Uncategorized

Укагийн Лондон дахь тансаг байрны эзэн хадам аав З.Ганбаатар нь мөнгө угаасан хэрэг нотлогдож байраа хураалагсан ч ийм шийтгэл авчээ

Саяхан л дуучин Укаг Лондон хотын А зэрэглэлийн бүсэд тансаг байранд амьдарч байна гээл шуурч байхад хөөх яасан гоёийн гээл олон ч хүн шүүрс алдаж байсан удаатай.
Гэтэл энэхүү Лондон дахь байр нь түүний хадам аав болох “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатар мөнгө угаасан мөн авлигын мөнгөөр авсан 110 м2 байр болж түүнийг нь АТГ-ынхан хураан авсан. Гэтэл эрх мэдэл албан тушалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан,ОХУ-ын иргэнээс авлига авсан энэ нөхөр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 11-20 сая төгрөгөөр торгуулж, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн нь арай дэндүү. Монголын шүүх ингэж л ажиллаж байна даа.
За даа энэ мэт авлигын мөнгөөр олон ч олны танил хүмүүс онгирч аархдаг даа гэж нийтэлжээ Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэр авлига албан тушаалтны улмаас хохирсон хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн талаар мэдэгдэв. АТГ-ын Урьдчилсан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн:
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Лондон хотод байрлах нэг орон сууц, 1.8 тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, 262 сая төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг үл хөдлөх хөрөнгө, нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.долларыг улсын орлого болгожээ. Мөн Их Британийн Виржиниа арлаас 2.5 тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлж, мөн арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.долларыг тус тус хураан авч улсын орлого болгосон гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!