Uncategorized

Монгол ёсон: Сээр бүү хэл малын ямар ч ясыг хугалах цээртэй

Сээр цохино гэдэг монголчуудын наадгайн хэмжээний зүйл биш. Тэр дундаа монгол ёсонд бөх барилддаг, морь уядаг хүн сээр цохих нь битгий хэл чөмөг ташиж идэх нь цээртэй байдаг. Угаас яс хугалахыг эртнээс монгол ёсонд цээрлэсээр иржээ.Уяачид морины нуруу, хөл бэртэнэ хэмээн сээр цохихыг цээрлэдэг бол лам хуваргууд халуун хошуутай малын ясыг хугалдаггүй хэмээн үздэг. Тодруулбал, адуу болон үхрийн сээрийг цохих нь цээртэй гэсэн үг.Мөн сээрийг цохиж болох хүн болохгүй хүн гэж ч бий. Үйл бүхэн өөрийн гэсэн цээртэй учир залуус тунгааж хэтийдсэн байдлаар буруу хөгжүүлэх нь зүйд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл ёс уламжлалаа тээж буй нь сайн ч буруу авч явах нь зохимжгүй аж.Харин сээрийг зудтай жил тухайн цаг үеийн барцдыг гаргах гэж дом байдлаар цохидог ёсон байдаг аж. Мөн өвлийн идшэнд гаргасан үхрийн сээрийг сүнсийг нь амирлуулахаар хугалах ёсон байдаг юм байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!