Uncategorized

Халимаг иргэнийг өөрийнх нь хүсэлтээр буцаажээ

ОХУ-ын иргэн Батыр Боромангнаевыг Монгол Улсын хилээр нэвтрүүлээгүй шалтгааны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрбээр “ОХУ-ын иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү Эйр компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Гадаад паспортын хугацаа дууссан учир хилийн зурваст зургаа хоносон.
Тухайн иргэнийг өнөөдөр 12:45 цагт өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсаас гаргасан байгаа. Манай төрийн байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж, баримт бичгийн зөрчилтэй ирсэн Халимаг иргэнийг улсын хилээр нэвтрүүлээгүй. Хувь хүний хүсэлтээр тухайн иргэнийг хаашаа явсан талаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. Халимагийн олон нийтийн зүтгэлтэн Батыр Боромангнаев Казахстанаас Монголд улс төрийн орогнол хүсэхээр ирсэн ч “Чингис хаан” нисэх буудлаас гарч чадахгүй байгаагаа олон нийтийн сүлжээгээр зарлажээ.Тэрээр Facebook хуудсандаа өчигдөр мэдээлэл оруулахдаа “Нисэх буудалд дөрөв хонож байгаа” гэж бичсэн байлаа.
Батыр “Миний орос паспортын хугацаа нисэхээс нэг хоногийн өмнө дууссан. Би 20-нд нисэх тасалбартай байсан ч Казахстаны цагдаа нар намайг саатуулсан. 22-ны өдөр паспортын хугацаа дуусаад, 23-нд нь би Казахстанаас Монгол нисэж чадсан. Намайг энд транзит бүсээс гаргахгүй, дөрөв хонолоо. Ирсэн газар руу минь буюу буцааж, Казахстан явуулах гэж оролдож байна. Онгоцонд хүчээр суулгах гэсэн Монголын тусгай албаныхнаас арай ядан салсан. Тэд Оросын тэрс үзэлтнийг хөөх үүргээ биелүүлэх гэж хичээж байгаа нь шууд ойлгомжтой болсон. Татаж, чангааж, хүрэм урах шахсан ч хүмүүс гар утсаараа бичлэг хийгээд эхэлтэл больсон. Хэрэв эсэргүүцээд байвал Казахстан биш ОХУ руу явуулна шүү гэж нэг офицер сүрдүүлсэн. Ямар ч гэсэн Пүрэв гараг хүртэл хүлээхээр боллоо. Монголын ард түмний эрх ашгийн төлөө олон жил тэмцсэн намайг улс орондоо оруулахгүй байгаа Монголын Засгийн газрыг ихэд гайхаж байна” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!