Uncategorized

Газар хөдлөх аюулыг буцаах ТАРНИ, ЗАН ҮЙЛ. Шейрлээд аваарай хэрэг болно!

Брагри ёнзон халх Дамцигдорж лам болон өөр бусад дээдэс лам нарын туурвисан газар хөдлөх аюулыг буцаах уншлага, зан үйл. Энд газар хөдлөх аюулыг буцаахад унших зан үйлийн гурван өөр төрлийн номуудыг орчуулан орууллаа. Далай багшийн орших Дарамсала уул нь хүчтэй газар хөдөлдөг голомт газар байсан бөгөөд Далай багш тэнд суурших болсноор газар хөдлөлтийг хариулах шашин номын олон зан үйл үйлдсэн бөгөөд доорх номуудыг ард иргэд олон мянгаар уншиж залбирал ерөөл тавьж байхыг уриалан хэвлүүлэн гаргасан байдаг билээ. Тахилгын эдийг санаа бодлоороо төсөөлж зориулан бодож болно.Эхний номонд гарах төсөөлөн бодох ёстой Шагжмүни бурхны дүр зургийг мөн хоёр дахь номонд гарах Ловон Бадамжунайн зурагтай хамт оруулав. Эхний ном дээр өөрийгөө Бурхан багш болгон бодох тухай гарсан байх бөгөөд өөрийгөө бурхан болгож бодоход нэн түрүүнд өөрийгөө, юунаас ч үл хамааран өөрийн мөн чанараар бүтээгүй хэмээн бодож бие, сэтгэлээ гэрэлд уусган замхаруулж өөрийн мөн чанараар бүтээгүй бурхан болгон төсөөлж бодох хэрэгтэй.Ингэж бодож чадахгүй бол тухайн бурхандаа сайтар залбиран соёрхол тавьж уншихад болно. 1. Өөрийгөө нэгэн агшинаар ялж төгс нөгцсөн, шар өнгөт, (зүүн мутрын хуруугаар) газар дарсан, (баруун мутраар бясалгалын) тэгш оршихуйт Шагжмүни бурхан, бодь модны дэргэд их мянган ертөнцийг бүрхсэн лянхуан дээр очир завилж газар даран оршиж буйн адистидын хүчээр гурван ертөнцийн газруудын аль нь ч үс хөдөлгөх төдий ч хөдөлж чадахгүй болсонд санаад “Ум мүнэ мүнэ махаа мүнэ е суаха.”, “Ум хаэ, дишта дишта, даара я даара я ни, рүнда вүми чала, рүнна мана е суаха.” Хэмээн тоолбол эргэлзээгүй болой. Мипамба бичив.  2. Газар, ус, гал, хийн махбодын саадаар Зээлсэн илбийн бие эвдрэх нь тулах цагт Сэтгэл хоёрдох эргэлзээ үгүйгээр соёрхол талби Үржэн, дөрвөн махбодын охин тэнгэр сэлт  Махбодыг өөрийн газарт амирлуулах нь эргэлзээ үгүй.Үржэн Бадамжунайд соёрхол талбимуй. Санааг аяндаа бүтэхэд адистидлэ. (Гүрүгийн хатуу тарни): Ум аа хуум, арчиг нирчиг, намо ванга вади, хуум хуум пад. (Газрын шимтийн тарни): Ум сүмбани сүмба, хара чара, махаа пааша марүдаа, амога важра садва суаха. 3. Газрын эзэн дөрвөнмахбодын охин тэнгэрийн соёрхол тахилга оршвой. (Балингийн цэвэр савыг лусын эм болон бумбын 25 эд тэргүүтэнг хольсон арвайн гурилан үрлээр дүүргэн сүү болон цэвэр усаар цацлага үйлдэн, эрдэнэ хийгээд эмийн үр тэргүүтэнг оруулсан сүүн сэржим бэлтгээд адисла)  Газрын шаргал өнгөт эзэн хаан Газрын охин тэнгэр Бат-Эх хийгээдЗүүн зүгийн мод, өмнийн гал  Баруун зүгийн төмөр, умардын ус Дөрвөн зовхисын шороон охин тэнгэрс Яруу сонсголонт алтан унд тэргүүтэн Тахилын хэрэгсэл үүнийг таалан болгоож Хийд орны газар шороо бүгдэд Уур, атаархал үл зохион оршоод Өлзий хутгийн дээд гарахад адисла. Хямарч энэлэн суулгүй баясан үйлд Хорлол харшлал үйлдэлгүй энэрэн үйлд. Гомдоосон гэмийг минь хүлцэн үйлд. Газар хөдлөх тэргүүтэй үл нийцэх Дөрвөн махбодын хорлол бүхнийг амирлуулж Өлзий сайн амгаланг зохион соёрх. /Дөрвөн махбодын охин тэнгэрийн соёрхол тахилга/ Хэмээх үүнийг газар хөдлөх аюулыг амирлуулахын тухайд Бум. Тэр бум. Тэргүүтэн тоогоор уншсугай.  Халхын Брагри лам Дамцигдоржийн буман зарлигийн “Та” ботийн дотрох “Газар авах зан үйлийн хураангуй гарын авлага” хэмээх номноос хураангуйлан өчүүхэн төдий үгийг нэмж оруулан зохиосон нь Жадо хувилгаан билээ. Эдүгээ үесэд цөвүүн цагийн хүч чадал ихэд дэвэрснээр дэлхийн зүг бүхэнд газар хөдлөх тэргүүтэн 4 махбодын хямрал хөнөөл дахин дахин гарах болсноор буцаахын арга болгон мөн авралын орон дээдэс хувилгаад хуваргууд болон энгийн ардууд амны уншлага үргэлжид хийхийн тухайд
энэхүү номыг орчуулан бичив. Орчуулсан: Сэра хийдийн адаг шавь Чиндамани. Эх сурвалж: Брагри Ёнзин Халх Дамцигдоржийн лавран.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!