Uncategorized

ТА iPhone загварын утасаа гээсэн бол энэ зөвөлгөөр хурдан олоорой хадгалаад аваарай!!!

АЛДСАН УТСАА ОЛОХ АРГА
Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.
Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.
Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой.
2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно. Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ.
3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай. /Зууны мэдээ/
Та гар утсаа хэр мэдэх вэ?
*#21#
Та утсан дээрээ *#21# хэмээн бичээд, дуудлага хийх ногоон товчийг дараад үзээрэй. Энэ нь танд дуудлага, мессеж болон бусад мэдээллийг өөр тийш нь шилжүүлсэн эсэхийг харуулах болно. Мөн энэхүү аргыг хартай хосууд болон хүүхдээ хүний наймаанд өртөж, бусдын гарт орох вий гэхээс айсан эцэг эхчүүд хэрэглэж, мэдээллийг авдаг байна. Тус хэргийн золиос нь үргэлж настай хүмүүс болдог бөгөөд үл таних этгээд утсаараа яриулаач хэмээн гуйхад шууд зөвшөөрдөг нь тэдний алдаа болох аж. Гэмт этгээдүүд бусдын утсанд нэвтэрч, хувийн мэдээлэл, гэр бүлийн байдлыг нь хулгайлдаг байна.
*#62#
Хэрэв таны утасны дуудлага ирэхгүй, өөр тийшээ яваад байгаа юм шиг санагдаж байвал *#62# гээд залгаж, хариултаа олж аваарай.
##002#
Та энэхүү код руу залгаснаар утаснаас тань мэдээлэл авахыг оролдсон бүх холбоосыг устгах болно. Та хохирогч болохоос өмнө энэхүү аргыг хэрэглэж, бүх холбоосыг цэвэрлээрэй.
*#06#
Энэ кодын тусламжтайгаар та “IMEI” буюу Олон улсын гар утасны төхөрөөмж танигч дугаараа олж мэдэх юм. Тус дугаарыг ашиглаж, та гар утсаа алдсан тохиолдолд олох боломжтой. Утас асаалттай байгаа үед байршлыг нь тодорхойлж болох тул та энэхүү дугаарыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай юм. Та яг одоо *#06# гэж залган өөрийн дугаараа тэмдэглэж аваарай.
Жеймс Бонд код
Та хэн нэгэн таныг дагаж, мөрдөж байгаа эсэхийг мэдмээр байвал доор дурдах кодыг ашиглаарай. Кодыг хийхээс өмнө утсандаа netmonitor хэмээх програмыг суулгах ёстой.
“iPhone” гар утсанд:*3001#12345#*
“Android” үйлдлийн системтэй гар утсанд: *#*#4636#*#* эсвэл *#*#197328640#*#*
Вирусын эсрэг програм суулгах
Хэрвээ та “Android” үйлдлийн системтэй утас ашигладаг бол вирус байгаа эсэхийг үргэлж шалгаж байгаарай. “PlaceRaider” гэх вирус нь хамгийн аюултайд тооцогдох бөгөөд утсанд нэвтэрч, камераар дамжин эргэн тойрны зургийг даран, тухайн орчныг 3D-гээр бүтээдэг байна. Интернетэд холбогдсон тохиолдолд гар утасны нууц үг болон өөр бусад мэдээллийг цацаж, асуудал үүсгэдэг аж.
Тусгай албаныхан хэрхэн утасны яриаг чагнадаг вэ?
Улс орнуудын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах албанууд үүрэн утасны операторуудтай хамтран ажилладаг байна. Шүүхийн шийдвэрийн дагуу харилцагчийнхаа дуудлагыг сонсох эрхийг операторууд аюулгүй байдлын албанд бүрэн олгодог ажээ.
Тусгай албаныхан таны утсыг чагнаж байлаа гэхэд та үүнийг мэдэх ямар ч боломжгүй. Утасны яриа доголдох, зай нь хурдан дуусах эсвэл зай нь халаад байвал та гар утсаа засварт өгөхөөс биш, тагнуулын албаныхан чагнаж байна гэж лав бодохгүй болов уу.
Гар утсаар тэр бүр яриад байдаггүй хүмүүсийн тухайд, тасалгаанд сонсох төхөөрөмж тавьсан байдаг бөгөөд үүнийг радио долгионы детектороор илрүүлж болно.
Гэмт этгээдүүдээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Та заавал гар утсаар ярьж, мессеж бичихийн оронд “Telegram”, “Chare”, “Wickr” болон “Signal” зэрэг мессенжерийг ашиглаж болох юм.
Ямар мэдээллийг хяналтгүй, ил байлгаж болохыг юуны түрүүнд сайтар бодож байгаарай. Таны гар утасны дугаар, гэр бүлийнхний мэдээлэл зэргийг бусад хүмүүс мэдэж байх нь хэтэрхий аюултай гэдгийг анхаар. Хүүхдүүдийнхээ зургийг цахим сүлжээнд байрлуулахдаа болгоомжтой хандах хэрэгтэй.
Та утсанд програм уншуулахдаа үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. Мөн аль болох олон үйлдэлт аппликейшнийг суулгаарай. Үл таних хүнээс ирсэн, мэйлийг нээж үзэж болохгүй.
Зөвхөн албан ёсны үүрэн холбооны операторууд л байрлал тогтоох үйлчилгээ санал болгодог. Гэхдээ зөвхөн тухайн эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр гэдгийг санаж яваарай. Эс бөгөөс ямар нэгэн этгээд танд байрлал тогтоогч санал болгож байгаа бол гэмт этгээд хэмээн сэжиглээрэй. Аливаад анхаарал болгоомжтой байна уу!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!