Uncategorized

ЯГ ОДОО ХҮҮХДЭЭ УНТУУЛ!!! ХҮҮХДЭД БОДЛОО ХЭТ ТУЛГАХГҮЙ, ХҮҮХДИЙГ ХЭТЭРХИЙ ЗОРГООР НЬ ОРХИХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

Хүүхдийн дархлаа тэнцвэртэй оршиход нойрны хэмнэл чухал байдаг.
Өсөлт, хөгжилт эрчимтэй явагддаг учраас хүүхдэд унтах процесс маш чухал бөгөөд насанд хүрэгчдээс их цаг унтдаг. Маш чухал гэдгийн цаана нөгөө дархлаа яригдана шүү дээ аав ээжүүдээ. Та хүүхдийнхээ дархлааг дэмжих хүсэлтэй бол хүүхдийнхээ хоногт унтах цаг, түүний ач холбогдлыг мэддэг байх хэрэгтэй.
Хүүхэд унтах явцад өсөж төлжих процесс илүү хурдтай явагдана. Өсөж төлжих нь зөвхөн уртаашаа өсөхийн нэр биш бөгөөд эсийн түвшинд дархлааны эсүүд үүсч байдаг. Дархлааны эсүүд нь таны хүүхдийг халдвартай тэмцэхэд нь тэргүүн эгнээнд тулалдах цэргүүд юм шүү дээ. Хангалттай унтаж нойр авдаггүй хүүхэд өвдөх нь одоо ойлгомжтой болж байгаа биз дээ.
Нойрны хэмнэл? Насанд хүрсэн хүн дунджаар 8 цаг унтахад хангалттай гэж үздэг бол хүүхдийнх наснаас хамаараад өөр байдаг. Америкийн хүүхдийн академийн гаргасан мэдээллээс хүүхдийнхээ насанд тохирох нийт унтах цаг, сэрэх цаг, орондоо орох цаг, өдрийн унтлагын цагийн талаар хараарай.Зөвхөн нийт унтах цагаас гадна орондоо орох цаг маш чухал. Уламжлалт ухаанд эрхтэн бүр тодорхой цагт идэвхжиж амарч байдаг гэж үздэг. Бие махбодийн даавар хүртэл их, бага хэмжээгээр тодорхой давтамжтай ялгардаг. 22:00-02:00 цагийн нойроо авч чадаагүй бол хичнээн цаг унтсан ч нойроо гүйцэд авч чаддаггүй гэж ярьдаг нь оргүй биш ортой бизээ. Өөрөөр хэлбэл
23:00 цагт унтаад 11 цагт сэрэх, 18:30-д унтаад 06:30-д сэрэх хоёр тохиолдолд нийт унтах цаг нь хоёулаа 12 цаг боловч бие махбодийн хувьд чанар үр дүнгийн ялгаа гарна гэсэн үг байх нь ээ.
Эх сурвалж: Medwebmon.org Орой бүр тогтсон цагт хүүхэддээ үлгэр уншиж, унтах цаг болсныг сануулж хэвшил болгоорой.‼️Гэхдээ 21:00-22:00 цагаас өмнө хүүхэд унтаснаар дархлаа дэмжигдэнэ гэдгийг битгий мартаарай. ✅?Чанартай нойр авснаар анхаарал төвлөрөлт, ой санамж, суралцах чадварт чухал нөлөө үзүүлдэг байна ХҮҮХДЭЭ ХЭРХЭН НЭЭЛТТЭЙ, ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРИЛЦДАГ БОЛГОХ ВЭ?
Хүүхэд асуудал тулгарсан үедээ “тантай ярилцах хэрэгтэй байна” хэмээн хэлж чаддаг, гэр бүл дотроо нээлттэй байдаг, асуудлаа зөвшилцдөг байх нь нэн чухал.
Тийм байхын тулд та дараах 4 алхмыг харилцаандаа хэрэгжүүлдэг байхыг хичээгээрэй.
