Uncategorized

Цэрэн: Өлөнцэцэг өөрийгөө талбайд шатааж бурхан болсон, цэрэгт зодуулж нас барсан гэх мэт олон хүнийг дан харлуулж ирсэн бузартай нийгмийг төөрөлдүүлэгч байгаа юм

Нягталж сурцгаа !
Хүний зовлонгоор зугаа хийх муухай. Гэхдээ Өлөнцэцэг Зариг.мн ээрээ мөн ч олон хүнийг гүтгэсэн дээ базарваань. Мөн цэрэгт зодуулж нас барсан, өөрийгөө талбайд шатааж бурхан болсон гэх мэт хүмүүсийг дан харлуулж ирсэн бузартай нийгмийг төөрөлдүүлэгч байгаа юм. зарим нь хүний муу үзээд гэнэ!
Үгүй л дээ! Хүний мөн чанарыг таниад мэдээлэлд шүүлтүүртэй ханд! гэж л өөрийнх нь хэлсэн баримтаар “худалч” гэдгийг нь та нарт эргүүлж нотлоод өгье.
Улс төрчдийн захиалгаар нийгэмийг төөрөлдүүлж, талцуулж, тархидсан энэ худалч бас 2021 онд бүх л хэвлэл мэдээлэлийн, хүний эрхийн бүхий л шагналыг авсан санацгаадаа ?Өөрийн нь хэлсэн болгон худлаа болоод ирэнгүүт өнөөх чинь баримтаар ярьдаг хүн болов. Гэтэл баримт гэж гаргасан эхоны зураг өөр хүний нэртэйг гярхай хүмүүс постны доор нь хэлэнгүүт зурагаа шууд устгав. Ахиад элэгний вирус гэсэн оноштой зураг тавьсаныг хүмүүс элгэнд үүсгэвэр байхгүй байна шүү дээ гэнгүүт устгав. Эцэст нь гаргаж тавьсан энэ баримтнаас харахад Өнөрцэцэг 33 настайдаа 5 дахь удаагаа жирэмсэлсэн ба энэ гэдсэн дэхь хүүхэд хоёр дахь төрөлт гэж тэмдэглэж.
Хамгийн анхаарах ёстой зүйл түүний хэлсэн шиг 5 сартай (20 недельтэй) )абортонд орсон гэх хүүхэд энд бараг 8 сартай буюу +35 недельтэй байна. Өөрийн нь хэлснээр абортонд орсон цаг хугацаа энэ үетэй таарч байна. Гэтэл тэр абортонд өвчний улмаас 5 сартайд нь ороогүй, бараг төрж!!! Харин өмнө нь гурванч удаа абортонд орж!
Баримт гэнгүүт …”аан баримттай юм байна”… гээд хэн ч нэхдэггүй нягталдаггүй! Гэтэл баримтыг нягталбал тэс өөрөөр уншигдана. Энэ өөрийнх нь дэлгэсэн баримтнаас Өнөрцэцэгийн ярьсан болгон худлаа гэдгийг төвөггүй ойлгоно.
2023.02.05

Related Articles

Back to top button
error: Content is protected !!