдаг зуухтай бол жимсний модоор 30 минут утахаар гашуун амтгүй зөөлөн утааны үнэртэй болно. Гэрийнхээ гадаа хашаатай бол аргалын утаан дээр 40 минутаас 1 цаг хүртэл хугацаанд ѳлгѳж утаж болно. За та нартаа амжилт хүсье.Эрүүл зөв хоолыг сонгоцгооё.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!