Uncategorized

Асашёорюү Дагвадорж Монголын циркийг сөнөөсөн ‼️

Асашёорюү Дагвадорж Монголын циркийг сөнөөсөн ‼️
Ёоое бас нэг юм бичихгүй бол болохгүй нээ! Өчигдөр 3 настайгаа цирк үзүүлэх гээд түгжрэл дундуур бөөн баяр болоод явлаа. “Браво цирк” гэж олон улсын циркчид Монголын циркчидтэй хамтарч тоглож байгаа юм байна. Тоглолт бөхийн өргөөнд болж хүүхдүүд бөөн баяр. Ёстой хүүхэд бужигнасан их өргөө гэж тэр байх. Манай 3 настан гоё тэ гээд л баярлаад байна. Тоглолт гадаадын жүжигчид,  алиалагчид, агаарын үзүүлбэр, амьтад гээд үзэх юм ихтэй ярих юм алга. Хамгийн гол нь бөхийн өргөө мэргэжлийн циркийн манеж биш учир дотор нь бөөрөнхий тайзаа засаад агаарын үзүүлбэр үзүүлэх тоноглол гэхиймуу юмнуудаа зассан тайзнаас гадуур бараг нүүрэн талын эгнээнд сууж байгаа хүмүүсийн толгой дээр засчээ. Алиалагчид хүүхдүүдийг баясгах гэж бараг хашлага давж байж ойртож очиж байна. За тэгээд ёстой хэрэндээ циркийн тайз засжээ хөөрхий. Мэргэжлийн циркийн тайз байсан бол юу гэж ийм юм хийх үү дээ❗️Энгээд бодлоо. Ер нь манай МУ өөрсдийн цирктэй байсан. Яагаад тэр циркийг ингэж сүйтгэх болов. Тухайн үед циркийг хувьчлах гэж байхад Асашёорюү Дагвадорж авсан. Ёстой янзын гоё болгох байх гэж итгэж байсан байх өө. 2007 онд циркийг ёстой засаж янзлаад Монголын циркчид өөрийн тайзан дээрээ сэтгэл хангалуун тоглож болно нтр гэж АСА цэцэг ургуулсан. Ямартаа ч тухайн үед АСА л тэр циркийг авсан юмдаг. Гэтэл өнөөдөр хэдэн ч жил болов! Монголын циркчид тайзгүй гадаад оронд хэрэн хэсүүчилж бадарчин хийсээр 15 жил болжээ. Сүүлийн 10 гаран жил Монголын хүүхэд багачууд циркийн урлагийг мэдэхгүй өслөө. Цирк өнөөдөр байсан бол юу гэж Монголын циркчид энгээд бөхийн өргөөнд аюултай үзүүлбэрүүдээ үзүүлээд байж байх уу. Гадны жүжигчид гайхаж байгаа. Аса Дагвадорж циркийг авснаас болж 73 жилийн түүхтэй Монголын циркийн урлаг мөхөлд орсон доо. Хөөрхий циркчид. Хамгийн аймар нь циркийн урлагийг мэдэхгүй өсөж байгаа бидний хүүхдүүд гутамшиг юм даа‼️ Maitsetseg May

Related Articles

Back to top button
error: Content is protected !!