• Мэдрэх• Хэмжээ хязгаар тавих• Сонголт хийлгэх• Шийдвэр гаргахИлүү ойлгомжтой болгохын тулд жишээн дээр тайлбарлая.
7 настай хүү орой унтах цагтаа унтахаас дургүйцэж янз бүрийн шалтаг хэлнэ. Аав тэрхэн үед уур хүрнэ. Гэвч хүүдээ уурлаж, дуугаа өндөрсгөн захиран тушааж унтуулах нь та хоёрын хооронд үл ойлголцол, таарамжгүй байдал, нуух зүйлсийг л нэмэгдүүлэхээс өөр үр дүнгүй. Тэгэхээр аав хүүтэйгээ дараах байдлаар ярилцана:
Аав: Би чамайг оройтож унтлаа гэж зэмлэх гэсэн юм биш ээ, би ч бас чам шиг байхдаа эрт унтах дургүй байсан. Би эрт унтвал ямар нэг гоё зүйлээс хоцрох юм шиг, бусдыг унтсаны дараа тайван тоглох боломжтой болох ч юм шиг санагддаг байсан. /хүүхдээ МЭДРЭХ/Хүү: (аавынхаа ижилхэн бодолтой байгаад гайхан) Яг тийм!, Мхн, Гайхан харна.Аав: Гэвч бид бүгд эрүүл мэндээ хамгаалж, дараагийн өдөр сэргэлэн цовоо байж, тархиа ухаанаар дүүргэхийн тулд унтах цагтаа унтаж байх хэрэгтэй. Тийм болохоор чи ядартлаа тоглож, нүдээ өвдтөл утсаар тоглох нь чамд хортой. /ХЭМЖЭЭ, ХЯЗГААР тогтоох/
Хүү: Тэгсэн ч би унтмааргүй байна. Дэндүү эрт байна. Аав: Тэгвэл нэг санаа байна. Чи одоо шууд унтахгүй 30 минут байж байгаад унтаж болно. Тийм болохоор энэ 30 минутад чи өөрийнхөө хэрэгтэй зүйлээ хий. Тэгэхдээ юу хийж болохоо ярилцъя /СОНГОЛТ өгөх/Хүү: Үздэг киноныхоо цувралыг үзмээр байна, эсвэл утсаараа тоглоом тоглоё.Аав: Чи сонголтоо хий. Гэхдээ болзолтой. Маргааш чи ядрах юм уу, өглөө босох цагтаа босч чадахгүй, тохиролцсон 30 минут өнгөрсөн ч унтахгүй байвал маргааш оройноос эхлэн гар утас, зурагтаас татгалзан өөр ямар нэгэн зүйл хийхгүйгээр унтах цагтаа л унтаж байна. Тохиролцох уу? /хамтын ШИЙДВЭР/Хүү: Тохиролцлоо. ХҮҮХДЭД БОДЛОО ХЭТ ТУЛГАХГҮЙ, ХҮҮХДИЙГ ХЭТЭРХИЙ ЗОРГООР НЬ ОРХИХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ ?
Дээрх 4 алхмыг дүгнэж үзвэл:〽️ Мэдрэх Хүүхдэдээ тулгарч буй асуудалд хандахдаа та өөрийгөө оронд нь тавьж үзэж хамтран нэг шийдэлд хүрч байвал хүүхдийнхээ хувьд эцэг эх гэдэг загнадаг, айх, нуугдах хүн биш гэдгийг мэдэрч найз нь мэтээр төсөөлөгдөн цаашид ч илэн далангүй байх нөхцөл бүрддэг. Энэ нь аливаа зүйлийг хялбархан ялж /муудалцахгүйгээр/ ялагч болох суурь тавьж буй явдал юм. 〽️ Хэмжээ, хязгаар Хүүхдэдээ аливаа зүйлийн хэм хэмжээг ойлгуулж, тэр хэм хэмжээтэй холбоотой үнэн зөв шалтгааныг тайлбарлангаа асуудлыг шийдвэрлэж болно (хэт найр тавьж өгөхгүй). Мөн “Би тэгж хий гэсэн бол тэгж л хий!” гэж захиран тушаахаас илүүтэй “байдал ….. учраас чи ……..хийх хэрэгтэй” гэх мэтээр тайлбарлан ярилцвал хүүхэд илүү эерэг хүлээж авдаг.
