Uncategorized

Б.Болороо:Охины минь хувьд аав гэдэг хүн ийм л сайхнаар төсөөлөгдөн үлдсэн

Би өөрөө аавын хайр халамжийг нэг ч өдөр амсаж үзээгүй өссөн болохоор нөхрөөсөө л аав хүний хайр халамж ямар байдгийг харж, ойлгож мэдэрдэг байлаа. Анх хүүхэдтэй болсныгоо мэдсэнээс хойш бүх зүйлээ үрдээ зориулсандаа. Хамаг л сайн шим тэжээлтэй гэсэн бүхнийг хэвлийд бойжиж байхад нь ээжээр нь дамжуулж өгдөг байлаа. Вокзал руу шинэ сүүнд явж ирээд сүүгээ хөөрүүлж өрөм идүүлээд тараг бүрж өгөөд л, хийх боломжтой ямар л мөнгө олох ажил байна бүгдийг хийгээд юугаар ч дутаагаагүй юм. Урагт сайн гэнэ гээд л хүчилтөрөгчийн коктелийг өдөр болгон найруулж уулгаад л бүхнийг хийсэн. Жирэмсэн эхнэрийгээ дагуулаад л дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгээс зохион байгуулдаг сургалтуудад хамрагдаад л, шөнө болохоор гэдэс тослонгоо хүүхэдтэйгээ ярилцдаг байлаа.  Төрсний дараа хүүхдээ тэврээд хөхүүлж чадахгүй эхнэртээ туслаад хүүхдээ тэврүүлж хөхүүлээд, эхнэрийхээ хөхний сүүг саах, охиноо харах гээд л өдөрт 2хон цаг унтдаг мундаг аав байлаа. Бас болоогүй ээ өдөр нь охиныгоо авч салхилангаа гадаа байгаа ээжүүдээс туршлага судлаад ороод ирнэ, тэгээд л хайраа охиндоо ийм хоол хийж өгье сайн гэнэ гээд л их хөөрхөн.Охиноо 9 сартай байхад нь би ажилд ороод аав нь охиноо харах, ээжийг нь хүргэж өгч авах гээд л хамаг ачааг нуруундаа үүрсэндээ. Гэхдээ хань минь энэ бүхэндээ нэг ч удаа ялархаж байгаагүй юм. “Би угаасаа болно бүтнэ, чадна гээд чамайгаа ээж болгосон юм чинь охиндоо сайн аав байх нь миний үүрэг” гэдэг байлаа.Одоо ч охин минь байнга аавыгаа дурсаж ярьдаг. Нэг өдөр телевизээр аав нь хүүхдээ зод.сон тухай мэдээ гарахад охин маань “ээжээ энэ худлаа яриад байна тэ аав хүн чинь хүүхдээ зод.доггүй харин ч дандаа үнсэж эрхлүүлээд, усанд оруулаад биеийг нь тосолдог биздээ” гэж хэлж байлаа. Охины минь хувьд аав гэдэг хүн ийм л сайхнаар төсөөлөгдөн үлдсэн нь аав нь ямар хүн байсныг гэрчлэх байхаа.Залуус минь эцэг болох амархан харин аав байх их хариуцлага шүү. Хүүхэд бүр ийм гэгээлэг бодлоор өсөх болтугай.Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!