Uncategorized

Бугийн хоол бол хүний хооллоод үлдээсэн шавхруу. Иймээс орой бүр хоолоо дуустал идэж аягаа угаах хэрэгтэй!!! МАХАН БИЕ ҮГҮЙ СҮНСНИЙ ТУХАЙ

МАХАН БИЕ ҮГҮЙ СҮНСНИЙ ТУХАЙ. 1. Энгийн амьд хүний муу сүнс буюу “СҮГ”
2. Нас бараад удаагүй төрлөө олоогүй сүнс “СҮНС” 3. Төрөл олоогүй удсан сүнс буюу “ЗҮЛД”
4. Их удсанаас шилжилт хийх чадваргүй болсон сүнс буюу “БУГ” 5. Бугласанаас биежисэн сүнс буюу “АЛБИН”
6. Тачаадсан сүнс буюу “ТИЙРЭН”Энэ ертөнцийн МУУ СҮНСний талаар тодорхойлоход:Энгийн амьд хүний муу сүнс буюу “СҮГ”СҮГ гэж амьд боловч сүлд үгүй, муу муухай бодлоосоо болж хар энергээр дүүрсэн хүмүүс бөгөөд ийм хүмүүс өөд болоод ихэнхдээ бугладаг. Харахад л дотор эвгүйцэж бие жийрхэнэ. Нүд нь гөлгөр галгүй, хурц харцтай, царай нь ихэнхдээ хүйтэн, инээх, ярилцах үед хяхтнах чимээ сонсогддог. Сонирхолтой нь бөгтөр юмуу хазгар байх нь элбэг. Эмээ маань хилэнцээ үүрээд бөгтийсөн байдаг гэж хэлж өгсөн. Ийм хүнтэй гар барихгүй байсан нь дээр ба гар барихад мэдэгдэхгүй ч холдоод минут ч өнгөрөөгүй байхад нөлөөлнө. Нөлөө нь хэрэлдэх, уурлах, хараал хэлэх, муу санаа харваж орох /хулгай хэлэх худал ярих, хуурах, хүн шоглох г.м/ СҮГээс хамгаалах арга нь дуудлагаа хэлээд эрчимээ сайн хураах юм. Гэмт хэрэгт орооцолдсон хүмүүсийн ихэнхи нь сүгийн хорлол байдаг. Бас сүгийг ДЭВ гэж нэрлэх нь бий. Хорлолыг нь бузартах гэнэ.Нас бараад удаагүй төрлөө олоогүй сүнс “СҮНС”Сүнс бол нас бараад удаагүй хүний хий бие. Ихэвчлэн мананцар хэлбэрээр тааралдах бөгөөд амьд ахуй төрхөө хадгалсан байдаг. Хорлол нь хүнийг айлгах ба тэд өөрийн мэдэлгүй буюу үхсэнээ ухаараагүй байх тул үйлдлийнхээ хор нөлөөг мэдэхгүй. Ийм сүнстэй таарсан хүн айж цочсоноос бусад сүнсэнд амархан хорлогдох гэрлэн биеийн цоорхойтой болдог. Энэ цоорхой ихэвчлэн хүний дал нуруу буюу хүйсийн орчимд үүснэ. Ийм тохиолдолд тайвнаар тухайн сүнсийг залах буюу дэгдээх нь зүйтэй. Залах дэгдээхийн тулд айдасыг дарж гэрэлт бөмбөлөг төсөөлөн түүндээ сүнсийг оруулж дээш тэнгэрт хөөргөх бодлыг үүсгэнэ. Дуудлага сүү уухаа мартаж болохгүй шүү.Төрөл олоогүй удсан сүнс буюу “ЗҮЛД”
