Uncategorized

Өнөрцэцэг: 3 удаа цагдан хориод байхдаа яахав дээ. Та нар ичээчээ хуулийнхаан ????

Д.Мөнх-Эрдэнийн аавын бие сайнгүй, хөөрхий уйлаад байна гэнэ. 3 удаа цагдан хориод байхдаа яахав дээ. Та нар ичээчээ хуулийнхаан ????
Түүнээс илүү гайтайг нь яаж ч чадахгүй байж Цагаан сар болох гэж байна. Айл бүр л шинэ дээл хувцас, идээ будаа, бэлэг сэлт гээд л инээмсэглэлтэйгээр их оволзсон ажлаа амжуулж байгаа байхдаа. Хөдөө бол том том хүнд хивс, ширдэг нуруун дээрээ тавиад л цастай уулын хамар өөд мацдагсан. Цав цагаан цасан дээр чадлаараа гөвдөгсөн.
Бууз боорцог, ааруул, толгой шийр, хуушуур, цагаан тос, аарц цагаа, айраг гээд л бүгдийг бодоод л хэвтэж байна. Сошиал эргүүлтэл Д.Мөнх-Эрдэнийн цагдан хориог сунгажээ. Аав нь настай хүн харагдсан. Хөөрхий аав нь баяраар хүүгээ харуулдаад, хүн амьтан асуувал үг нь эвлэхгүй эвгүй л байхдаа гэж хүн ёсоор бодож эмзэглэв.За тэгээд Мөнх-Эрдэнэ ямар хэрэг хийлээ гээд үргэлжлүүлээд бодлоо, хааяа хэтрүүлдэг байсан нь үнээн. Энэ улсыг 20-30 жил тоночихсон цагаан гартнууд зүгээр л сайхан наргиж баярлах нь. Шүүмжилдэг нь хүйтэн өрөөнд, хүний гарт, торны цаана сууж байна даа. Цагаан сар ба хар нулимс гэдэг шиг л.
Заавал цагдан хориод, түүнийгээ сунгаад байх ямар хэрэг байнаа. Д.Мөнх-Эрдэнийг гадуур шалгаад асуудлыг нь хуулийн дагуу шийдэж болдоггүй юм уу, түүнийг суллачихаач…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!