Uncategorized

Р.Эмүжин: Сандлаас буудаггүй Оюун-Эрдэнэтэй Мөлждөг ганц Эрдэнэттэй Мөрөөддөг ганц Таван толгойтой

Монгол гэнэ ээ… Том том цуурдаг дарга нартай Тонгорч ойчсон эдийн засагтай Шатахуунд дугаарлуулдаг Засагтай Шахааны хэдэн пиарчинтай Бантахдаа хөшөө нураадаг Балай авсан Ерөнхий сайдтай Бархирахдаа задгай амласан Баларсан мангар бацаантай Бачимдахдаа эмнэлэг сахьсан Барлаг хэдэн ардтай Зуун зуун саяар дрон түрээслээд Зугаалж цэнгэдэг зусар ноёдтой Зудны хонь шиг цуглаж зогсоод Зутарч вирустдаг гэгээн үетэй Түшмэд сайд нь гэртээ тухлаад Түрдэг тэргээр эм тариа зөөгөөд Хувийн эмч, сувилагчдаа Хувьхан амьдралаа даатгадаг Түмэн ард нь эмийн сан хэсээд Түнтгэр хэдэн хүүхэдтэйгээ Олдсоныг олгойдоо шахуулж Олдохгүй бол амь тавьдаг Эмнэлэг дүүрэн өвчтөнтэй Эрсдэл дүүрэн ирээдүйтэй Ордон дүүрэн авилгачинтайОлбог дүүрэн орилоочинтой Нүүр хуудсандаа бужигнаастай Нүцгэн зам дээр бөглөрөөстэй Бужигнуулж тавьдаг жагсагчидтэй Бүжиглүүлж тавьдаг жарвалзагчтэй Санхүүжилт байхгүй өрхийн эмчтэй Сая саяар шоуддаг өрлөг ноёдтой Салхи ордоггүй хөрөнгө оруулалттай Сандлаас буудаггүй Оюун-Эрдэнэтэй Мөлждөг ганц Эрдэнэттэй Мөрөөддөг ганц Таван толгойтой Дуусдаггүй хэдэн сэдэвтэй Дундардаггүй хэдэн яамтай Урагшилдаггүй хэдэн намтай Ухаардаггүй хэдэн шалдан бандитай Хүлээцтэй хэдэн татвар төлөгчтэй Хүрэлцэхгүй хэдэн төв замтайБоолчилдог хэдэн банктай Бодлогогүй хэдэн инфлүсэртэй Шүгэлддэг баавар прокуроруудтай Шүүслэдэг баахан шүүгчидтэй Хонгилын ганц түлхүүртэй Хоорондоо дамжуулдаг түүхтэй. Тоосондоо бүдэрдэг Хүрэлсүхтэй Толгойгоороо тоглодог Хүрэлбаатартай Өшөө өвөрлөсөн Ми.Энхболдтой Өрөм хамсан Сү.Батболдтой Хүүхэнддэг хөмсөгАнандтай Хүргэнддэг хөгийн Баттулгатай Цөлмөдөг цөөвөр Сумъяатай Цөмдөг бургас Амраатай Засардаггүй улаан Зандкатай Зам гусдаг Энх-Амгалантай Заргач цаашаа Нямбаатартай Зандалчин цаашаа аваргуудтай Салдаггүй бэртэгчин Нямхүүтэй Санадаггүй бэлэнчлэгч Ундармаатай Төрийн хатан хойд эхтэй Төрмөл хаалгач Нямдоржтой Мохож яваа залуу үетэй Монцойж яваа залхуу үетэй Хүлцэнгүй хөөрхий ард түмэнтэй Хүүршингүй хөгийн улс төрчидтэй Хоёр нам нь үржилд ордог Хоногтоо төл авдаг Улстөрчид нь цус ойртсон Уртдаа төлөөс төлдөг Айл болгон өртэй Аваа өгөөний данстай Өрх болгон зээлтэй Өр нэхсэн баримттай Төр гэдэг дээрэмчин Түмэн гэдэг тээрэмчин Ирээдүй гэдэг бүрхэг Инээнэ гэдэг ховор Байгаагаас газар нутаг Байхгүйгээс хөгжил бодлого. Р.ЭМҮЖИН.2021.09.19  Энэ шүлэг найраг биш шүү, мөр холбосон таталбар, мөнхүү бидний дүр зураг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!