Харахад хүн бие бүхий мананцар боловч хар, хөх, улаан царайтай байдаг. Заримдаа тухайн хүний амьд ахуйн үйлээс болж салаа толгоотой, олон хуруутай, гэдэс дотор нь ил харагдсан, арьс нь салбарч мах нь урагдсан байдаг. Угтай хүмүүс харахаас энгийн хүний нүдэнд үзэгдэхгүй. Зүлд нь төөрч ядарсан тул өөрийг нь харж байгааг мэдмэгц дайрдаг бас хашгирах нь олон. Хооллож чадахгүй учир өлсгөлөн байна. Өөрийг нь харсан хүнийг дагах нь олон, ийм сүнсийг дэгдээж болно. Тэдний хувьд төрлөө ололгүй удсанаас харж байгаа хүнээрээ өөрийг нь дэгдээж өгөхийг хүсэн дагадаг бөгөөд чадвартай хүн дэгдээж өгвөл сайн шүү. Ийм зүлдний дэгдэхгүй удсан шалтгаан нь өр төлөөс байх нь элбэг. Гол нь айж цэрвэлгүй хэлэх үгийг нь болж өгвөл сонсоод хурдан дэгдээх хэрэгтэй.Их удсанаас шилжилт хийх чадваргүй болсон сүнс буюу “БУГ”
БУГ болвоос төрөлөө ололгүй удасанаас мананцар биеэ алдаж шилжилт хийх буюу дэгдэх чадваргүй болсон сүнс юм. БУГ хооллодог бөгөөд ихэвчлэн айлд буюу тусгай оронтой болж тэндээ байрлана. Харагдах байдал нь хүн дүрст хар зүйл. Нэвсгэр хар юм гэж бид ярьдаг даа хүн дүрс нь бүдгэрч хар үүл шиг болсон байдаг. Бугийн хоол бол хүний хооллоод үлдээсэн шавхруу. Иймээс орой бүр хоолоо дуустал идэж аягаа угаах хэрэгтэй. Хоол тавих тохиолдолд заавал таглаж хонуулдаг нь бугийг хооллохгүй гэснээс юм. Ихэнхи айлд бугийг тоохоо больсон байдаг бөгөөд зарим газар хоол тавьдаг заншил байна. Тэр айл бугтай болсон бол хүүхдэд их нөлөөлнө. Залхуурна, цамаархана, үг сөрнө, эрхэлж ааш зан нь эвдэрдэг. Эр эм эвдрэлцэж өөр хүнтэй явалдаж, тухайн айлын идээ ундаа хомсдоно. Энэ бүхнээс буг хооллож байгаа гэдгийг ойлгож ганга уугиулах, архи болон сүүгээр гортиг татах заншил байна.Харганаас айдаг, гангийн үнэрээр тонилно. Хүний биеэд орших чадваргүй боловч буг биежэхээр албин болох аюултай.Бугласанаас биежисэн сүнс буюу “АЛБИН”Зальтай сүнс, хувилж хүний биенд орших чадвартай. Айл гэрийн хэрүүл зэрэг хар зүйлээр хооллосоор биежсэн буг юм. АЛБИН нь хүний биед орж чадвал их хүч авах тул хувилж биенд оршихоор ихэд тэмүүлдэг. Харагдах дүр нь барьцгүй. Сайн дүр эсгэж хэрэгтэй тохиолдолд дом хийж, төлөг тавьж, өвчнийг анагаана. АЛБИН оршоосон бие архи маханд дурлаж хурц хатуу авирлаж гэм хийх нь ихэснэ. Мөн машид шалиг болдог бөгөөд эм хүнд дуртай болно. Ууртай хүнд их хурдан наалдана
Тачаадсан сүнс буюу “ТИЙРЭН” Амьд ахуйдаа ямар нэгэн зүйлээр дутагдсан нь их учир тэрийгээ мэдэрхээр хүний биенд орохыг хүсдэг юм. Тийм учир тачаадсан хэмээн нэрлэдэг. Гэхдээ хүнд оршоод хэзээ ч сайн зүйл хийдэггүй, оршсон биеэ болон өөрийгөө баллаад л дуусдаг нь боломжийг ашиглаж чаддаггүй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!