Uncategorized

“Гуйлгаж биш гүйж ирсэн” гэдэг үгээрээ та, бэрээ биш хүүгээ л түлхэж байгаа юм

Гуйлт нь ирээгүй бэрээ Гуйж аваарай хадмууд минь… “Би түүнийгээ албан ёсоор бэр гуйлгаж, хуримаа хийхээр төлөвлөсөн байлаа. Гэвч тэр минь энэ хорвоог орхин одлоо” гэж ярих 40 нэлээд гарсан эр. Түүний нүдэнд тусах харуусал харамсал… Амьдралдаа нэг л удаа өмсдөг цагаан даашинзыг эмэгтэй хүн бүр өмсөхийг хүсдэг. Гэвч тэр бүр өмсөж чадахгүй нь бас цөөнгүй. Гуйлт нь ирээгүй бэрээ гуйж аваарай хадмууд минь. “Гуйлгаж биш гүйж ирсэн” гэдэг үгээрээ та, бэрээ биш хүүгээ л түлхэж байгаа юм. Бэрдээ дутуу хандсан сэтгэлийн улмаас, элэг эмтрэх амьдрал эндээс ч эхэлж магадгүй. Гуйж авсан бэр тань зүрхэндээ гуниг тээдэггүй юм. Аминаасаа хайртай үрд тань амь амьдралаа зориулдаг юм тэд чинь. Хадаг инж авахдаа биш, хайр хариуцлага тэнд оршдог юм. Хуримын даашинз өмсөхдөө биш өргөсөн тангарагтаа үнэнч явахыг хичээдэг юм тэд чинь. Учир нь үнэ цэн өгсөн бэр чинь үнэ цэнтэй амьдралыг бүтээх болно. Үүрдийн биш зуурдын амьдралд амжиж та бэр гуйгаарай. Алд бие нь эс оршихын цагт хүүгээ харуусан суухыг бүү хүсэгтүн. Удмыг тань хүү тань биш бэр тань үргэлжлүүлдэг юм. Бэрээ төрсөн охин шигээ хайрлавал, хүү тань хаан мэт эхнэртээ хүндлэгдэх болно. Гуйлт нь ирээгүй бэр Цаанаа л нэг гунигтай Гунигийг нь үргээж Гуйж аваарай хадмууд минь… Раашийн Оюундарь 2020.05.13

Related Articles

Back to top button
error: Content is protected !!