Uncategorized

Энэ нялх Ухаанбилиг хүүд тусламж хандив бүрдтэл шэйрлээд өгөөрэй

Тэр тусламж иртэл тэвчээд л байгаа…
Хайр дүүрэн харц, хатуу хэцүүг мэдэхгүй юм шиг тийм гэгээн харц…төрснөөсөө хойш өвдсөн болохоор амьдрал угаасаа л ийм байдаг гээд ойлгочихсон ч юм бил үү. Хоёрхон сартайдаа цөсний замын гажиг гэсэн оноштойгоор хүнд хагалгаанд орж, хүн хүнээс илүү тэвчээд босоод ирсэн энэ хөөрхөн хүүг Ухаанбилиг гэдэг. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд Турк улсад орохын тулд түүнд 200 сая төгрөг хэрэгтэй. Аав нь хандив тусламжийн эрэлд гарч, ээж нь тавхан сартай хүүгээ тэврээд хүнд хэцүү шинжилгээнүүдээ амжуулж яваа. Томчуудаас тусламж иртэл тэсч тэвчих ёстой гэж түүнд хэн ч хэлээгүй. Гэвч Ухаанбилиг хүү өвдөж, инээж, амьдарч, хүлээж…бяцхан жаахан гараа тас атгаад амьдралаас чадлаараа зүүгдэж байгаа. Түүнд өвдөөгүй, тариураар хатгуулаагүй, шинжилгээний гуурсанд эмзэглээгүй өдөр дэндүү цөөхөн. Гэсэн ч хүү өдөр өдрийн нарыг ийм л гэгээн угтаж, өвдөлт зовиур болгоныг бурхны илч шиг туулдаг. Түүнд туслаарай. Ээжийнх нь данс Баярчимэг хаанбанк 5090581457, утас 94251245 юм билээ. Ийм бяцхан зүрх тэсээд байхад итгээд гар сунгаарай. Тийм гэгээн орчлонд тэр бидний нэг шүү. Р.Эмүжин  https://www.facebook.com/photo?fbid=737384034421894&set=a.594629042030728 Хураах

Related Articles

Back to top button
error: Content is protected !!