〽️ Сонголт Хүүхэд ихэнхдээ сонголт хийх боломжгүй үедээ бухимддаг, өөртөө итгэлгүй байдаг. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцахдаа “Би чамтай энэ талаар зөвлөлдөхийг хүсч байна”, “Чиний бодлоор ……….ямар вэ?” гэх мэт сонголт хийх боломжийг олгож байгаарай. 〽️ Шийдвэр Хэдийгээр хүүхдийн гаргаж байгаа үйлдэл танд таалагдахгүй байсан ч, хүүхдийнхээ сэтгэлийг ойлгож, тэдний хийхийг хүсэхгүй байгаа зүйлийн учир шалтгааныг олж харахыг хичээн, шийдвэр гаргахдаа тэдний оронд өөрийгөө тавьж тооцож үзэх нь чухал шүү.Хүүхэдтэйгээ ямар нөхцөлд хэрхэн хэрэглэж болохыг дор бүрдээ төсөөлөөд хэрэгжүүлээрэй. Бүх сайхан аав ээж, асран хамгаалагчдадаа амжилт хүсье.
Г. Төмөрзаяа (#Хөөрхөн_шар_шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч) Хүүхдийн ядаргаа
Өлсөж, ядарч байгаа хүүхэд андашгүй байдаг. Аав ээж болон хүүхдээс өөрөөс нь асуухаар бүр орой унтдаг, гэрийхнийгээ унтахаар унтдаг, үүрээр унтдаг, гар утас их тоглоод шөнө унтсан, өглөөний цайгаа уугаагүй гэх мэт…Ингээд аав ээжээс нь нарийн асуухаар хүүхдийн гэртээ мөрддөг өдрийн дэглэм гэж барагтай бол байдаггүй. Иймээс хүүхдийн мэдрэлийн систем ядаргаанд ордог. Ер нь хэн ч байлаа сайн амарч, хангалттай сайн унтсаны дараа ядаргаа тайлагддаг. Энэ нь даамжрах юм бол хэт ядаргаа үүсч улмаар эмгэг үүснэ.
Хүүхэд зурагт маш чангаар олон цаг үзэх, хэтэрхий их чимээнд гэрийн даалгавар хийх, шөнө орой унтах, утас хэт үзэх, сэтгэл санаа тавгүй байх, хоол сайн идэхгүй шим тэжээлийн дутагдалд орох гэх мэт маш олон шалтгаанаар ядаргаанд ордог. Хүүхэд ядарч байгаа шинж тэмдэг нь:Нойр муудахЗүүдлэхЦочромтгой болохНүдээ цавчихХамраа гудчихХүзүү толгойгоо хөдөлгөхМөрөө хавчигнуулах зэрэг юм. Тэгэхээр хүүхдээ хангалттай сайн амраах, унтуулах, хооллохгүй бол хүүхэд хэрхэн эрүүл өсөж, амжилттай амьдрах билээ. Сайн сурахын тулд хичээл давтахдаа биш өдөр тутмын амьдралын эрүүл зөв дадал хэвшил тогтмол байж гэмээнээ хүүхэд амжилт үзүүлэх юм. Олон дүүтэй айлын том хүүхэд, дэлгэц утасны хамааралтай хүүхэд, аав ээжийн анхаарал халамж муу хүүхэд ядаргаанд их орсон байдаг нь элбэг. Хүүхдээ анхаарч саыхан хоол хийж хамтдаа идэж, түүнд цаг гаргаж, магадгүй дадал хэвшүүлэхэд нь өөрөө оролцох зэргээр түүнийг дэмжээрэй.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!